x

"Их дуулга" гэх хэллэгийн үүсэл, спорт дахь хэрэглээ

Спортын олон төрөлд өргөн хэрэглэгддэг "Их дуулга" гэх нэршил нь анх мэргэжлийн тенниснээс гаралтай бөгөөд хөзрийн бриж хэмээх картын тоглоомын томоохон хожлыг илэрхийлэх хэллэгээс үүсэлтэй.

Түүхийг сөхвөл, “Grand Slam” хэмээх нэршил нь 1933 онд New York Times сонины спортын сэтгүүлч Жон Киран (John Kieran)-ны нийтлэлээр дамжиж, теннисний ертөнцөд түгжээ. Тухайн жил Австралийн алдарт теннисчин Жэк Кроуфорд (Jack Crawford) жилийн туршид зохиогддог дөрвөн том тэмцээний гуравт нь буюу Australian Open, Roland Garros, Wimbledon тэмцээнд дараалан түрүүлсэн байв. Харин тэр дөрөв дэх том тэмцээн болох US Open-д ялалт байгуулж чадвал теннисний ертөнцөд урьд өмнө байгаагүй амжилт тогтоох байлаа.

Жон Киран тухайн үед “Хэрэв Кроуфорд US Open-д түрүүлж чадвал тэр теннисний талбай дээрх "Grand Slam" байгуулсантай адил хэрэг болно” хэмээн бичжээ. Ингэснээр хөзрийн брижний нэр томьёо теннисний спортод албан ёсоор нэвтэрсэн түүхтэй.

Үүнээс хойш, жилийн туршид зохиогддог дэлхийн хамгийн нэр хүндтэй дөрвөн том теннисний тэмцээнийг “Их дуулга” буюу Grand Slam хэмээн нэрлэх болжээ. Өнөөдөр уг нэршил нь Australian Open, French Open (Roland Garros), Wimbledon, US Open гэсэн дөрвөн тэмцээний цогц хэлбэрийг илэрхийлэх болсон юм. Харин эдгээр тэмцээнийг нэг жилийн дотор бүгдийг нь ялж чадсан тамирчныг “Grand Slam эзэмшигч” хэмээн нэрлэдэг.

"Их дуулга" нэршлийн спорт дахь өргөжилт

Тенниснээс үүдэлтэй энэ нэршлийг бусад спортын төрөлд ч ашиглах болжээ. Жишээ нь, мэргэжлийн гольфийн спортод мөн “Их дуулга” буюу Grand Slam гэх нэршлийг хэрэглэдэг бөгөөд дөрвөн гол тэмцээнийг ялсан тамирчныг ийнхүү нэрлэдэг байна.

Үүнээс гадна, жүдогийн спортоор зохиогддог олон улсын томоохон тэмцээнүүдийг "Их дуулга" гэж нэрлэх болсон. Олон улсын жүдо бөхийн холбооноос жил бүр зохион байгуулдаг цуврал тэмцээнүүд нь Grand Slam Judo гэсэн нэршилтэй болсон нь тенниснээс авсан нэгэн жишээ юм. Тухайлбал, Баку, Парис, Токио зэрэг хотуудад болдог жүдо бөхийн тэмцээнүүд бүгд "Их дуулга" гэсэн тодотголтой байдаг.

Мөн хөнгөн атлетик, авто спорт зэрэг бусад төрлүүд ч энэ нэршлийг ашиглах болж, томоохон тэмцээнүүдийн нэрийн өмнө “Их дуулга” гэх үгийг хавсарган хэрэглэх явдал түгээмэл болжээ.

Эх сурвалж: New York Times, International Judo Federation

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 48 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 50 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 51 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 53 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 55 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 56 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 58 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 59 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 36 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 37 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 39 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 41 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 43 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 46 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 50 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 55 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 56 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 59 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 32 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 34 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top