x

Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар гишүүнд оноосон ялыг хэрэгжүүлэх бүрэн үндэслэлтэй

Хуульч Д.Ганхүрэлтэй УИХ-ын гишүүнийг эгүүлэн татагдах  эрх зүйн үндэслэл нь өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулиараа ямар байдаг талаар тодруулан ярилцлаа.

–УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал олны анхаарлыг татдаг сэдвийн нэг. Яг энэ цаг үед анхны 126 гишүүнтэй парламентын нэр бүхий зарим гишүүдийг эгүүлэн татах нөхцөл үүссэн асуудал гарч байх шиг байна. Ер нь  У И Х – ы н гишүүнийг эгүүлэн татах хуулийн зохицуулалт ямар байдаг талаар та хэлэхгүй юу?

-Өнгөрсөн оны тавдугаар сарын 16-нд батлагдсан Улсын Их Хурлын тухай хуулийн есдүгээр зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэлийг зааж өгсөн байдаг. Тус зохицуулалтын дагуу дараахь зургаан тохиолдолд гишүүний бүрэн эрх дуусгавар болно.Тухайлбал,Ерөнхийлөгчөөр сонгогдсон, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын их хурал үзсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн хоёр дахь хэсгийн дөрөвт зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, нас барсан гэсэн тодорхой үндэслэл бүхий заалтууд хуульд бий. Үүнээс харвал гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тогтоолыг УИХ-аас гаргахаар зохицуулсан байгаа юм. Процессын хувьд дуусгавар болох үндэслэлээс шалтгаалаад  ялгаатай байна.

–Тэр нь юу гэсэн үг үү?

-Хэрэв гишүүн Ерөнхийлөгч болсон эсхүл нас барсан тохиолдолд автоматаар сул орон тоо гарсан гэж үзэн УИХ-аас ямар нэг шийдвэр гарахгүй. Бусад үед УИХ-аас заавал тогтоол гарч байж тухайн хүний гишүүний бүрэн эрхийг  дуусгавар болгоно гэсэн үг.

–Яг одоо үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт буруутай гэж үзэн Шүүхийн шийдвэр албан ёсоор гарсан байна. Ийм үед яах ёстой вэ?

-Үндсэн хууль зөрчсөн бол Цэцээс дүгнэлт гаргасныг УИХ зөвшөөрвөл эгүүлэн татах тогтоол гарна. Гишүүн гэмт хэрэг хийсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдвол, мөн УИХ-аар тухайн асуудлыг хэлэлцэж хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар эгүүлэн татах эсэх шийдвэр гаргахаар байна. Өмнө дурдсанчлан үндсэндээ Ерөнхийлөгч болсон, эсхүл нас барснаас бусад тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг  УИХ-аар хэлэлцэж  шийдвэрлэхээр хуульд заасан байна. Хэрэв УИХ шийдвэрлэхгүй буюу тогтоол гаргахгүй бол УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон байсан ч, эгүүлэн татагдахааргүй байх хуулийн заалтууд үйлчилж байна гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-аар гишүүнийг эгүүлэн татах болон чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй бол бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохгүй байх зохицуулалттай байна.

–Д.Цогтбаатар гишүүнтэй холбоотой Шүүхийн шийдвэр албан ёсоор гарсан мэдээлэл байна. Хэрэг нь шүүхийн шатанд явж байсан хүнийг сонгуульд яагаад нэр дэвшүүлсэн юм бол. Энэ нь эрх зүйн хувьд боломжтой байсан гэсэн үг үү?

– Үндсэн хуульд заасны дагуу шүүхээр гэм буруутайг нь тогтоосон тохиолдолд л тухайн хүнийг гэм буруутайд тооцно гэсэн зохицуулалт бий. Шүүхийн өмнөх шатанд болон шүүхийн шатанд байгаа хэргийн хувьд тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн анхан болон заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор дээд шатны шүүхэд гомдол  гаргах боломжтой байдаг. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохгүй тул тухайн хүнийг гэмт хэрэг хийсэн гэж үзэх боломжгүй. Тэгэхээр Цогтбаатар гишүүний хувьд сонгуульд өрсөлдөж сонгогдсон нь хууль зөрчсөн асуудал байхгүй. Хэрэг нь эцэслэгдээгүй байсан учраас. Харин одоо бол Дээд шүүхээс шийдвэр гарсан тул, дахин дээд шатны шүүхэд гомдол гаргах боломжгүй.Үндсэндээ Дээд шүүхийн хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоол танилцуулснаар тухайн шийдвэр хүчинтэйд  тооцогдоно.Хорих ял ногдуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хорих ялыг шууд эдлүүлэх арга хэмжээ  авах ёстой.

