x

Эмгэнэл

Төв аймаг Өндөрширээт суманд түргэний автомашин том оврын автобустай мөргөлдөж  жолооч, эмч, өвчтөн нарын зургаан хүн нас барсан харамсалтай осол өчигдөр гарсан. Тус осолд өртөж нас барсан Ж.Хүчитбаатар, Б.Энхболд нарт Баянхонгор аймгийн ЗДТГ-аас эмгэнэл илэрхийлжээ.

ЖИГЖИВИЙН ХҮЧИТБААТАР /1969-2025/

Бид бүхний анд нөхөр, бахархалт ахан дүүс, эрүүл мэндийн эрхэм элч төлөөлөгчид болсон Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Жигживийн Хүчитбаатар, эмнэлгийн Хангамж үйлчилгээний тасгийн жолооч Бямбаагийн Энхболд нар 2025 оны 03 сарын 11-ний өдөр зуурдаар таалал төгсөж Баянхонгорчууд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хүний амь насыг аврахын төлөө хариуцлагатайгаар ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан та бүхнийхээ араас гүнээ эмгэнэн гашуудаж байна.
Та бүхний чин сэтгэл, мэдлэг ур чадвараар амь аврагдсан, эмчлүүлэн сувилуулж, авран хамгаалуулсан мянгантаа гэгээн түүх, эрхэм ариун үйл хэргээр мөнхөд бахархан дуурсах болно.
Бидний эрхэм хүмүүн Жигживийн ХҮЧИТБААТАР нь 1969 онд Баянхонгор аймагт айлын отгон хүү болон мэндэлжээ.

  • 1977-1984 онд Баянхонгор аймгийн арван жилийн II сургууль
  • 1987-1994 онд Анагаах ухааны дээд сургуулийг уламжлалт эмчилгээний их эмчээр дүүргэж
  • 2012 онд зүү, төөнө заслын резидент
  • 2014 онд зүү, төөнө заслын дээшлүүлэх сургалтад тус тус суралцаж төгссөн байна.
  • 1994-1996 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүний их эмчийн салбарын эрхлэгч эмч
  • 1997-1998 онд Баацагаан сумын эмнэлгийн эрхлэгч эмч
  • 1998-2000 онд Улаанбаатар хотын яаралтай түргэн тусламжийн төвд их эмч
  • 2002-2003 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллежид багш
  • 2004-2008 онд Улаанбаатар хотын Халиун-Толгой эмнэлэгт зүүний их эмч
  • 2009 оноос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт уламжлалт, зүү, төөнө заслын их эмчээр ажиллаж байсан, хөрвөх чадвар бүхий жинхэнэ алтан гартай эмч байлаа.

Ж.Хүчитбаатар нь Эрүүл мэндийн салбарт ажиллах хугацаандаа хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрийн амь биеэ үл хайхран албан үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан байгууллага, хамт олон, ард иргэдийн итгэл найдвар, талархлыг хүлээсэн манай шилдэг тэргүүний мэргэшсэн эмч байв.
Тэрээр 2012 онд ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг” 2018 онд ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан түүхтэй.

БЯМБААГИЙН ЭНХБОЛД /1982-2025/

Бидний хүнлэг хүмүүн Бямбаагийн ЭНХБОЛД нь 1982 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт айлын гурав дахь хүү болон төржээ.

  • 1990-1998 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургуульд суралцан бүрэн бус дунд боловсрол эзэмшин, 2000-2001 онд Өвөрхангай аймгийн 256-р цэргийн ангид цэргийн алба хаасан.
  • 2005-2006 онд Улаанбаатар хотын “Их хөдөлгөөн” авто сургуульд жолооч мэргэжил
  • 2009 онд жолоочийн “С” ангилал
  • 2012 онд жолоочийн “D” ангилал
  • 2018 онд жолоочийн “E” ангилалыг тус тус эзэмшжээ.
  • 2011 оноос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хангамж үйлчилгээний тасагт яаралтай түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байх хугацаандаа хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрийн амь биеэ үл хайхран албан үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан байгууллага, хамт олон, ард иргэдийн итгэл найдвар, талархлыг хүлээсэн шилдэг тэргүүний мэргэшсэн, чадварлаг жолооч байлаа.

Тэрээр 2015 онд “Байгууллагын аварга”
2016 онд “ Аймгийн тэргүний ажилтан”
2018 онд ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг”
2024 онд “Хамгийн олон километр явсан жолооч”
2025 онд ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байжээ.
Та бүхний бүтээсэн гэгээн зам мөр, ариун үйл хэрэг, хүнлэг энэрэнгүй зан чанар, эгэл даруу дүр төрх, төлөв тусч, шулуун шударга, өгөөмөр, хөдөлмөрч зан чанар тань бид бүхний зүрх сэтгэлд үүрд мөнх хүндлэгдэн, дуурсагдах болно.
Талийгаачдын аав, ээж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд болон эрүүл мэндийн салбарынханд гүн эмгэнэл илэрхийлье.
УМ МА НИ БАД МИ ХУМ

Эмгэнэл илэрхийлсэн:
БАЯНХОНГОР АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Э.ЭНХБАТ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2 цаг 10 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2 цаг 31 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2 цаг 53 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2 цаг 59 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 3 цаг 9 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 3 цаг 18 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 3 цаг 23 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 3 цаг 25 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top