x

​​​​​​​Ц.Цогзолмаа vs Я.Содбаатар: Хэн нь хэн бэ?

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг өнөөдөр танхимынх нь тэргүүн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэвч мань хүн үүнд нэг их гонсойхгүй байгаа бололтой. Та яагаад танхимынхаа эсрэг гарын үсөэг зурсан юм бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад “Ийм тохиолдол байдаг шүү дээ. Ерөнхий сайд ч гэсэн Шадар сайд байхдаа өөрийнхөө танхимын эсрэг гарын үсэг зурж байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл өөрийн танхимын эсрэг гарын үсэг зурж байсан. Энэ бол улс төрд байдаг процесс” хэмээн хариулав. Үүгээрээ мань хүн “юу тарина, түүнийгээ хураана” гэдэг үгийг утгыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт сануулав бололтой. Тэр мөн “Би өөрийнхөө гаргасан шийдвэр дээр хатуу зогсоно. Засаг чинь үлдчихсэн юм чинь намайг аваад үлдээч гэж хэлэхгүй. Чөлөөлөгдөх өргөдлөө ч өгөх шаардлагагүй. Танхим шийдвэрээ гаргаад л явчихна” гэснээс үзвэл Ерөнхий сайдын шийдвэрт бэлтгэлтэй байсан бололтой. Ер нь дахиад зуруулсан ч дахиад зурна аа л гэж байна.

Харин Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Би Ерөнхий сайдын хийж буй шударга ёсны тэмцэлд нэгдэж сайн дураараа ажлаа өгч байна. Өөрийн эрхэлсэн ажилтай холбоогүйгээр ёс зүйн хариуцлага хүлээсэн анхны хүн би боллоо” гэж балайрсан байна. Мөн сайдын гэр бүлийн хүн ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-ын 25 хувийг эзэмшдэг гэдгийг ч хүлээн зөвшөөрөв. ЖДҮ-ийн зээлийн асуудлаас болж Засгийн газар нь огцрохдоо тулаад арай чүү дэнжигнэж үлдсэн байхад “Шударга ёсны тэмцэлд сайн дураараа нэгдлээ” гэж хэлээд зогсч байдаг, овоо том “ширэн нүүр” ээ...

Б.ГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 2 цаг 52 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 3 цаг 19 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 6 цаг 1 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 6 цаг 12 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 6 цаг 28 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 6 цаг 40 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 6 цаг 46 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 6 цаг 52 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 6 цаг 56 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 22 цаг 55 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 23 цаг 51 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал Өчигдөр 09 цаг 42 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно
Top