x

И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу

Олон улс судлалын ухааны доктор, Зүүн хойд Ази судлаач И.Энхболдmой ярилцлаа.

-БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн халааг авах хүнийг сонгох ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын эхээр болно гэж зарлаж байна. Ямар, ямар намууд ерөнхийлөгчид өрсөлдөх бол?

-Томоохон намуудын өрсөлдөөн эхэлж, шинэ нэрс улс төрийн тавцанд тодорч байна. 2025 оны зургадугаар сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болохоор зарлагдлаа. Энэ нь ерөнхийлөгч асан Юн Сог Ёль Үндсэн хуулийн шүүхээр огцорсны дараахь анхны сонгууль учраас улс төрийн нөхцөл байдал, нийгмийн хүлээлт ихээхэн өндөр байгаагаараа онцлог болж байна. Сөрөг хүчний томоохон төлөөлөл болох Ардчилсан намаас тус намын дарга асан, 2022 оны сонгуулийн нэр дэвшигч Ли Жэ Мён дахин нэр дэвшихээ албан ёсоор зарласан.

Түүний гол амлалт нь эдийн засгийн шударга байдал, технологийн инноваци, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого юм. Гэвч түүнийг тойрсон авлигын хэргүүд, шүүхийн маргаан олон нийтийн дунд талцал үүсгээд байна. Засгийн эрх баригч Ардын Хүч Нам дотроо хэд хэдэн боломжит нэр дэвшигчтэй байна. Хууль зүйн сайд асан Хан Дон Хүн, Үндэсний Ассамблейн гишүүн Ан Чол Су, Инчон хотын захирагч Ю Жон Бок нарын нэрс яригдаж буй. Намын зүгээс тавдугаар сарын 3-нд 11 нэр дэвшигчээс шигшилт хийн албан ёсоор нэр дэвшигчээ тодруулахаар төлөвлөжээ.

-Бусад намууд болон бие даагчид яахаар байна?

-Томоохон намуудаас гадна жижиг намууд болон бие даагчид ч энэ удаагийн сонгуульд хүч үзэхээр зэхэж байна. Шинэ Шинэчлэлийн Намаас Ли Жүн Сок, Прогрессив Намаас Ким Жэ Ён, Шударга Ёсны Намаас Квон Ён Гүк нар нэр дэвшихээ мэдэгдсэн. Мөн ерөнхий сайд асан Хван Гё Ан бие даан өрсөлдөнө гэж мэдэгдсэн байна.

-Солонгосын ард түмэн энэ сонгуульд маш их ач холбогдол өгч байх шиг. Тэд ямар хүлээлттэй байна вэ?

-Энэхүү сонгууль нь зөвхөн төрийн тэргүүнийг сонгох явдал төдий бус, Солонгосын улс төрийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох үйл явц болох юм. Эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, гадаад бодлогын сорилтуудын үед иргэд ямар сонголт хийх нь зөвхөн БНСУ-ын дотоодод төдийгүй бүс нутгийн геополитикт ч тодорхой нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

-Эдгээр улс төрийн намууд нь манайтай яаж харилцдаг вэ?

-БНСУ-ын Ардчилсан нам бол Зүүний төвийн нийгмийн ардчилсан чиг баримжаатай. Энэ нам Монгол Улстай дипломат болон хүмүүнлэгийн харилцаанд илүү онцгой анхаарал хандуулж ирсэн. Тус намаас ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Мүн Жэ Ин 2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй цахим уулзалт хийж, Ковид-19 цар тахлын үеийн хамтын ажиллагаа, хүний аюулгүй байдал, боловсрол, ногоон хөгжлийн талаар ярилцаж байлаа. Энэ намын үед Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагааны санаачилга идэвхтэй дэмжигдэж, Монгол Улсыг бүс нутгийн яриа хэлэлцээнд татан оролцуулах оролдлогууд хийгдэж байв. Ардчилсан Намын засаглалын үед Монгол-Солонгосын х арилцаа дипломат, хүмүүнлэгийн чиглэлд түлхүү ахицтай байжээ. 2012 оны баруун төвийн үзэлтэй Хан нара намаас сонгогдсон И Мён Пак ерөнхийлөгчийн үед Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр хийгдэж байв. Ер нь одоогийн Ардчилсан нам нээлттэй бодлого баримталдаг тул эдийн засгийн хувьд илүү нааштай хандлага ажиглагдах болов уу гэж бодож байна.

-Сонгуулийн хар пиар хэдийнэ эхэлсэн бололтой. Бие биеэ шоглосон, хиймэл оюун ухаанаар бүтээсэн элдэв бичлэгүүд цацагдаж байгаа харагдсан. Судлаачийн хувьд сонгуулийн процессыг хэрхэн ажиглаж байна. Хэдий хугацаанд ямар хууль журам баримталж өрсөлдөх вэ?

