x

Т.Доржханд: 2028 он гэхэд нэг хүнд оногдох дундаж орлого 10 мянган ам.долларт хүрнэ

УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Саяхан БНХАУ-ын Харбин хотод Засгийн газар томоохон гэрээнд гарын үсэг зурж, эцэслэлээ. Энэхүү хил холболтын төмөр замын ач холбогдлыг та эдийн засагч хүнийхээ хувьд яаж харж байгаа вэ?

-Юуны өмнө энэхүү гарын үсэг зурсан асуудал дан ганц хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлын гэрээ биш. Үүнээс гадна олон том асуудлуудын суурийг бид эхлүүлсэн. Тухайлбал, эрчим хүчний шилжилт, худалдаа, хамтын ажиллагаа, экспортын асуудлын суурийг шийдлээ. Хөгжье гэвэл холбоосоо хий, замаа тавь гэдэг үг бий. Үүн шиг өнөөдөр бид төмөр замын холболтын асуудлаа ярилаа. Цаашид бидний экспортын дараагийн боломж эрчим хүч. Үүн дотор цэвэр эрчим хүчний экспортыг онцлон хэлэлцлээ.

экспортын асуудлыг тавихад БНХАУ-ын зүгээс ямар байдлаар хүлээн авсан бэ?

-Харбинд болсон уулзалтаар БНХАУ-ын ерөнхий сайдтай энэ асуудлаар маш энгийнээр илэн далангүй ярилцлаа. Айлын зүгээс цэвэр эрчим хүчний төсөл дээр үр дүн гаргаж, нягт хамтран ажиллах саналаа илэрхийлсэн. Эрчим хүчний экспортын асуудлыг 2022 оноос хойш байнга ярилцлаж ирсэн гэдгээ айлын тал хэлсэн. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд ч уг асуудлыг хөндөж байснаа энэ үеэр дурдсан. Энэ утгаараа эрчим хүч экспортлох асуудлыг энэхүү цаг үед бодитой ажил хэрэг болгох талаараа онцлон хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талаас эрчим хүчний асуудал дээр судалгаа хийж, хамтран ажиллаж, цаашид Монголоос эрчим хүч импортоор авах боломжтой гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.

-Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт дээр эдийн засаг тогтож явдаг. Тэгвэл уул уурхайгаас гадна эрчим хүч экспортлох боломж нээгдсэн гэж ойлголоо. Гэтэл бидэнд эрчим хүч экспортлох боломж нь байгаа юу?

-Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хараат оршдог нь үнэн. Гэхдээ цаг үе үргэлж ийм байхгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад Монгол Улсын эдийн засаг тэр чинээгээр савлагаалдаг. Энэ байдал нь улс орны тогтворгүй хөгжил рүү чиглүүлдэг сул талтай. Тиймээс бид дан ганц уул уурхайн салбартаа найдан ирээдүйгээ төсөөлж болохгүй. Энэ утгаараа эрчим хүчний экспорт бол дараагийн том мега төсөл. Хэрэв бид цэвэр эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээ экспортлоод эхэлбэл уул уурхайн салбараас олж байгаа орлоготой тэнцүү хэмжээний орлого эх орондоо авчирна.

Энэ үүд хаалгыг саяны Харбинд болсон уулзалтаар нээлээ гэж ойлгож болно. Таны хэлж байгаа шиг бид өнөөдөр эрчим хүчний хэрэглээгээ гүйцэт хангаж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудал ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломж нь хангалттай бүрдсэн. Тиймээс бид ирээдүйд эрчим хүчээ яах вэ, энэ салбараас яаж хөрөнгө босгох вэ гэдгээ бодох ёстой. Энэ хүрээнд боломж гарч ирж байгаа томоохон төслийн эхлэл энэхүү уулзалтаар албан ёсоор баталгаажлаа гэсэн үг.

-Сүүлийн үед БНХАУ-тай хийх хэлэлцээр, гэрээ, төсөл хөтөлбөрүүд амжилттай урагшилж байгаагийн шалтгаан нь юу байна вэ?

