x

Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж байхад...

Дэлхийн хавар жихүүн байна. Манай гарагийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд өрнөөд удаж байгаа худалдааны дайн ширүүссээр эцэстээ тулж ирлээ. Тийм ч учраас дэлхий нийт албан ёсоор “дайн” гэж нэрлэж байгаа юм. 

Энэ дайныг шулуутгасан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь довтолгоогоо хийж, БНХАУ-ын бараанд ногдуулах тарифыг хоёр дахин нэмэгдүүлэхээр мэдэгдсэний дараа Бээжингийн эрх баригчид ямар ч салаа утгагүйгээр “эцсээ хүртэл тулалдана” гэсэн хариу өгөв.  Нөхцөл байдал ийнхүү хурцадмал байдалд шилжсэн ч хоёр тал буулт хийх шинж алга. 

Жишээ нь, энэ талаар China Center at The Conference Board тинк танкийн ерөнхий зөвлөх Альфредо Монтуфар-Хелу “Хятад улс байр сууриа өөрчилж, тарифыг бууруулна гэх төсөөлөх шалтгаан алга. Ингэх нь тус улсыг сул дорой харагдуулах төдийгүй АНУ-ыгулам ихийг шаардах суурь болж өгөх юм. Тиймээсдэлхийн эдийн засагт урт хугацааны гай зовлондагуулах мухардмал байдал үүслээ” гэж хэлжээ. 

Дональд Трампын бараг дэлхий дахиныг хамарсан тарифын өөрчлөлтөө зарласнаас хойш дэлхийн улс орнуудад эдийн засгийн уналтын шинж тэмдэг илэрч эхэлснийг ажиглагчид эхнээсээ мэдэгдэцгээж байна.  Дэндүү хурдан өрнөж байгаа энэхүү шинэ нөхцөл байдлын өмнө бэлтгэлтэй байсан буюу ямар нэгэн анти программтай улс орон алга. 

Одоо бид яах вэ. Бор хоногуудын маань амьдралын чанар улам буурах нь тодорхой боллоо. Яг өнөөдрийн байдлаар Монгол улсад ам долларын ханш 3,550 төгрөгт хүрсэн байна. 

Гэвч бид сошилдоо уралцсаар, улаантан цагаантан болж зодолдсоор өдөр хоногийг өнгөрөөж байна. Дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хамрах худалдааны дайн илүү аюултай байдал руу шилжсэн энэ үед 600 сая төгрөгөөр хотынхоо төв талбай дээр будаатай хуурга аягалан тарааж байгааг ойлгох уужуу ухаан надад лав алга. Ингэтэл тэнэгэрч чадах эрх чөлөөг нийслэлд 1,6 их наяд төгрөгийн алдагдалтай төсвөөр тавиад өгчихсөн. Одоо тэд өөрөөр яаж ч гайхшруулж мэднэ.

Өнгөцхөн харахад монголд улс төр л бужигнаж байгаамэт. Улс төрөөс өөр үзүүлбэр байхгүй мэт болсон. Ийм байлгахыг ч зориуд бодлого хийж өгөн явуулж байна.  Харж байгаа биз дээ. “Ухаа худаг” -ийн дуулиан гэх үзүүлбэрээр эхэлж, “Төгрөг нуур” -аар өрнөл хийн өчүүхэн ч бодох эргэцүүлэх завдал олголгүй бужигнуулж байна. Жаахан завсар гарвал хүмүүсийн сонирхлыг татдаг хүчнийхний томилгоог явуулан үзэгчдийн суудлыг дүүргэж, ахин шинэ сэдвээр сэлбэж өгнө. Мэдээж сценари тасалдаж болохгүй. Эс тэгвээс хэрүүл шуугианаар хооллох ёстой цахим троллууд нь хэцүүднэ. Энэ дэглэлтийнх нь ард чухам юу юу болжбайгаа вэ, юу юу болж өнгөрөх магадлалтай вэ гэж өнгийж харах сэхээтэй хүн алга байна. Гэхдээ хэдүүлээүүнийг анхаарч, сэхээрч байхгүй бол болохгүй гэдгээ мэддэг баймаар байна. Зориуд хүч тавин, олон түмнээр бүчүүлэн шуугиулж байгаа үйл явдлуудыг харах нүдээ ухаалаг болгомоор байна. Сүүлийн үеийнулс төр бөөн жүжиг, зохиомжилсон драмын ард явдагболсон.

Олон түмнийг уймруулж уухируулсан том хэмжээний дуулиан шуугианыг энэ чиглэлээр мэргэшсэн багууд тусгай технологиор хийх нь бий. Ийм технологиуд тоногтөхөөрөмжөөс гадна асар олон оролцогч бүхий түгээлтийн систем дээр явдаг. Тэгэхээр бид гэнэт босгож ирсэн шуугианы ард юу байгаа вэ гэдгийганхаарах хэрэгтэй байна. Ойрын үед явуулж байгаа хөтөлбөрүүдийн ард гэхэд газын хоолой яригдаадбайгаа. Мөн үндсэн хуулийн Цэц дээр ч сэм нэгэн шийдвэр гарч мэдэх талаар жиг жуг хийцгээж байна. Бид хэрсүү байх цаг ирээд байна. 

Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж байхад Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “ jade Gas Holdings” компани манай Өмнөговь аймаг дахь нүүрсний давхаргын метан хийн “Улаан нуур” төслийн талбайд хоёр дахь хэвтээ цооногоо амжилттай өрөмдөж, 802 метр зузаантай хийт нүүрс огтолсноо мэдээллээ. Ингэснээр энэ компанийн сүүлд өрөмдсөн хоёр хэвтээ цооногноос илэрсэн хийт нүүрсний зузаан нийлээд 1500 метрт хүрч. 

Энэ мэдээллийг дэлхийд цацсаны дараа тус компанийн хувьцааны ханш Австралийн хөрөнгийн бирж дээр дахин 20 хувь давж өслөө. Одоогоор хоёр цооногт үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж суурилуулах ажил ид явж байгаа бөгөөд 3-4 долоо хоногийн дотор хий олборлож эхлэхээр байна гэж тэд мэдэгдээд байна. “ jade Gas Holdings” компани олборлосон хийгээ CNG буюу байгалийн хий үйлдвэрлэгч компанид нийлүүлэх ярих хэлэлцээ одоо үргэлжилж байгаа. 

Энэ бүхний үр дүнд “Улаан нуур” төсөл ирээдүйд дэлхийн зэрэглэлийн хийн орд болох итгэл маань баталгаажлаа. Бид эхний хоёр цооногийн ажлыг аль болох эрт дуусгаж, олборлолтоо эхлүүлэх болно хэмээн “ jade Gas Holdings” компанийн ТУЗ-ийн дарга Деннис Мортон догдлон мэдэгдэж байна. 

Айлын хүүхдүүд амжуулж байна. Ажлыг хийж чадаж байна. Харин алтан дээр сандайлж төрсөн бид алалцаж байна.

Б.Ганчимэг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 6 цаг 6 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 6 цаг 14 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 6 цаг 19 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 6 цаг 23 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 6 цаг 56 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 8 цаг 31 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top