-Солонгосын мэдээллийн сайтуудыг харвал сонгуулийн халуурал эхэлсэн гэж хэлж болохоор байна. Өмнөд Солонгос хар пиар, хиймэл оюун ухааны хэрэглээ нэлээд газар авахаар байх шиг. 2025 оны зургадугаар сард болох БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн өмнө улс төрийн намууд бэлтгэлдээ орж, сонгуулийн уур амьсгал улам халж эхэллээ. Сөрөг хүчний Ардчилсан намын дарга Ли Жэ Мён албан тушаалаасаа бууж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшихээр болсноо илэрхийлсэн тухай Өмнөд Солонгосын томоохон хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Түүний нэр дэвших нь тус намын хувьд 2022 оны ялагдлын дараахь “дахин эргэн ирэлт” болж мэдэх юм. Харин эрх баригч Ардын Хүч Нам Сонгуулийн менежментийн хороогоо байгуулсан, дотоод сунгааныхаа стратегийг тодорхойлох шатандаа явж байна. Сонгуулийн кампанит ажил бүрэн эхлээгүй ч нийгмийн сүлжээнд аль хэдийнэ хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэгүүд, эвлүүлэг олноор тархаж эхэлсэн нь энэ удаагийн сонгууль “дижитал сүүдрийн кампанит ажлаар онцлог болохыг харуулж байна. Зарим бичлэгүүд нь улстөрчдийн дуу хоолойг хиймлээр дуурайлгасан, эсвэл тэднийг элэглэн гутаасан өнгө аястай байгааг олон нийт шүүмжилж байна.

Ерөнхийлөгч огцорсон тохиолдолд БНСУын Үндсэн хуулийн дагуу 60 хоногийн дотор сонгууль зохион байгуулах ёстой. Үүний дагуу 2025 оны зургадугаар сарын 3-нд ерөнхийлөгчийн сонгууль явагдахаар болсон. Сонгуулийг зохион байгуулах үүргийг Үндэсний Сонгуулийн Комисс хариуцдаг. Сонгуулийн кампанит ажил сонгуулийн өдрөөс 22 хоногийн өмнө албан ёсоор эхэлдэг тул тавдугаар сарын 12-ны өдөр таарч байна. Төрийн албан хаагчид, төрийн өмчийн байгууллагууд сонгуулийн кампанит ажилд оролцохыг хориглодог. Гүтгэлэг, худал мэдээлэл тараах, хүний нэр төрийг гутаасан үйлдэл хийвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуультай. Ингэхдээ зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх заалт ч бий. Хиймэл оюун ухааны тусламжтай эвлүүлэг бичлэг хийх, тараах нь хууль зөрчих үндэслэл болдог учраас NEC энэ чиглэлээр хяналтаа чангатгаж байх шиг байна. Энэ удаагийн сонгуулийн шинэ сорилт бол хиймэл оюун ухаан (AI) боллоо. БНСУ-д deepfake буюу дуу дүрсийн хиймэл эвлүүлэг нь сошиал хар пиарын хүчтэй зэвсэг болж, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж болзошгүй тул энэ чиглэлийн хууль эрх зүйн шинэчлэл шаардагдаж байна. NEC 2025 оны сонгуулийн өмнө AI-д суурилсан эвлүүлэг контентын эсрэг тусгай ажлын хэсэг ажиллуулж, платформуудтай хамтран зохицуулалт хийхээр болсон юм билээ.

-Аль нам нь ялбал монголчуудад өгөөжтэй гэж та үзэж байна?

-Аль, аль нам нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Ардчилсан нам нь зүүн төвийн бодлого, бүс нутгийн интеграцид илүү нээлттэй бодлого баримталдаг. Монгол Улсад ашигтай байж болох талууд гэвэл Ардчилсан намын үед Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагааг дэмжих байр суурьтай байдаг. Жишээлбэл, Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн үед Монгол Улсыг бүс нутгийн эрчим хүч, тээврийн сүлжээнд оролцуулах санаачилга яригдаж байсан. Цар тахлын үед Монголд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр төслүүд идэвхтэй хөгжүүлсээр ирсэн. Ардчилсан намын удирдлагын үед Хятад, Орос хоёртой тэнцвэртэй харилцах бодлого баримталдаг тул Монголын гуравдагч хөршийн бодлоготой нийцэх боломж илүү байдаг. Монголын гадаад бодлогын “нээлттэй, гуравдагч хөрш”ийн чиг шугамыг дэмждэг, бүс нутгийн хамтын ажиллагаанд Монголыг татан оролцуулах боломжийг дэмждэг нам юм. Ардын Хүч Нам бол баруун төвийн чиглэлтэй, эдийн засаг, аюулгүй байдалд төвлөрдөг бодлоготой. Монгол Улсад ашигтай байж болох талууд гэвэл хөдөлмөрийн гэрээт ажилчдын асуудлыг шийдвэрлэх, сайжруулахад энэ нам бодлогын хувьд илүү хатуу боловч тогтвортой байр суурь баримталж ирсэн. Аюулгүй байдлын асуудлыг анхаардаг тул бүс нутгийн цөмийн зэвсэггүй статус, БНАСАУ-ын бодлого зэрэгт Монголын дуу хоолойг үнэлэх хандлага ажиглагддаг. Эдийн засгийн хамтын ажиллагааг чухалчилдаг тул хөрөнгө оруулалт, худалдаа, дэд бүтэц, технологийн хамтын ажиллагааг түлхүү дэмжих хандлагатай. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр, эдийн засгийн практик хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол өгдөг. Гэхдээ хэт Америк төвтэй бодлого нь бүс нутаг дахь геополитикийн тэнцвэрт байдалд эрсдэл авчирч болзошгүй. Монгол Улсын хувьд Ардчилсан намын бодлого нь дипломат, бүс нутгийн хамтын ажиллагаа, гуравдагч хөршийн бодлогын хувьд илүү уян хатан, тохиромжтой байж болно. Ардын Хүч Намын хувьд эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй байдлын бодлого нь Монголтой илүү ойрхон байх боломжийг өгч болох юм.

