x

Экрем Имамоглуг баривчилсны дараах жагсаалд 1100 гаруй хүнийг баривчилжээ

Туркийн сөрөг хүчний удирдагч, Истанбул хотын дарга Экрем Имамоглуг гуравдугаар сарын 19-нд баривчилсны дараа эхэлсэн эсэргүүцлийн жагсаал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Туркийн Дотоод хэргийн сайд Али Ерликаягийн мэдээлснээр, уг жагсаалд оролцсон 1133 хүнийг баривчилжээ. Тэдний дунд гэрэл зурагчид, сэтгүүлчид багтсан бөгөөд Туркийн Хэвлэл мэдээлэл, хууль судлалын нийгэмлэгээс (MLSA) 10 сэтгүүлч, зурагчин баривчлагдсаныг мэдээлэв.

Олныг хамарсан баривчилгааг Туркийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын "Disk-Basin-Is" холбоо шүүмжилж, “хэвлэлийн эрх чөлөө, үнэнийг мэдэх эрхэд халдсан” гэж мэдэгдсэн байна.

Гуравдугаар сарын 24-нд Истанбул болон Анкара хотуудад дахин олон мянган хүн цуглаж, засгийн газрыг огцрохыг шаардан жагссан бол Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эдгээр жагсаалыг “хүчирхийллийн хөдөлгөөн” хэмээн тодорхойлж, сөрөг хүчний Бүгд найрамдах ардын намыг буруутгасан байна. Жагсаалын үеэр цагдаагийн 123 ажилтан гэмтсэн тухай ч мэдээлсэн юм.

Э.Имамоглуг авлига болон терроризмын хэрэгт буруутган, шүүхийн шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 23-ны өглөө албан ёсоор баривчилж, хорьсон. Түүнийг Курдийн Ажилчны намыг дэмжсэн гэж буруутгаж байгаа бөгөөд энэ намыг Турк улсын хуулиар хориглосон байдаг. Баривчилгаа нь олон нийтийн дургүйцэл, улмаар жагсаал цуглааныг улам өрнүүлэх шалтгаан болжээ.

Туркийн Прокурорын газар 100 орчим хүнийг баривчлах зөвшөөрөл олгосон ба баривчлагдсан хүмүүсийн дунд Истанбул хотын захиргааны албан тушаалтнууд ч байгаа аж.

Ийм нөхцөл байдал дунд сөрөг хүчний Бүгд найрамдах ардын намаас гуравдугаар сарын 23-нд Экрем Имамоглуг 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 2 цаг 41 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 2 цаг 42 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 2 цаг 43 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 2 цаг 54 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 2 цаг 59 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 9 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 4 цаг 45 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 4 цаг 48 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 6 цаг 52 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 6 цаг 57 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 6 цаг 59 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 7 цаг 2 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 7 цаг 9 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 7 цаг 13 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 8 цаг 36 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 8 цаг 43 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 9 цаг 8 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 9 цаг 10 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 9 цаг 11 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 9 цаг 32 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top