x

Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү дроны хууль, туршилтын бүс байгуулах, дрон нисгэгч операторуудыг сургах сургалтын хөтөлбөр боловсруулах гурван ажлын хэсэг байгуулж, энэ сарын 13-ны өдөр анхны хурлаа зохион байгууллаа.

 

Ажлын хэсэгт:

  • Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ
  • Батлан хамгаалах яам
  • Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын цэргийн командлал
  • ШУТИС, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн
  • Монголын Дрон нисгэгчдийн холбоо
  • Хобби зон ХХК
  • Дроны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний шүүгч н.Цэнд-Очир зэрэг байгууллагуудын төлөөлөл багтжээ.


 

Монгол Улсад 2016 оноос дроны хэрэглээ бий болсон бөгөөд энэ салбарыг хөгжүүлэх зорилгоор дроны хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, туршилтын талбай байгуулах, дрон нисгэгч операторуудыг сургах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Ажлын хэсгийн хурлаар:

  • Дроны бүртгэлийн асуудал
  • Олон улсын чиг хандлагатай уялдуулах зохицуулалт
  • Дрон нисгэгч оператор бэлтгэх сургалтын хөтөлбөр
  • Туршилтын бүсийн үр ашигтай ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Баянзүрх-Налайх дүүрэг болон Дархан-Уул аймагт дроны туршилтын бүс байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсын төлөөлөгчид, инженерүүд зохион бүтээсэн дроноо турших боломжтой болох аж. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх бөгөөд дрон нь Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна.

Мөн дроны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс хойш хүүхэд, залуусын дрон зохион бүтээх хандлага нэмэгдэж байгаа тул уг туршилтын бүсийг тэмцээн, уралдааны төв болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Үүнээс гадна, дрон нисгэж буй иргэдийг албан ёсоор гэрчилгээжүүлэх, мэргэшсэн оператор бэлтгэх ажлыг хийх нь зүйтэйг талууд онцолжээ. Ингэснээр:

  • Дрон нисгэх албан ёсны эрхтэй операторууд бий болно.
  • Спортын тамирчдад зэрэг дэв олгох боломж бүрдэнэ.
  • Дронтой холбоотой аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх юм.

Одоогоор Монгол Улсад дрон худалдан авч буй иргэдэд анхан шатны мэдлэг олгох үйл ажиллагаа хязгаарлагдмал байгаа бөгөөд цаашид энэ чиглэлээр боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 2 цаг 20 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 2 цаг 27 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 23 цаг 13 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 23 цаг 19 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 23 цаг 28 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top