x

АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэлэн" гэдгээ мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын бүх бараанд нэмэлт татвар ногдуулсны дараа Бээжин хариу арга хэмжээ авч, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд 10-15 хувийн татвар тогтоолоо. Үүнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид “ямар ч хэлбэрийн дайнд” бэлэн гэдгээ анхааруулан мэдэгдсэн байна.

Хятадын Гадаад хэргийн яамнаас мягмар гарагт хийсэн мэдэгдэлд “Хэрэв АНУ-ын хүсэж байгаа зүйл нь дайн юм бол бид эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн байна” хэмээн онцолжээ. Энэ нь Д.Трамп Ерөнхийлөгч болсноос хойш Бээжингээс хийсэн хамгийн хатуу байр суурьтай мэдэгдэлд тооцогдож байна.

Лхагва гарагт Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян батлан хамгаалахын зардлаа дахин 7.2 хувиар нэмэгдүүлэх талаар зарлаж, дэлхий даяар 100 жилд үзэгдээгүй өөрчлөлтүүд өрнөж буйг онцолсон байна. 2023 онд мөн энэ хувь хэмжээгээр өссөн бөгөөд шинжээчид энэ жилийн өсөлтийг урьдчилан таамаглаж байжээ.

АНУ-Хятадын харилцаа олон улсын анхаарлын төвд байсаар байна. АНУ-д суугаа Хятадын ЭСЯ-ны мэдээлснээр, АНУ-ын тал фентанил гэх хар тамхины нийлүүлэлтэд Хятадыг буруутгаж буй нь "Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг зөвтгөх шалтаг" хэмээн үзэж байна. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч “Айлган сүрдүүлэхээс бид айхгүй, дарамт шахалт бол Хятадтай харилцах зөв арга биш” гэж мэдэгджээ.

Хятад улс дэлхийн хоёр дахь том батлан хамгаалахын төсөвтэй бөгөөд энэ онд 245 тэрбум ам.доллар зарцуулах юм. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар, тус улс цэргийн зардлаа бага мэдээлдэг гэж үздэг аж.

АНУ, Хятадын хооронд худалдааны маргаан даамжирч, хоёр улсын харилцаа улам хурцдаж буй энэ үед Трамп, Ши Жиньпин нар дахин утсаар ярихаар тохирсон гэх мэдээлэл гарсан ч одоогоор тэд холбогдоогүй байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 5 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 20 цаг 50 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 20 цаг 57 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 21 цаг 6 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 21 цаг 48 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top