x

Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь Б.Жаргалсайхан

Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-УИХ-ын чуулганаар Б.Жаргалсайханыг УЕП-оор улираах шийдвэр гаргалаа. Энэ хүн өнгөрсөн хугацаанд хэр сайн ажилласан гэж та дүгнэж байна?

-Энэ хүн анх 2019 оны намар Улсын ерөнхий прокуророор томилогдсон. Хэсэг хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар Германд эмчлүүлэхээр явж, орлогч С.Алиманцэцэг Улсын Ерөнхий прокурорын газрыг удирдсан. С.Алиманцэцэг прокурор бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүхтэй шууд хамаарал бүхий этгээд. Нийслэлийн прокурорын газрын дарга байсан Ш.Нямдорж гэж бас нэг хулгайч байгаа, та нар мэднэ. Түүний удирдлага доор ажиллаж байсан С.Мөнхгэрэл, н.Пүрэвдагва, бид бүгдийн маш сайн таних лифтэнд оцогнодог Б.Баасанцогт, түүнтэй хамааралтай шүүх прокурорын том сүлжээ Х.Баттулгын удирдлага дор ажиллаж байсан. Энэ сүлжээ одоо нуран унасан, нураасан хүн нь Б.Жаргалсайхан прокурор.

Нэг талдаа хуулийн өмнө ноён нуруу заагаад байгаа юм шиг, нөгөө талдаа эс үйлдлээрээ ноёны өмнө бөхөлзөөд байгаа юм шиг эргэлзээ гарсан. Б.Жаргалсайхан бол миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д өргөн барьж байсан. Гэсэн ч хувийн сэдлээр хандаж хэрхэвч болохгүй. Нэгэн цагт тухайн үеийн Ерөнхий сайд, өнөөдрийн Ерөнхийлөгч маань хууль шүүхийн байгууллага нэг хүнээс хамааралтай байгааг чуулган дээр маш тодорхой хэлж байсан. УИХ-аас дөнгөж сая Ерөнхий прокурорыг улираах шийдвэр гаргалаа. Хууль хүний царай хардаггүй энэ тогтолцоог бүрдүүлээрэй, хуулийн өмнө ноён нуруутай байгаасай  л гэж хүссэн. УИХ аас хамаарах олон ажил бий. Тухайлбал, Прокурорын мөрдөнг дахин сэргээж, дэргэд нь байгуулах шаардлага бий. 2015 онд хуулийн хүрээн дэх зөвшилцөл дунд маш ноцтой алдаа гарсан. Тэр алдааг гаргасан хүн нь би мөн үү гэвэл мөн. 

Прокурорын мөрдөнг сэргээх ёстой. Хоёрт, шүүх хурал дээр өмгөөлөгч, прокурор эн тэнцүү эрх зүйн статустай болмоор байгаа юм, гэх мэтчлэн хуульд өөрчлөлт оруулах асуудал бий. Прокурор нөлөөнд автдаггүй байх хэрэгтэй. Нөгөө талдаа нөлөөлөх гэж оролдсон Ерөнхийлөгчөөсөө эхлээд олон хүн байсан. Тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Төрийн ордны зүүн жигүүрээс хууль хяналтын байгууллагынхан үүрэг даалгавар авч хүн ялладаг байдал үүссэн” гэж чуулганы хуралдаан дээр хэлж байсан. Бидэнд хууль санаачлах эрх байна, энэ дээр ажиллана.

-Удаа дараа хуулийн байгууллага дээр удирдлагыг нь улирааж байна. Боловсон хүчний хангалттай нөөц байхгүйгээс үү аль эсвэл нутаг ус харж томилгоо хийгээд байна уу?

-Хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгч  санал болгосноор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвшилцсөнөөр ороод ирж байгаа. Сонголтгүй орж ирж байгаа. Ер нь цаашдаа Улсын ерөнхий прокурорын томилгоог олон нийтэд ил тод өрсөлдүүлэх зарчмаар хэн нэгэн хүнээс үл хамаарах байдлаар шийдэх нь зөв. 2019 оноос эхлэлтэй 2020 оны хөл толгойгоо олохоо больчихсон, шүүх, хуулийн хяналтын байгууллагын хонгилоор гулсаж ороод хонгилдуулж байсан хүний хувьд би үнэхээр гомдолтой байдаг.  

Эцсийн дүндээ Улсын дээд шүүх дээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм асуудал  дээр ууртай байхгүй, гомдохгүй гээд яах юм бэ. Гэхдээ энэ асуудалд би хувийн сэдлээр хандаж болохгүй. Яг одоо бол хууль хяналтын байгууллага болон Улсын ерөнхий прокуророос ноён нуруутай байх цаг үе үүсээд байна. Маш олон улс төрд нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байна. Тухайлбал, Х.Баттулгатай холбоотой ноцтой асуудал үүсч байна. Өнөөдөр ил болоогүй ч маш олон УИХ -ын гишүүн дээр шууд болон шууд бус хамаарлаар хэрэг үүсчихсэн явж байгаа шүү дээ. Намайг үг хэлэхийн өмнө 32 гишүүн байв уу. Дургүй хүргээд байсан юм нь, “Ах аа намайг бодоорой” гэсэн шиг юм яриад байна лээ. УИХ -ын гишүүн өргөсөн тангарагтаа л үнэнч байх хэрэгтэй шүү дээ.

-УЕП-ыг анх санал болгож, томилуулсан хүн нь Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар шалгагдах болж байгаа Х.Баттулга гишүүн. Томилсон хүнийхээ нөлөөнд автахгүй гэх баталгаа байна уу?

-Б.Жаргалсайхан прокурорын эмчлүүлж байгаад ирсэнээс хойш хийсэн ажлыг нь харахад нэг их тийм нөлөөнд автаагүй болов уу гэсэн хувь гишүүний итгэл үнэмшил төрсөн. Хууль эрх зүйн орчинд адармаатай асуудлууд зөндөө бий. Шүүх дээр ч тэр,  прокуоро дээр ч тэр, хууль хүчний байгууллага дээр ч бий.

-Стратегийн орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал дуулиан дагуулсан хэвээр байна. Та юу хэлэх вэ?

-Хуулийн өмнө бүгд л тэгш байя. Хэн нэгэнд таатай байдлаар онцгойлон ханддагаа больчихоё. Орд газраа хятадуудад зарчихаагүй, хууль ёсны дагуу үйл ажиллагаа эрхлээд явъя гэсэн хүмүүс нь эсрэгээрээ яллуулж,  баалуулж байдаг. Эх орончийн дүрд тоглосон нь  эх орноо зарсан байна лээ шүү дээ. Яах аргагүй эх орноо хятадуудад зарсан л байна. Н.Учралын ярьсан 507 хуудас бүхий материал дээр байж л байна лээ. Тэрийг нь би харсан. “Мин Шинь” гэдэг Хятадын компанид зарсан юм билээ.  Гэтэл эх орноо зарсан нөхөр эх оронч үндэсний баатар мэт явж байдаг.  Энийгээ л больчих хэрэгтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 7 цаг 40 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 7 цаг 47 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 7 цаг 56 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 8 цаг 38 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 11 цаг 8 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 11 цаг 29 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 11 цаг 50 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 11 цаг 57 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 12 цаг 7 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 12 цаг 16 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 12 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 22 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top