x

Женев хотноо сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болов

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярт зориулсан Монгол үндэсний бөхийн барилдаан Швейцарын Женев хотод болжээ.

Энэхүү барилдааныг Монголын үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар болон Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан бөгөөд Европын хэд хэдэн улсаас бөхчүүд зодоглосон байна.

Барилдаанд Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, залуу бөх Т.Өгий түрүүлж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, сумын заан Ц.Бат-Эрдэнэ үзүүрлэв. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Т.Баасанбат, Архангай аймгийн Өлзийт сумын харьяат Б.Чанрав нар шалгарчээ. Харин дунд шөвөгт Увс аймгийн Давст сумын харьяат, Улаанбаатар хотын уугуул, сумын заан Д.Жамсрандорж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, сумын заан Г.Баасанжаргал нар үлдсэн байна.

Барилдаанд түрүүлсэн бөх 500, үзүүрлэсэн бөх 300, их шөвөгт шалгарсан бөхчүүд 200 еврогийн шагнал гардан, алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаав.

Тус барилдаанд уран гараа, дэвээтэй бөхийн тусгай шагналыг Увс аймгийн Хяргас сумын харьяат, 65 настай ахмад бөх, сумын заан В.Төмөрбаатар хүртсэн бол уран барилдааны шагналыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат залуу бөх Т.Баасанбат гардан авчээ. Тэрбээр гурван цолтой бөхийг өвдөг шороодуулсан амжилтаар онцлог байв.

Өсөх ирээдүйтэй бөхөөр дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит Европын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний өсвөрийн бөхийн 2024 оны аварга, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, М.Билгүүдэй тодорсон байна.

Багийн халз барилдаанд БНЧУ-аас оролцсон "Чех" баг тэргүүн байр эзэлсэн бол ахмад бөхчүүдийн ангилалд Увс аймгийн Давст сумын харьяат, Улаанбаатар хотын уугуул, сумын заан Д.Жамсрандорж, өсвөр бөхийн ангилалд Увс аймгийн Малчин сумын харьяат, Швейцар улсын уугуул С.Квинтен нар түрүүлжээ.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо, Элчин сайдын яам.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.187.11)
    Нутаг орноо л санасан хүмүүс дээ?!
    2025 оны 02 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 44 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 46 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 47 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 49 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 50 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 52 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 54 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 54 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 32 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 33 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 35 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 37 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 39 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 42 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 46 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 50 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 52 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 55 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 28 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 30 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top