x

Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, сэтгэлийн мухраасаа бий болгохын төлөө улам хичээцгээе

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба тлам Д.Жавзандоржтойм  ярилцлаа.

Монгол түмэн хаврын  тэргүүн сараа угтах гэж байна. Урин дулаантай золгосны буюу шинэ жилийн эхлэл хэмээн Цагаан сарын баярыг хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэн ирсэн уламжлалтай билээ. Ирж буй могой жилийн өнгө ямар байхаар зурхайд бууж байна вэ. Байгаль дэлхий, хүн ардын аж амьдрал, эрүүл мэндэд ямархуу онцлогтой жил  гарч байгаа вэ?

– X V I I жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил удахгүй гарах гэж байна. Үхэр хариулаач болон үхрийн шинжээс ямар жил байх вэ гэдгийн ерөнхий тайллыг зурхайн ухаанаар гаргасан байдаг. Жилийн эхэнд болон сүүлчээр салхи ихтэй байх төлөвтэй байна. Хур тунадас элбэг, өвс ургамал сайтай жил болно. Жилийн дундуур харьцангуй  дулаан байх шинжтэй. Хүмүүний хувьд идэр залууст ээлтэй, өтгөс буурлууд эрүүл мэнддээ а н х аарах хэрэгтэй гэж тайлжээ. Эдгээр нь ерөнхий тайлал. Жишээлбэл, залуу хүнд ээлтэй гэхээр энэ насныхнаас хичээл зүтгэл шаардагдахгүйгээр аяндаа өгөөж нь дэлгэрч байна гэсэн үг биш юм. Үүнтэй ижил ахмадууд маань эрүүл мэндээ анхаарах ёстой гэдэг нь заавал хүн болгонд ижил  байдаггүй. Цаг агаарын мэдээгээр ч тухайн газарт бороо орох магадлал 10 хувь байна гэсэн хэрнээ орохгүй өнгөрчих тохиолдол байдаг шүү дээ. Гэтэл бороо орохгүй гэж байснаа асгартал орох үзэгдэл бий.

Заримдаа залууст хатуу жил болно гэсэн нь сайхан өнгөрөх талтай. Эсрэгээрээ залуучуудад ээлтэй гэсэн боловч заримд нь цөвтэй өнгөрөх үе байдаг. Энэ бүгдийг хураангуйлах юм бол ерөнхий жилийн төлөв ийм байгааг яаж өөртөө болон өөрийн байгаа ойр орчиндоо бий болгох вэ гэдэг нь тэнд амьдарч буй хүн ардын оюун санаанаас хамаардаг гэсэн үг. Бид оюун санаандаа зөв бодол тээж, зөв үг хэлж, зөв үйлдэл бий болгож улам их хөдөлмөрлөн хэдий чинээ их хичээхийн хэрээр сайн сайхан зүйлирдэг. Саар зүйлс ирэхгүй байх, ирлээ гэхэд хөнгөн байх ийм учир байна. Товчилбол, жилийн өнгө ерөнхий байдаг ч ямархуу байдлаар нөлөөлөх вэ гэдэг нь хувь хүн биднээс хамаардаг. Тийм болохоор буддын гүн ухаан талаас могой жилийн өнгийг “Та өөрийн сэтгэл, үг, үйлдэл ямар байгаагаас шинжээрэй” гэж хэлмээр байна.

Манай нийгэм их стресстэй, бухимдалтай байна.Монголчуудыг зөв эерэг хандлагатай болоход оюуны санааны хувьд  хэрхэн, яаж нөлөөлөх вэ. Энэ тал дээр та ямар  бодолтой байдаг вэ?

-Монголчууд бухимдалтай байна гэдгийг эргээд хармаар байна. Яг монгол хүмүүсийн дийлэнх нь бухимдалтай байна уу гэхээр тодорхой тоо гарах байх. Тайван амгалан байгаа олон хүн бий. Магадгүй харьцуулаад харвал дийлэнх нь бухимдалтай байж ч мэднэ. Яаж нийгмийг амар амгалан, тайван, амьдралд илүү аз жаргал мэдэрч амьдрахаар болгох вэ гэдэг дээр буддизмд, бурхан багш хийгээд олон мэргэд сургаалаа айлдсан байдаг.Хүн сэтгэл тавгүй байгаад гадны талын шалтгаан  нөхцөл хувь эзлэх боловч гол нь бидний аливааг харах өнцөг, хүлээж авч байгаа байдал алдаа дутагдалтай байна. Тиймээс дотоод сэтгэл хямрал, бухимдал ирээд байна гэж тайлбарладаг. Үүн дээр жишээ татаад үзье л дээ.