–Дээд шүүхийн тогтоол албан ёсоор гарсан гэж байна. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсонучраас ялыг эдлүүлэх арга хэмжээг яаж авах вэ?

-Нэгэнт шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон  этгээдийн ялыг эдлүүлэх арга хэмжээ авах ёстой.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хорих ялаас бусад ял эдлүүлэх тохиолдолд тохиолдолд шүүхийн шийдвэрийн хамт ял авсан этгээдийг хүлээж авна. Харин хорих ял эдлүүлэх шийдвэр гарсан тохиолдолд тухайн ял авсан этгээдийг заавал шүүхийн шийдвэр бичгээр гарснаар ялыг эдлүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй байна. Логикоор бодсон ч, хорих ял авах хэмжээний этгээдийг шүүхийн шийдвэр бичгээр гартал гадуур сул явуулаад байх боломжгүй.

-Одоо УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон боловч яагаад ажилдаа чөлөөтэй яваад байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Үүнд та хуульчийн хувьд тайлбар өгөхгүй юу?

-УИХ-ын тухай хуульд зааснаар гишүүний халдашгүй байдалтай холбоотойгоор УИХ-ын тухай хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах,баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно гэсэн зохицуулалт бий. Гэхдээ хорих ял эдлүүлэхэд дээрх заалт хамаарахааргүй байна. Ер нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой зохицуулалт бол, хангалттай үндэслэл, нотолгоо байхгүй үед УИХ-ын гишүүнд эрүү болон зөрчлийн хэрэг үүсгэн шалгахаас хамгаалсан зохицуулалт. Гэтэл Д.Цогтбаатар гишүүний хувьд УИХ-ын гишүүн болохоос өмнө шаардлагатай ажиллагаа явагдаж, нотлох баримтууд бүрдсэн учраас прокуророос шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс нэмэлт нотлох баримт бүрдүүлэх гэх мэт процессын алдаа гарсан гэж үзээгүй учраас хэрэг бүртгэлт, мөрдөн б а й ц а а л т ы н ш а т р у у буцаагдаагүй байна. Харин Дээд шүүхийн шийдвэр гарах үед УИХ-ын гишүүн болчихсон байсан нь л асуудал байна. Нэгэнт гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон тул, ял эдлүүлэх ажиллагаа шууд явагдах учиртай.

–УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь хүчингүй болгож байж ял эдлүүлэх зохицуулалт хуульд байхгүй гэсэн үг үү ?

-Тийм. Хэрэв заавал УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийг түдгэлзүүлж, эсхүл эгүүлэн татаж байж ял эдлүүлнэ гэж мушгин тайлбарлавал Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн зарчим зөрчигдөнө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ял эдлүүлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлийг заасан байдаг. Энэ үндэслэлд УИХ-ын гишүүн байхтай холбоотой үндэслэл байхгүй байна. Тиймээс ял эдлүүлэх ажиллагаа явуулах үндэслэл аль хэдийнэ бүрдсэн гэсэн үг. Мөн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон тул УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг УИХ-ын тухай хуульд заасны дагуу явуулах үндэслэл мөн бүрдсэн байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.104)
    Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
    2025 оны 02 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 5 цаг 12 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 5 цаг 17 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 5 цаг 17 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 5 цаг 27 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 5 цаг 44 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 5 цаг 52 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 5 цаг 59 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 7 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 18 цаг 46 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 19 цаг 18 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 19 цаг 46 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 20 цаг 3 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 20 цаг 52 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 22 цаг 59 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 23 цаг 12 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 23 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top