x

Өмнөд Солонгост түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт 20 гаруй түймэр дэгдсэний улмаас дөрвөн хүн амиа алдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Ойн түймрийг унтраахаар гал сөнөөгч, цагдаа, төрийн албан хаагчдаас бүрдсэн 9000 орчим хүн, 120 нисдэг тэргийг таван бүс рүү илгээсэн байна. 

Сөүлээс өмнө зүгт 300 км-ийн зайд орших Өмнөд Кёнсан мужийн Санчон хотод баасан гаргийн үдээс хойш зүлэг тэгшлэгчээс оч дэгдсэний улмаас эхний түймэр дэгдсэн гэж Дотоодын аюулгүй байдлын яамны  тайланд дурджээ.

Ой хээрийн түймрийг унтраахаар илгээсэн төрийн дөрвөн албан хаагч амиа алдсан гэж Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Түймрийг бүрэн унтрааж чадаагүй байгаа бөгөөд 1464 га талбай шатжээ.

Гал түймрийн улмаас 2740 хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн бөгөөд тэдний ихэнх нь түр хоргодох байранд байрлаж байна. Түймэрт 162 байшин барилга шатаж сүйджээ.

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, гал түймэртэй тэмцэж буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгосон байна. Улсан хот, Өмнөд болон Умард Кёнсан мужуудад онцгой байдал зарлажээ. Өмнөд Солонгост ой хээрийн түймэр ихэвчлэн хуурайшилт ихэсдэг 2, 3, 4 дүгээр саруудад дэгддэг.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 2 цаг 37 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 2 цаг 38 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 2 цаг 39 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 2 цаг 51 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 2 цаг 55 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 5 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 4 цаг 41 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 4 цаг 45 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 6 цаг 49 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 6 цаг 53 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 6 цаг 55 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 6 цаг 59 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 7 цаг 5 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 7 цаг 10 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 8 цаг 32 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 8 цаг 39 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 9 цаг 4 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 9 цаг 6 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 9 цаг 7 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 9 цаг 28 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top