x

Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бүртгүүллээ

МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор В.Гүндэгмаа дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйлийг нээн илрүүлж, олон улсын "Phytotaxa" шинжлэх ухааны сэтгүүлд албан ёсоор нийтлүүллээ.

Тэрбээр нээсэн шинэ ургамлаа "Санчирын гичгэнэ" (Potentilla sanczirii) хэмээн нэрлэж, дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн бөгөөд уг нэрийг өөрийн багш, Монголын нэрт ургамал судлаач Ч.Санчирын нэрээр оноожээ.

Шинэ ургамлын төрөл зүйлийг нээх судалгааны онцлог

Шинэ төрөл зүйлийг нээн илрүүлэх нь олон жилийн турш тасралтгүй нарийвчилсан судалгаа, шинжилгээ, биологийн гүнзгий мэдлэг, хээрийн тэсвэр хатуужил шаарддаг. Доктор В.Гүндэгмаа 2017 оноос эхлэн Баруун Монголын өндөр уулсын ургамлыг судалж, 2018 онд Санчирын гичгэнэг шинэ төрөл зүйл байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлж, генетик судалгаагаар баталгаажуулжээ.

Энэхүү ургамал нь Монгол Алтайн өндөрлөг газар, Увс аймгийн Хархираат Түргэний уулсад, мөн Ховд аймгийн Мөнххайрхан уулын бүсэд ургадаг бөгөөд цас мөсөн дунд дасан зохицсон өвөрмөц онцлогтой болох нь тогтоогдсон байна.

Доктор В.Гүндэгмаа энэхүү судалгааны хүрээнд морфологи болон молекул биологийн нарийвчилсан шинжилгээ хийж, ургамлын генетик ялгааг тодорхойлон шинэ төрөл зүйл болохыг баталсан нь Монголын ботаникийн шинжлэх ухааны салбарт томоохон амжилт болж байна.

Судалгааны явц, сорилтууд

Өндөр уулын ургамлыг судлах нь биологичдын хувьд хамгийн том сорилтуудын нэг байдаг. Судлаач нар ургамлын морфологи, экологи, генетикийн түвшинд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байдаг бөгөөд генетикийн шинжилгээ нь шинэ төрөл зүйлийг баталгаажуулах гол алхам болдог.

Доктор В.Гүндэгмаа судалгаагаа хийж байх явцдаа анх 2017 онд ургамлын өвөрмөц шинж чанарыг ажиглаж, 2018 онд түүний генетикийн шинжилгээг гүйцэтгэсэн байна. Шинэ ургамлын төрөл зүйлийг тодорхойлохын тулд ОХУ-ын Санкт-Петербургийн Ургамлын институт, Новосибирск, Алтайн их сургуулиуд, мөн Өвөр Монголын их сургуулийн гербарийн сан-тай хамтран ажиллажээ.

Өндөр уулсын ургамлыг тодорхойлоход морфологийн ялгааг харахаас гадна генетикийн түвшинд баталгаажуулах нь зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ тухай доктор В.Гүндэгмаа “Бид хүний үснээс ДНХ-ийг нь ялган авч эцэг эхийг нь тогтоодогтой адил, ургамлын генетикийн дэс дарааллыг тогтоож, түүний гарал үүсэл, ангиллыг тодорхойлдог” гэжээ.

Судалгааны бэрхшээл, судлаачийн сорилт

Шинжлэх ухааны судалгаа нь нарийн тооцоо, тэсвэр хатуужил, удаан хугацааны хөдөлмөр шаарддаг. Ялангуяа өндөр уулсын ургамлыг судлах нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, биеийн бэлтгэлжилт, хөрөнгө санхүүгийн асуудалтай шууд холбоотой байдаг.

Доктор В.Гүндэгмаа өөрийн 2016-2017 оны хээрийн судалгааны үеэр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Хөх Сэрхий нуруунд судалгаа хийж байхдаа “би бүх ургамлаа таньж мэднэ” гэсэн итгэлтэй байсан ч бодит байдал дээр хээрийн нөхцөлд шинээр олон зүйлсийг таньж, улам нарийн судлах хэрэгтэй гэдгийг ойлгосон гэж дурсжээ. Тэрээр тухайн үед шинэ ургамлын төрөл зүйлийг тодорхойлох нь маш их тэвчээр, чадвар шаарддаг ажил гэдгийг багш Ч.Санчир түүнд зааж сургасан хэмээн онцолжээ.

Тэрбээр өндөр ууланд судалгаа хийх нь физик бэлтгэл, цаг агаарын хүнд нөхцөлд дасан зохицох чадвар шаарддаг болохыг онцолсон. 3000 метрийн өндөрт байрлах мөсөн гол дээр ажиллах, олон хоногоор судалгааны талбайд байх зэрэг нь судлаачдын тэсвэр тэвчээр, тэвчээр шаардсан ажлуудын нэг байдаг байна.

Санчирын гичгэнэ ургамлын онцлог, ач холбогдол

Энэхүү ургамал нь антиоксидант бодис ихээр агуулдаг тул биеийг хоргүйжүүлэх, хөгшрөлтийг сааруулах, ходоод гэдэсний өвчинд тустай болох нь тогтоогджээ. Түүнчлэн навчаар нь цай чанаж хэрэглэх боломжтой, олон талын ашиг тустай ургамал аж.

Монголын газар нутгаас шинэ ургамлын төрөл зүйл нээн, дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлэх тохиолдол ховор бөгөөд В.Гүндэгмаа энэ төрлийн хоёр дахь шинэ ургамлыг нээж, бүртгүүлсэн нь онцлох амжилт болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 51 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 1 цаг 1 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 1 цаг 6 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 14 цаг 41 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 14 цаг 54 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 15 цаг 29 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 15 цаг 53 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 16 цаг 47 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 23 цаг 16 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 23 цаг 21 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 23 цаг 30 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 23 цаг 37 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн Өчигдөр 08 цаг 46 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top