x

Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу?

Хүн төрөлхтөн сансарт хөл тавьсан мөчөөс хойш өөр гарагт суурьшина гэх төсөөлөл зөвхөн шинжлэх ухааны уран зөгнөл байхаа больж, бодит зорилго болон хувирчээ. Өнөөдөр энэ хүсэл мөрөөдлийн төвд Ангараг гараг буюу Улаан нүдэн оршиж байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 28-ныг Марсын өдөр болгон тэмдэглэдэг нь ч энэ чиглэлийн эрэл хайгуул хэр идэвхтэй байгааг илтгэнэ.

Одоогийн байдлаар Ангараг гарагийг эзлэн суух тухай хамгийн тодорхой зорилтыг АНУ л тавьж байна. Онолын хувьд хүнтэй нислэгийг 2030 он гэхэд хийх боломжтой гэж үздэг ч колончлолын бодит төлөвлөгөө хараахан тодорхойгүй байгаа. Ангараг дээр анхны суурин байгуулах тухайд XXI зууны төгсгөл рүү л шилжих магадлалтай.

SpaceX компанийн тэргүүн Илон Маск 5–7 жилийн дотор хүн Ангарагт хөл тавина гэж мэдэгдсэн. Гэвч энэ нь зөвхөн техник, санхүүгийн хувьд бус, хүний эрүүл мэнд, сэтгэлзүй, хууль эрх зүйн олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай амбиц юм. Нөгөө талаас, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Ангараг дээр АНУ-ын туг хатгана хэмээн амлаж байсан ч энэ нь илүү улс төрийн уриа, бодит байдалтай нийцэх эсэх нь эргэлзээтэй.

Харин сансарт суурьшуулах мөрөөдөлтэй зэрэгцэн, шинэ зэвсэглэлээр өрсөлдөх санаархал ч дагалдаж байна. Генерал Стивен Уайтингийн зүгээс сансрын орон зайд Америкийн зэвсгийг байрлуулах ёстой гэж мэдэгдсэн нь энхийн судалгаа, аялал жуулчлалаас илүүтэйгээр геополитикийн ноёрхлыг чухалчилж байгааг харуулна. Хэрэв энэ бодлого хэрэгжвэл сансар судлал зөвхөн шинжлэх ухааны дэвшил бус, дэлхийн улс төрийн хурц сэдэв болох төлөвтэй.

Эх сурвалжууд: Izvestia, MRG Online.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Чо (59.153.112.246)
    Тийм ээ Барсуум=Barsoom=Ангараг
    2026 оны 05 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 4 цаг 43 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 4 цаг 52 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 4 цаг 56 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 5 цаг 1 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 8 цаг 13 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 8 цаг 17 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 8 цаг 20 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 8 цаг 31 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 10 цаг 3 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 10 цаг 44 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 10 цаг 45 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 11 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 11 цаг 45 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Өчигдөр 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ
Top