-Далан жилийн дараа урд хөрштэйгөө тохиролцож, хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр боллоо. Энэ том төсөл өмнө нь яагаад хийгдээгүй юм бэ гэхээр нэг л зүйл байгаа. Тэр нь манай улс төрийн дотоод нөхцөл байдал тааруу байсантай холбоотой. Харин энэ удаад хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь айлын талд биднийг харах өнцөг өөрчлөгдсөн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад улс төрийн эв нэгдэл, тогтвортой байдал бий болсон байна. Тиймээс томоохон төсөл хөтөлбөр эхлүүлэх боломжтой цаг үе ирсэн гэдгээ хэлж байна.

Яг гурван сарын өмнө Шанхайд болсон уулзалтаар бид БНХАУ-тай харилцан тохиролцож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлж байсан. Тэгвэл өнөөдөр хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурагдлаа. Цаашлаад олон төсөл хөтөлбөр бий.

-Урд хөрш мэдээж том зах зээл. Энэ зах зээл рүү орохын тулд холбоосуудаа сайн хийх нь зайлшгүй. Тэгэхээр танаас дахиад асуухад эдийн засгийн үр өгөөж ямар байдлаар дээшлэх бол…?

-Ганцхан Гашуунсухайт-Ганцмодыг төмөр замаар холбох асуудал биш л дээ. Ар араасаа боомтуудаа холбоод явах боломж бүрдлээ гэж харах ёстой. Тэгэхээр хил холболтын төмөр замуудаа нэмэгдүүлэх тусам Монгол Улсын экспорт хурдтай өснө. Өнөөдөр Замын-Үүд-Эрээний төмөр замын холбоосоор Монгол Улсын экспорт, импорт явж байна. Тэгвэл энэ гарц дахин нэгээр нэмэгдсэнээр эдийн засагт том нэмэр болох нь тодорхой. Тодорхой хэлбэл, энэ холбоос ашиглалтад орсноороо бидний орлого 1.5-2 дахин өснө. Энэ бол бодит эдийн засгийн өсөлт.

Нөгөөтэйгүүр холбоосуудаар дан ганц нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогдохгүй. Бусад бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж орж ирнэ. Бидний мэдэх дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Энэ утгаараа цаашид уг холбоосуудаар цэвэр эрчим хүч болон газрын ховор элментүүдээ экспортлох боломжтой. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-тай эрчим хүч экспортлох гэрээг үзэглэлээ. Монгол Улсын хувьд жижиг зах зээлтэй. Тиймээс хөрөнгө оруулалт байдаггүй. Гэтэл БНХАУ-ын том зах зээл рүү орж ирэхийн тулд бид эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулалт маш сайн татах шаардлагатай. Ингэж байж бид экспортлох асуудлаа бодитой болгоно.

Манай улсын хувьд 1.7 Гвт-ын хэрэглээтэй орон. Гурван жилийн дараа энэ хэрэглээ хоёр дахин өснө. Харин БНХАУ-ын нэг жилийн хэрэглээ 2.1 Твт. Манайхаас хэдэн мянга дахин илүү хэрэглээтэй гэсэн үг. Энэ хэрэглээ сараар биш, өдрөөр өсдөг оронд цаашид эрчим хүчний асар их нөөц хэрэг болно. Тиймээс БНХАУ-ын хувьд хүссэн хүсээгүй хамгийн боломжит нөхцөл рүүгээ хөрөнгө оруулалт хийх нь тодорхой. Энэ утгаараа уг хөрөнгө оруулалтаа манай улсын сэргээгдэх эрчим хүч рүү оруулна гэдгээ илэрхийлсэн. Эдгээр том зорилтуудаа бодит ажил хэрэг болгож чадсанаараа Монгол Улсын нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 10 мянган ам.долларт хүрнэ. Энэ бол тийм холын зорилт биш. Ирэх 2028 он гэхэд нэг хүнд оногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрнэ, түүнээс дээш гарах бүрэн боломжтой.

