x

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэллээ

УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулсан “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө. Уг хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, зээл, хөрөнгө оруулалтад хамрагдах боломж, хүртээмжийг сайжруулах зорилготой бөгөөд дэлхийн 30 гаруй улсад амжилттай хэрэгжиж буй санаачилга юм.

Нээлтийн үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан олон улсад жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд анхаарал нэмэгдэж байгааг онцолж, Монгол Улс ч 2011 оноос хойш энэ чиглэлд эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж ирснийг дурдлаа. Гэвч барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсролын хомсдол, зах зээлийн хязгаарлалт, жендэрийн хэвшмэл ойлголт зэрэг нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн өмнө тулгарсан гол бэрхшээл хэвээр байгааг санууллаа.

Монголбанк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран уг хөтөлбөрт Монгол Улсыг нэгдүүлж, Төв Азийн бүсэд нэгдсэн анхны улс болсон байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эмэгтэй зээлдэгчдийн дундаж зээлийн хэмжээ нь эрэгтэйчүүдийнхээс хоёр дахин бага, хүү нь илүү өндөр байгааг дурдаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зохицуулалт хийх шаардлагатайг онцоллоо. Монголбанк хөтөлбөрийн үндэсний зохицуулагчаар ажиллаж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өгөгдлийг цуглуулж, шинжилгээ хийж, үр дүнд суурилсан бодлого боловсруулах чиглэлээр ажиллаж эхлээд байна.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц энэ хөтөлбөр нь зөвхөн жендэрийн тэгш байдлыг хангахаас гадна эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийн нэг хэсэг болохыг тэмдэглэж, санхүүгийн үйлчилгээнд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх нь эмэгтэйчүүдийн амьжиргааг дэмжих, гэр бүл, хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд шууд нөлөөлөх ач холбогдолтойг дурдав.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа эмэгтэйчүүд бизнес эрхэлснээр зөвхөн өөрсдийнхөө орлогыг нэмэгдүүлэх бус, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг ч хөрөнгийн бүртгэл, сүлжээний дутагдал зэрэг олон саадтай тулгардаг тул бодлогоор шийдвэрлэхийг уриаллаа.

Дэлхийн судалгаагаар 10 эмэгтэй тутмын нэг нь бизнес эрхэлж буй нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт. Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг ч тэдний 87 хувь нь бичил бизнес эрхэлдэг. Санхүүжилт, зах зээлийн дэмжлэг дутмаг хэвээр байгааг арга хэмжээний үеэр оролцогчид онцолж байв.

“Санжайн хишиг” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Отгонжаргал өөрийн бизнесийг хэрхэн босгосон талаар туршлагаа хуваалцаж, анх зээл авахад олон бэрхшээлтэй тулгарсан ч 20 гаруй удаагийн зээлийн түүхтэй, зээлийн хүртээмж, нөхцөл сайжирвал эмэгтэйчүүд илүү бодит дэмжлэг авах боломжтойг онцолсон юм.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (197.211.63.33)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (197.211.63.33)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 03 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 22 цаг 58 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 23 цаг 6 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 23 цаг 11 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 23 цаг 15 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 23 цаг 48 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top