x

Клубүүдийн ДАШТ-ий шагналын сан 1 тэрбум ам.долларт хүрчээ

ИФА 2024 оны зун АНУ-д зохиогдох клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шагналын сан 1 тэрбум ам.доллар байхыг албан ёсоор мэдэгджээ.

Энэхүү шинэчилсэн тэмцээн 6-р сарын 14-нөөс 7-р сарын 13 хүртэл үргэлжилж, Европын 12 клубийг багтаасан нийт 32 баг өрсөлдөнө. Бүх баг хэсгийн болон плей-оффын шатанд гаргасан амжилтаасаа хамаарч мөнгөн шагнал хүртэх юм.

Энэ нь клубүүдийн ДАШТ-ний түүхэн дэх хамгийн өндөр шагналын сан болж байна. Мөн тэмцээнд оролцох боломжгүй клубүүдэд зориулсан "эв санааны нэгдлийн төлбөр" олгох асуудлыг ФИФА, Европын клубүүдийн холбоо (ECA) хэлэлцэж байгаа аж. Тус төлбөрийг Африк, Ази, Америк тивийн клубүүдэд ч олгох магадлалтай гэсэн мэдээлэл байгаа ч албан ёсоор батлагдаагүй байна.

ФИФА дээрх хэмжээний мөнгийг өөрийн нөөцөөс гаргахгүй бөгөөд DAZN стриминг платформтой нэг тэрбумын гэрээ байгуулсан аж. ФИФА энэ санхүүжилтээс өөртөө ямар ч ашиг авахгүй гэдгээ онцолсон байна.

Шинэ форматын дагуу тэмцээн дөрвөн жил тутам зохиогдох бөгөөд өмнөх шиг 7 багийн оролцоотойгоор жил бүр болохгүй. Харин 32 баг 8 хэсэгт хуваагдаж, хэсэг бүрийн эхний хоёр байр эзэлсэн багууд плей-оффын шатанд шалгарах юм.

Шигшээ багуудын ДАШТ-ээс ялгаатай нь, гуравдугаар байрын төлөөх тоглолт явагдахгүй гэдгийг ФИФА мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Агаар мандал дахь CO2-ын агууламж 1957 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ 3 цаг 46 мин Оростой байгуулсан бүх гэрээг дагаж мөрдөнө гэж Сири мэдэгдэв 3 цаг 52 мин Сумочид Лондонд хүч үзэж байна 3 цаг 56 мин Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн шинэчлэлийн талаар хэлэлцлээ 3 цаг 57 мин Алтны үнэ 4240 ам.доллар давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 3 цаг 59 мин Хятад, Монголын хамтын ажиллагааны хүрээнд “Ногоон нуур-1008 айлын орон сууц” ашиглалтад орлоо 4 цаг 2 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргаж, Байнгын хороо дэмжив 4 цаг 6 мин “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар” байгуулах асуудлыг хэлэлцэв 4 цаг 10 мин Улаанбаатар хот дахин төлөвлөлтийн сан байгуулж, гэр хорооллын асуудлыг шат дараатай шийдэхээр төлөвлөж байна 4 цаг 13 мин ААН-үүд орчны 50 метр газраа цэвэрлэж, иргэдийн аюулгүй байдлыг хангахыг уриалав 4 цаг 33 мин “Найрамдал” зуслангийн зам шинэчлэгдэж, улсын комисст хүлээлгэн өгөв 4 цаг 35 мин Хот тохижилтын газар халтиргаа гулгаанаас сэргийлж 4 тонн давс цацлаа 6 цаг 35 мин “Rio Tinto” хөрөнгө оруулагчдын гомдлыг 138.75 сая ам.доллараар барагдуулна 6 цаг 37 мин ”Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцов 6 цаг 39 мин Өдөрт 25-30 залилах хэрэг бүртгэгдэж, хэдэн арван сая төгрөгийн хохирол учирч байна 6 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэгт хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 6 цаг 42 мин Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлыг шийдвэрлэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ 6 цаг 44 мин “И-Монгол” системийг ашиглан сонгуульд оролцох боломжийг судалж байна 8 цаг 24 мин Энэтхэгийн үзэгчдэд Монголын урлаг, соёлыг хүргэлээ 8 цаг 28 мин “Одиссей” хүүхэлдэйн театрын тайзнаа анх удаа амилна 8 цаг 30 мин
iИх уншсан
"Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Монгол, Энэтхэгийн удирдлагууд нөхөрлөлийн бэлгэдэл болгон м... Өнөөдөр дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангах...
Top