Цаашид бид экспортынхоо төслүүдийг санхүүжүүлээд орлогоо олоод эхэлбэл дараа дараагийн 5-10 жилийн дотор илүү хурдтай хөгжих боломж байна. Хамгийн гол нь бидэнд улс төрийн тогтвортой байдал болоод хаана зах зээл байна, хаана хөрөнгө оруулагчид байна, тийшээ чиглэсэн бодлого гаргаж явах нь чухал байгаа юм. Өнөөдөр Монгол Улс нүүрс, зэс зэрэг бүтээгдэхүүнээс орлогоо олж байгаа. Тэгвэл дараагийн эдийн засагт нэмэр болох салбар нь эрчим хүч, газрын ховор элемент байна.

-Газрын ховор элемент бол яах аргагүй дэлхийн зах зээл дээр хурдтай гарч ирж байгаа бүтээгдэхүүн. Монгол Улсын хувьд энэ салбарт гол тоглогч болох боломжтой гэж дэлхий биднийг хардаг. Гэтэл бид дотооддоо газрын ховор элементийг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах мэдлэг, мэдээлэл сул байх шиг. Тодорхой хэлбэл, Халзан Бүрэгтэй төслийг эхлүүлэх гэж асар маргаан өрнөж байна. Энэ асуудал дээр Шадар сайдын хувьд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Иргэдийн хувьд дундаж орлого багатай учраас бодит мэдээлэл авах хандлага нь сул байна л даа. Иргэдийн энэ хандлага дээр үндэслэсэн популизм Монгол Улсад 30 гаруй жил явж ирсэн нь бас үнэн. Энэ байдал удахгүй дуусна. Нэгдүгээрт, иргэд маань популизм хийж байгаа улстөрчдийг таньж, ялгаж, улс төрөөс шүүрддэг болсон байна. Хоёрдугаарт, мега төслүүд эхнээсээ хөдөлж эхэлж байгаатай холбоотойгоор тодорхой хугацааны дараа эдийн засагт үр өгөөжөө оруулна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг өсөхийн зэрэгцээ хувь иргэдийн амьжиргааны орлого эрс өөрчлөгдөнө. Энэ утгаараа эдийн засаг нэмэгдэх тусам иргэдийн мэдээлэлд бодитой хандах чадвар дагаад өсдөг.

Нөгөөтэйгүүр дэлхий дахинд ногоон эрчим хүчний шилжилт явагдаж байна. Үүнтэй зэрэгцээд газрын ховор элментийг бүтээгдэхүүндээ ашиглах эрэлт хэрэгцээ асар хурдацтай өссөн. Тиймээс Монгол Улсын хувьд дараагийн эдийн засгаа өсгөх гол бүтээгдэхүүн, салбар бол цэвэр эрчим хүч болон газрын ховор элементүүд төслүүд гэдэг нь тодорхой. Өнөөдөр зарим иргэд маань мэдээлэл тааруу байгаагаасаа болоод ойлголтын зөрүүтэй байж болно. Гэхдээ маргааш энэ бол улс орны хөгжил, ард түмэн бидний амьжиргааны баталгаа гэдгийг маш сайн ойлгож чадна. Үүнд эргэлзэх хэрэггүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 1 цаг 14 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2 цаг 1 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 2 цаг 5 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 3 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй 20 цаг 28 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна 20 цаг 33 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна 21 цаг 16 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ 21 цаг 23 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой 23 цаг 38 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа Өчигдөр 13 цаг 14 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Өчигдөр 13 цаг 08 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав Өчигдөр 13 цаг 04 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв Өчигдөр 12 цаг 54 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… Өчигдөр 12 цаг 43 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо Өчигдөр 11 цаг 58 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай Уржигдар 18 цаг 17 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ Уржигдар 17 цаг 57 мин
iИх уншсан
Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж... УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөө...
Top