Нэг танхимд арван хүн байлаа гэж бодоход хаалгаар хэн нэгэн шагайгаад эвгүй үг хэлэв. Тэгэхэд зарим хүн гайхна, зарим нь цаад хүнээ өрөвдөнө. “Энэ хүн өвдсөн юм болов уу яасан юм бол” гэж бодно. Харин зарим хүн уурлана. Ийм тохиолдол байна гэж үзвэл тухайн хүний гаргасан  йлдэл арван хүнд өөр, өөр байдлаар хариу илэрч эхэлж байна. Энэ юунаас болов гэхээр нэг нь арай хөнгөнөөр хүлээж авсан байна. Нөгөө хэсэг нь гайхах байдлаар,бусад нь хүндээр хүлээж авчээ. Аливааг хэрхэн, яаж  хүлээж авч байгаагаас таны  дотоод сэтгэл ямар байх нь хамаарна. Мэдээж, хүндээр хүлээж авсан хүн зовно. Гайхаж байгаа хүн айхавтар зовоогүй, бас жаргаагүй байх. Улам өрөвдөж байгаа хүн зовох биш, хүнийг хайрласан  бусдыг энэрсэн мэдрэмж авч байгаа. Нэг үйлдлээс гурван өөр хариу ирж байна. Үйлдэл өөрөө тэрийг бий болгоод байна гэсэн үг биш байх нь. Харин хүлээж авч байгаа хүн яаж авч байна вэ гэдгээс хамаараад байна.

Бидэнд бэрхшээлтэй, сэтгэлд хүрэхгүй асуудлууд зөндөө гарч болно. Цаашид ч гарах байх. Хүний сэтгэл гэдэг чинь дадалд хөтөлдөг. Муу сэтгэлд боломж олгоод байхаар улам газар авдаг. Жишээлбэл, нэг хүнийг “Энэ миний өмнө бөхийхгүй байна. Жаахан бөхийлгөнө өө” гэж тэмцсээр байгаад бөхийлгөлөө гэхэд “Улам бөхийлгөнө дөө” гэж сэтгэл цаашаа ахидаг. А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-т эмгэн олон юм хүсээд сүүлдээ хоосон хоцордог доо. Үүнтэй адил хүний сэтгэл хүсэл нь улам шунал руугаа хальдаг. Шунал нэмэгдэхийн хэрээр биеийг зовооно. Шунал хүсэл нь биелэхийн хэрээр улам л цаашаа ахиад байна. Сэтгэл ийм байдлаар сайн юм уу муу зүйл рүү дадаж хүч орж байдаг.

Нийгэмд болж бүтэхгүй, алдаатай, засч залруулах зүйл зөндөө байлаа ч тэрийг хувь хүн өөрөө бухимдах, зовох байдлаар хүлээж авна гэдэг түүнд бас засах юм байна гэсэн үг юм байна. Эзэн Богд Чингэс хаан “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдгийг буддимзмд айлдсан нь бий. “Бусдад сайн сайхан зүйлийг өгье. Гадна талд сайн сайхан зүйлийг бий болгоё гэвэл өөрөө эхлээд сайжрах хэрэгтэй” гэж. Ингэхдээ оюун санаандаа “Миний бодол зөв байна уу, буруу байна уу. Буруу байвал үүнийг яаж засах юм. Засах арга нь надад байна уу. Байхгүй бол түүнд чиглэн суралцъя” гэж эрэлхийлдэг байх ёстой. Ингэх юм бол тулгараад байгаа сэтгэлийн зовлон шаналлыг “Энэ бүгд надаас болж байгаа. Би үүнийгээ засчбайж ангижирна” гэж бодох хэрэгтэй.