-Ээлжит бус сонгуульд ялж сонгогдсон шинэ Ерөнхийлөгч өмнөх Төрийн тэргүүнээс Ерөнхийлөгчийн албыг шилжүүлж авах тусгай баг байгуулалгүйгээр шууд албандаа орно гэж байна. Тэгэхээр сая огцорсон ерөнхийлөгчийн багтай шинэ сонгогдсон ерөнхийлөгч ажиллана гэсэн үг үү?

-Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч огцорсон, нас барсан, эсвэл огцруулсан тохиолдолд 60 хоногийн дотор сонгууль явуулах ёстой. Энэ тохиолдолд хуучин Ерөнхийлөгчийн бүрэн эрх дууссан, харин шинэ Ерөнхийлөгчийг сонгомогц төрийн тэргүүний албан тушаалд шууд орох эрх зүйн зохицуулалт үйлчилдэг. Иймээс ээлжит бус сонгуульд ялагч нь тодорхой шилжилтийн хугацаа, баггүйгээр шууд ажилдаа ордог. Төрийн эрх шилжүүлэх баг зөвхөн ээлжит сонгуулийн үед ажилладаг. Ердийн нөхцөлд буюу таван жилийн бүрэн хугацаатай ээлжит сонгуулийн дараа сонгогдсон Ерөнхийлөгчид бэлтгэл хангах 2-3 сарын “транзишн баг” ажилладаг. Энэ хугацаанд түүнийг төрийн нууц, эдийн засгийн нөхцөл, гадаад харилцааны мэдээллээр хангаж, ерөнхий штаб үүсгэдэг гэсэн үг. Харин ээлжит бус сонгуулийн үед хуульд “транзишн баг” байгуулах заалт байдаггүй, сонгуулийн дүн гарсан өдрөөс эхлэн шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх шууд хүчин төгөлдөр болно. Энэ нь Төрийн тогтолцооны хурдтай ажиллагааг илтгэж байна. Солонгосын төрийн бүтэц нь ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд төрийн тэргүүн огцорсон нөхцөлд төрийн хямрал үүсэхээс сэргийлж, эрх мэдлийг даруй шилжүүлэх зохицуулалттай байдаг. Иймээс хууль, Үндсэн хуулийн дагуу “түр хугацаанд төр удирдах” нөхцөл үүсэхгүй. Бэлтгэл хангах хугацаа байхгүй тул шинэ Ерөнхийлөгч шууд хариуцлага үүрч, бодлого боловсруулж эхлэх шаардлагатай. Тэр дундаа гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал зэрэг хурц асуудал дээр өндөр ачаалалтай ажиллаж магадгүй. Хэрэв шинэ Ерөнхийлөгч сайн баг бүрдүүлж чадахгүй бол төрийн бодлогын уялдаа муудаж, түргэн өөрчлөгдөх шийдвэрүүд гарч болзошгүй гэдгээс сэргийлдэг юм.

-Нэр дэвшигчдээс хэн нь дараагийн ерөнхийлөгч болох магадлал өндөр байна вэ?

-БНСУ-ын парламентын хувьд Үндэсний Ассамблей нь нийт 300 гишүүнтэй. Тэдгээрийн 254 нь тойргийн мажоритар, 46 нь пропорциональ төлөөллийн системээр сонгогддог. 2024 оны сонгуулиар Ардчилсан намуудын эвсэл 176 суудал, Ард түмний хүч, Ард түмний ирээдүй эвсэл 108 суудал, Бусад намууд 16 суудал авсан байна. Дашрамд дурдахад, Ард түмний хүч намын ерөнхийлөгч бууснаар Ардчилсан намаас нэр дэвшигч ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа юм. Ардчилсан нам гарч ирснээр илүү зөөлөн аядуу бодлого баримтлах болов уу гэсэн хүлээлт байна. Хоёр Солонгосын харилцаанд ч ахиц дэвшил гарах болов уу гэж найдаж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2 цаг 8 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 3 цаг 25 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 3 цаг 35 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 5 цаг 31 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 9 цаг 27 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 9 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 9 цаг 40 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 9 цаг 47 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 9 цаг 57 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 10 цаг 17 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 10 цаг 28 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 10 цаг 32 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 10 цаг 36 мин Орон сууцны үнэ өсжээ 10 цаг 41 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 10 цаг 44 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 11 цаг 7 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 11 цаг 14 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 11 цаг 21 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 11 цаг 25 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 11 цаг 31 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top