x

“Dragon” хөлгийг хөөргөхийг хойшлуулжээ

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн сансрын нисгэгч Барри Уилмор, Суни Уильямс нар Олон улсын сансрын станцад (ОУСС) долоо хоног байхаар төлөвлөж байсан боловч сансрын хөлөгтэй холбоотой асуудлаас болж есөн сарын турш сансарт байгаа билээ.

НАСА-гийн сансрын нисгэгчид өнгөрсөн оны зургаадугаар сард “Boeing” компанийн “Starliner” сансрын хөлгийн анхны туршилтын нислэгээр ОУСС-д ирсэн боловч хөлөгт техникийн асуудал үүссэн тул тэднийг тойрог замд үлдээхээс аргагүйд хүрсэн байна. Тэднийг авчрах “Dragon” хөлгийг “Falcon 9” пуужингаар лхагва гаригт хөөргөх ёстой байсан боловч пуужинг хавчин тогтоогч хөшүүргүүдийн нэг нь эвдэрсний улмаас нислэгийг хойшлуулжээ.  

Уг хөлгөөр НАСА-гийн сансрын нисгэгчид болох Энн Макклейн, Николь Айерс, Японы сансрын нисгэгч Такуя Ониши, Оросын сансрын нисгэгч Кирилл Песков гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийг ОУСС-д хүргэх ёстой байв. 

Мөн Уилмор, Уильямс нар болон өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тойрог замд ажиллаж буй ОУСС-ын багийн гишүүд болох НАСА-гийн сансрын нисгэгч Ник Хейг, Оросын сансрын нисгэгч Александр Горбунов нар “Dragon” капсулаар эх дэлхийдээ буцаж ирэх ёстой юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан сансрын нисэгчдийг авчрах үүргийг Илон Маскт өгсөн ажээ.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Уилмор, Уильямс нарыг ОУСС-д хүргэсэн “Boeing” компанийн “Starliner” сансрын хөлөг ОУСС-д залгагдсаны дараа "гели алдагдсан", "хөдөлгүүрийн удирдлагатай холбоотой асуудал үүссэний" улмаас нисгэгчидгүйгээр 2024 оны есдүгээр сард эх дэлхийд буцаж ирсэн юм.

Эх сурвалж: Fox News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй 10 цаг 42 мин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр тодруулга хийлээ 11 цаг 32 мин "Ногоон автобус"-ны хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулжээ 2026-04-10 6042 аж ахуйн нэгжийн битүүмжилсэн дансыг нээлээ 2026-04-10 Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо 2026-04-10 Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг нээлээ 2026-04-10 Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлөг боллоо 2026-04-10 ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан яамны албан хаагчидтай уулзлаа 2026-04-10 УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026-04-10 Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа 2026-04-10 Дөрөвдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна 2026-04-10 Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Элчин сайдтай уулзаж, дизель түлш хөнгөлөлттэй авах хүсэлт тавилаа 2026-04-10 Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа 2026-04-10 Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн баг түрүүллээ 2026-04-10 Нийслэлд скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлах захирамж хэрэгжиж эхэллээ 2026-04-10 "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 2026-04-10 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Багануур" ХК-ийн уурхайчидтай уулзлаа 2026-04-10 АТГ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүрэн цахимжуулна 2026-04-10 "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүллээ 2026-04-10 Меланиа Трамп Ж.Эпштейнтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв 2026-04-10
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... АИ-92 шатахууны үнийг тогтворжуулж, АИ-95 болон дизель түлшн... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цааш... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын...
Top