Тэрнээс гадна талын бүгдийн санаанд нийцсэн болгоод амгалан байна гэдэг бүтэшгүй. Энэ үгээрээ хэн нэгний амьдралд нь хүсээгүй зүйл тохиолдох, сэтгэл тавгүй байгаа байдлыг нь буруутгаагүй. Бид бүгдээрээ  л тэр хүнд санаа тавих ёстой. Яагаад гэвэл “Зовж зүдэрч байгаа хэн бүхнийг хайрлаж энэрэх нь Бурхан багшийн өөрийн сургаалын нэг үндэс шүү” гэж айлдсан байдаг. Сэтгэл нь бухимдуу байгаа бүгдийн төлөө нийгмээрээ бид санаа тавих учиртай. Нийт ард олондоо уриалахад, сэтгэл жаахан тавгүй байвал бид юмны мөн чанарыг нь арай буруу тайлаад өөрийгөө зовоох байдлаар хүлээж аваад байгаа юм байна. Тэгэхээр хүлээж авах өнцгөө өөрчлөөд, мөн чанарыг зөвөөр таних хэрэгтэй. Аливаад уурлах бухимдах биш, тэрийг хэрхэн засах вэ, надаас юу хамаарах вэ гэдгийг тунгаавал өөрт тань ухаарал, тус болж ирэх юм шүү.

Хүн ардын баримтлах зан суртахуун, ёс жаяг ямар байвал буян номтой сайн хүн болох вэ ?

-Хүн төрөлхтөн ялангуяа суралцаж байгаа хүн эрдэм номтой болъё гэвэл хамгийн чухал нь хичээл зүтгэл. Энэтхэгийн Чандракирти гэдэг лам “Эрдэм мэдлэг гэдэг хичээл зүтгэлийг л дагаж ирдэг. Ганц гоц оюун ухааныг дагаж ирэхгүй” гэж айлдсан байдаг. Онцгой оюун ухаан, хичээл зүтгэл хоёулаа байвал хамгийн сайн,гүйцэгдэхгүй эрд м болно. Гэвч оюун ухаан сайтай хүн хичээл зүтгэл байхгүй бол эхлээд сайн сураад байдаг ч алгуур алгууртаа мартдаг. “Би амархан сурдаг даа” гээд хойш тавьж орхидог. Эцсийн үр дүнд хичээл зүтгэлтэй хүнээс хоцорчихсон байдаг. Ухаан сайн бол бүр ч сайн. Үгүй юм аа гэхэд хичээл зүтгэлтэй, мэрийлттэй хүн эрдэмтэй болдог. Тэгэхээр сурахыг зорьж байгаа, сурч байгаа хүнд хамгийн чухал нь хичээл зүтгэл гэж бурханы номонд мэргэдийн айлдварт байдгийг дамжуулъя.

Ер нь хүн ямар ёс суртахуунтай байвал зохистой вэ?

-“Миний ярьж, бодож, хийж байгаа зүйл зөв байна уу, буруу байна уу” гэж өөрийгөө эргэцүүлэн боддог байх хэрэгтэй. Буруу зүйл байвал үүнээсээ татгалздаг шийдлийг бий болгодог. Өөртөө үнэнч, түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг, хичээдэг байх юм бол хүн амжилтад хүрнэ. Сайхан амьдарна. Сайхан амьдарна гэдэг бол их мөнгө цугларч, олон өрөө том байртай, тансаг машин унаатай байхыг хэлэхгүй. Тэр бүгд  байгаад оюун санаагаа зөв тийшээ залбал бүр л сайхан амьдарна. Амьдралд болж байгаа зүйлийг яаж хүн эерэг аз жаргалтай зовлон биш байдлаар хүлээж авч амьдрах вэ гэдэг л хамгийн эрхэм зүйл. Юм бүхэн дандаа санаагаар бүтэхгүй. Санаачилга байгаад хичээвэл боломжгүй зүйл гэж үгүй. Бидний гарт байгаа зүйл учраас хүн бүгд анхаараасай гэж айлтгая.

Хүн шиг хүн байхын тулд, хүний дайтай амьдрахын тулд оюун санаагаа зөв удирдах ёстой байх..

