x

Бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь пүрэв гарагт “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тодорхой уриан дор тэмдэглэж, бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэдэг. Энэ жил “Таны бөөр эрүүл үү” уриан дор бөөрний өвчлөлийг эрт илрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Манай улсад бөөр, шээсний замын өвчлөл халдварт бус өвчний тэргүүлэх таван шалтгааны нэг бөгөөд эмч нар иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг зөвлөж байна.

“Шиномед” эмнэлгийн Бөөр гемодиализын эмч Н.Наран-Амгалан бөөрний өвчлөл үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлсийг дараах байдлаар тайлбарлав.

  • Насжилт: 60-аас дээш насныхны бөөрний үйл ажиллагаа физиологийн хувьд буурдаг тул эрсдэлт бүлэгт ордог.
  • Тамхины хэрэглээ: Тамхи нь судас нарийсгах үйлчилгээтэй тул бөөрний судсыг гэмтээж, үйл ажиллагааг нь сулруулдаг.
  • Хоёрдогч өвчлөлүүд: Чихрийн шижин, даралт ихсэлт зэрэг өвчнүүд бөөрийг гэмтээх эрсдэлтэй тул ийм оноштой хүмүүс тогтмол үзлэгт хамрагдах шаардлагатай.
  • Жоргүй эмийн хэрэглээ: Өвдөлт намдаах эм (ибупрофен, парацетамол зэрэг) удаан хугацаанд хяналтгүй хэрэглэх нь бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Бөөрөө хамгаалахын тулд ус сайн ууж, шээсээ удаан барихгүй байх, бөөрөө даарахаас сэргийлэх, жоргүй эм хэрэглэхээс зайлсхийх зэрэг энгийн дадлуудыг хэвшүүлэх нь чухал. Мөн 60-аас дээш насныхан, тамхи хэрэглэдэг, архаг хууч өвчтэй хүмүүс тогтмол эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэйг эмч нар онцолж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав саяхан Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 9 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 15 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 25 мин Хөгжих үү, хоцрох уу? 32 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 49 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 19 цаг 19 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 19 цаг 19 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 19 цаг 30 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 19 цаг 59 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 23 цаг 18 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 23 цаг 20 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 23 цаг 21 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 30 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна 23 цаг 32 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Өчигдөр 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 14 цаг 43 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна Өчигдөр 13 цаг 19 мин Гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээг цахимжуулж, ангиллыг 54 болгон нэмэгдүүлэв Өчигдөр 13 цаг 04 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэл...
Top