-Хүн яаж тэгж сайхан амьдраад байна вэ гэхээр тэр хүн оюунлаг байна. Зөв шийдвэр гаргаж байна. Гаргасан шийдвэрийнхээ дагуу хөдөлмөрлөж байна. Хөдөлмөрлөсөн хүн жаахан үр шимээ хүртлээ гэхэд аз жаргалыг илүү мэдэрнэ.

Энэ насны болон хойд төрлийн буян хишгийг арвижуулахын тулд хүмүүс  юуг санаж, бодож явбал зөв бэ?

-Өмнө хураачихсан, өөрт байгаа аман хишиг, буян заяагаа яаж нэмэгдүүлэх вэ гэхээр бид бүхэн хамгийн ачтай аав, ээж, эмээ, өвөө, гэр бүл, хань ижил, үр хүүхэд, эрдэм номд ухааруулж өгсөн багш, амьдрал тэтгэсэн ах дүү, таньдаг бүх хүмүүсээ онцгой хүндэлдэг. Тэднийхээ тусалсан ачийг талархаж боддог. Энэ хүмүүсийн надад бий болгож өгсөнд ганц энэ нас гэлтгүй, дараа дараагийн төрөлд ч гэсэн өөрт болон олон хүнд, алс ирээдүйд тустай болох юм шүү гэж хичээх юм бол буян хишиг улам арвижна. Одоогийн үйлдлээ улам буян хишиг нэмэгдэхэд чиглүүлэх ёстой. Хураасан буянаа тийш нь зориулж ерөөл тавих нь  үүний арга болно.

Нийгмийн сүлжээнд хөврөх хар бараан мэдээлэлд массаараа их автах юм. Худал хуурмаг болгоныг ямар ч цензургүйгээр, бодож тунгаахгүйгээр итгэж дагах нь элбэг. Харин эерэг мэдээлэл тэр бүр хандалт авдаггүй. Энэ бүхэн нийгэм харанхуй байгаагийн шинж үү. Нийгмийг яаж соён гэгээрүүлэх вэ?

Сөрөг муу мэдээнд  анхаарал тавьдаг, сайн мэдээг төдийлөн тоохгүй байгаа нь бидний нэг бодох ёстой зүйл байна. Жишээлбэл, муу мэдээнд анхаарал тавиад, түүнээс санаа авч ингэж болохгүй юм байна шүү. Ийм сөрөг үр дагавар гарах юм байна шүү гэдэг үүднээс хандаж байвал нэн тустай. Гэтэл аливаа мэдээлэлд зүгээр сониуч зангаар аль нэг талд орж, түүнээс болоод хэн нэгнийг улам илүү үзэн ядаад эхэлбэл алдаад байна гэсэн үг. Харин сайн мэдээ рүү хандах юм бол хүнд илүү давуу байдлууд бий болдог. Бусдын сайн үйлд даган баясна. Нэг хүн ийм сайхан зүйл хийчихэж. Би яагаад хийж болохгүй гэж өөрийгөө улам хурцалдаг. Бусдын амжилтад хүрсэн  шалтгаан руу эрэлхийлж, ийм байдлаар сайн зүйл рүү хандвал олон талын давуу байдал ирдэг. Гэхдээ хүний сайн руу хандаж, сайн мэдээг уншаад байгаа боловч дотроо атаархал төрөөд байвал буруу. Сайн юманд хандсан нь буруу биш. Харин хандаад хүлээж авч байгаа сэтгэл, тэр мэдрэмжид автаж байгаа  байдал нь буруу юм.

Тэгвэл энэ сэтгэлээ яаж хорьж, засаж сурах ёстой вэ ?

-Сайн зүйлийг даган баясах дадал яаж ирэх вэ  гэхээр ер нь хүний оюун санаанд  ургаж байгаа бодол, ярьж байгаа үг, хийж буй үйлдэл эргээд бидэнд үр дагавар гаргаад байна гэдгийг ойлгох ёстой. Яагаад вэ гэхээр би өнөөдөр муу юм бодож байгааг хэн ч хараагүй байж болно. Ганцаараа байсан учраас хэн ч ийм буруу бодол тээснийг минь мэдээгүй  байх гэж санаа амарч болохгүй. Тэр муу бодол бүхэн буцаад өөрт зовлон дуудаж авчирч байгаа. Би өнөөдөр хэн нэгнийг үгээр хэлээгүй ч гэсэн янз бүрийн үгээр элдэвлэж, үзэн ядсан, хорссон, муу сэтгэлд автсан байдлаар нийгмийн сүлжээнд бичвэл тэр болгон өөрт төвөгтэй үр дагаврыг авчирдаг. Аливаа юм бүхэн хоорондоо шүтэлцэж,уялдаатай оршдог учраас ийм л үр дагавар авчраад байна гэдгийг сайн бодох ёстой.

Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн зүгээс энгийн иргэдэд чиглэсэн бясалгалын сургалтууд явуулж байгаа.Хүн амьдралд сэтгэлээ зөв байлгах, аз жаргалтай амьдрахад юуг анхаарах вэгэдэгт зориулсан сургалт юм. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй Бурхан шашны сүм хийдүүд хүртэл өөр өөрсдийнхөө түвшинд танин мэдэхүй, соён гэгээрүүлэх ажлыг чадлаараа сайн түгээж байна. Энэ бүгд нийгмийн соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт итгэдэг. Үүнийгээ илүү олон хүнд хүрдэг, аргыг нь улам боловсронгуй болгоход бусдын туслалцааг авах, ярилцах, хамтран ажиллах хүрээнд ажлаа ахиулах гэж  хичээж байна.

Дэлхийн томчууд  болон шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид  буддимзмыг анхаардагболсон. Буддын гүн ухааны сургаал, айлдваруудыг шинжлэх ухаан талаас нь илүү судалж байна. Тэгвэл Монголын Бурхан шашны төв хийдийн зүгээс энэ тал дээр ямар ажил явуулж  байна вэ?

-Технологийн хөгжил хурдтай байгаа ч байгалийн нөөц, зарим зүйл шавхагдана. Хүн төрөлхтөн ирээдүйд яах вэ гэж эрдэмтэд судалсаар ирсэн. Ингээд үзэхээр бөмбөрцөг дээр амьдарч буй хүмүүс бид оюун санааны хөгжлийг орхигдуулаад байгаа юм байна. Тэгвэл үүнийг орхигдуулахгүй, дээш нь авч явахад тухайн арга нь буддизмд байгаа. Буддимд гарч байгаа ертөнцийг үзэх үзэл, тайлал, энэ бүгд нь хүн төрөлхтний оюун санааны хөгжлийг орхигдуулаад буй хүчин зүйлийг нөхөхөд онцгой нэмэртэй гэж үзсэн байна. Эрдэмтэд өнөө цагт дэлхийн хөгжилд үүнийг яаж оруулах уу, тэр дутагдаад байгаа орон зайд яаж нутагшуулах вэ гэдэг тал дээр ажиллаж байна. Энэ хүрээнд бид Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд, ШУА, МҮОНРТ гээд бусад байгууллагуудтай хамтраад “ Буддизм ба шинжлэх ухаан”сэдвийн хүрээнд олон ажлуудыг эхлүүлээд явж байна. Дэлхий дахинд ингэж анхаарч байгаа шиг монголчууд бид харьцуулсан судалгаагаар хүн төрөлхтний хөгжилд хувь нэмэр оруулах юмсан гэж зорьж байгаа.

– Та Монголчууддаа хандаж юу айлдах вэ?

– Ард олноороо аливаа асуудалд сэтгэл  хөдлөлөөр хандахгүй байя. Оновчтой зөв шийдвэр гаргаж, өөрсдийн хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдрал, байгууллага, улс орны төлөө нягтад уламих хичээж хөдөлмөрлөе.  Та бидний аз жаргал зөв сэтгэлээс үүдэлтэй. Тиймээс аз жаргалыг бид өөрөөсөө оюун санааны сэтгэлийн мухраас бий болгохын төлөө улам хичээцгээе гэж Монголчуудад уриалж байна.

– Гандантэгчэнлэн  хийд сар шинийн баярын хүрээнд ямар, ямар ном хурах вэ?

-Хоёрдугаар сарын 24-нд буюу өнөөдөр Балин адислахуй болж байна. Олон түмний сайн сайхны төлөө Бурхан багш,,Арван хангал тэргүүтэн шүтээнүүддээ бүтэн жилийн өргөх балинг шинээрбүтээдэг уламжлалтай.Түүнийгээ бурхдад сэтгэл нь баясгах тахилын мөн чанарт хувиргадаг. Харин өчигдөр Нархажид бурханы эх зан үйл хурлаа. Бусад үеэс өргөн дэлгэр хурдаг хурал байгаа .Ирэх өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 25, 26, 27-нд Арванхангалаа гурван өдөр өглөө эрт хурж эхэлдэг. Зарим үед үүрийн дөрөв, таван цагаас шөнө дөл болтол хурдаг. Энэ нь өнгөрсөн луу жилдээ биднийг олон зүйл дээр ивээсэнд талархлаа илэрхийлж буй тахил өргөх зэргийн зан үйл юм. Гарчбуй модон могой жилд хувь хүн, айл гэр, Монгол орон, цаашлаад хамаг амьтныг эрүүл энх, сайн сайхан байхыг болгоож хайрла гэж даатгаж залбирдаг билээ. 

Мөн хоёрдугаар сарын 27-ны өдөр Гандантэгчэнлэн хийдэд “Сор” залах номын арга хэмжээ болдог. Энэ бол нийтийг хамарсан өвчин,элдэв тахал, барцад саадыг арилгахад чиглэсэн заслынчухал ном юм. Битүүний орой шинийн нэгний нар мандах хүртэл Цэдор Лхамномыг шөнөжин хурдаг. Лхам сахиус битүүний орой айл гэрээр зочилж, ирэх жил сайн сайхан байхыг ивээж, болгоодог. Битүүний орой айл бүр халуун ам бүлээрээ битүүлж, бурхан шүтээндээ идээ цагааны дээж, тахилаа  өргөж хүндэтгэдэг шүү дээ. Мөн үүдэндээ цас тэргүүтнийг тавьдаг нь айл гэр бүрээр залардаг Лхам бурханы унаанд нь ундаа болгож өргөж байна хэмээх бэлгэдэлт үйл юм.

Битүүний орой Лхам сахиус айл бүрээр залах номыг Гандантэгчэнлэн хийд хурдаг гэсэн үг. Шинийн 1-15- ныг дүүртэл бусад өдрөөсөө ялгамжаатай хийсэн буян түм бумаар арвиждаг. Хийж буй зан үйлийн ач тус нхурдан илэрнэ. Энэ үеэрГандантэгчэнлэн хийдийн салбар дацангуудад хурал номын олон арга хэмжээ зохион байгуулна. Өдөр бүр 09:00 цагаас эхлэн сүсэгтэн олны жилийн засал ном тэргүүтнийг хурна. Үдээс хойш 14:00, 16:00 цагуудад Цагаан сарын их ерөөлийг хурдаг билээ. Ингэж ном хурахдаа зөвхөн ирэх могой жилд гэлтгүй монголтүмнийхээ алс ирээдүй нь сайн сайхан байхын ерөөл тавьдаг уламжлалтай.Өөр нэг онцлох зүйл гэвэл Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсаг дацан монгол хэлээр засал ном хурдаг уламжлалаа сэргээж байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lillian Queen (45.12.221.14)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 03 сарын 01 | Хариулах
  • Lillian Queen (45.12.221.14)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (197.211.63.104)
    Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
    2025 оны 02 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 21 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 25 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 39 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 49 мин Фэйсбүүк хаяг ашиглан иргэдийг залилсан хэргийг илрүүлжээ 51 мин Азийн 3.3 бүсээс Дэлхийн цомд оролцох шатарчид тодорлоо 52 мин Испанийн домогт хөгжөөн дэмжигч Маноло 77 насандаа таалал төгслөө 54 мин Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ 1 цаг 6 мин М.Уолцыг халж, өөр албан тушаалд томилжээ 1 цаг 14 мин Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ 1 цаг 23 мин Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 1 цаг 27 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 1 цаг 40 мин Хүннү хотын тээвэр логистикийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа 1 цаг 55 мин Душанбегийн “Их дуулга”-д манай улсаас 17 жүдоч оролцоно 2 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан, хур тунадас орохгүй 2 цаг 38 мин Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 15 цаг 37 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 15 цаг 44 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 15 цаг 51 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 16 цаг 0 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 17 цаг 15 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху...
Top