x

АНУ-д гадаад тусламжийн USAID агентлаг хаагдаж байна: USAID гэж юу билээ?

Фото: REUTERS/Annabelle Gordon

Олон улсын хөгжлийн агентлагийг (USAID) АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хаахад ойрхон байна. Түүний төсөв царцаагдаж, ажилтнуудыг нь амрааж байна. Энэ байгууллага 64 жилийн турш бусад орнууд, засгийн газрын бус байгууллагуудад санхүү, техникийн  тусламж үзүүлэн түүгээрээ  Америкийн үнэт зүйлийг түлхэж иржээ. USAID юу хийдэг, юугаар нэртэй болов? Энэ тухай өгүүлье.

USAID агентлагтай юу болж байна вэ

• Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш USAID-д эрс өөрчлөлт гарч ирэв. Трамп агентлагийн явуулж ирсэн бараг бүх санхүүжилтийг зогсоох, зарим гадаад дахь төлөөлөгчийн газрыг нь хаах үүрэг өгөв. Төрийн тэргүүний тушаалыг үл тоосон  жараад өндөр тушаалтанг тус агентлагаас халжээ.

• Хоёрдугаар сарын 1-нээс Х сүлжээн дэх USAID сайтын аккаунт нь хаагдав. Хэвлэлийн мэдээгээр, тэр өдөр тус байгууллагын төв байранд Илон Маскийн удирдсан засгийн газрын ажиллагааны үр дүнг сайжруулах албаны (DOGE) хоёр хүн нэвтэрч, ажилтнуудынх нь файлын аюулгүйн системийг эзэлжээ.

• Дараагийн ажлын өдөр хоёрдугаар сарын 3-нд  USAID агентлагийн төв байр хаагдсан байв. Байрны хананаас тус байгууллын  үйл ажиллагааг сануулсан бүх  фото зургийг авсан байна. Ажилтнууд нь гэрээсээ ажиллах тушаал авчээ.

• Энэ үеэр  Маск зарлахдаа, Трамп USAID агентлагийг хаахыг зөвшөөрсөн гэв. Тэрбумтаны хэлснээр, агентлаг “улстөржсөн”, “америкийн эсрэг хүртэл хэт зүүний үзэл санааг дэлхий даяар явуулж" иржээ. АНУ-ын Ерөнхийлөгч өөрөө USAID агетлагийн удирдлагыг “хэт радикал галзуучуудын бүлэг” гэж нэрлээд тус байгууллагын ирээдүйн талаар  шийдвэр гаргана гэсэн байна.

USAID гэж ямар байгууллага  вэ?

• USAID АНУ-ын үзүүлж буй цэргийн бус бүх гадаад тусламжийг зохицуулан удирдахаар 1961 онд байгуулагджээ. Агентлагийг бие даасан байгууллага гэж бүтээсэн учир бусад яамдын бүтцэд, түүний дотор гадаад бодлогыг явуулдаг Төрийн департаментын  мэдэлд байсангүй.

• USAID 2023 оны байдлаар янз бүрийн хүмүүнлэгийн тусламжийн $40 тэрбумыг захиран зарцуулж байв. Тусламж нь буцалтгүй баталгааны хэлбэрээр эсвэл техник, бараа, үйлчилгээ гэж зарцуулагдаж ирэв. Агентлаг бүс нутгийн 100-аад газрын сүлжээтэй бөгөөд түүнд 10 мянган хүн, тэдний гуравны хоёр нь гадаадад ажилладаг.

• USAID өөрийн ажиллагааг  хөгжиж буй орнуудад ядуурал, өвчин, өлсгөлөн, байгалийн гамшигтай тэмцэхэд нь туслах гэж хэлдэг. Мөн тус агентлаг засгийн газрын бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн санаачлагын бүлэгт тусалдаг ба түүнийгээ  "ардчиллыг хөгжүүлж байна" хэмээн тайлбарладаг. АНУ-ын засгийн газар USAID  агентлагийг  үндэсний аюулгүй байдлыг хангах зөөлөн хүчний хэрэгсэл гэж үздэг.

USAID ямар дуулианд орооцолдов?

• USAID оршин тогтнож буй хугацаандаа Тагнуулын төв газартай нягт холбоотой байсан гэж хэлэгдэж ирэв. Тагнуулын төв газрын туршуулууд гадаадад агентлагийн халхавч дор ажиллаж байжээ. Мөн офицерүүд нь агентлагийн нийгмийн аюулгүй байдлыг удирдаж иржээ. Тэд л бусад орнуудын цагдаагийн ажилтнуудыг сургаж ирсэн байна.

• USAID урт хугацааны турш Украиныг дэмжиж ирсэн ба зөвхөн 2022–2024 онуудад $38 тэрбумыг төсвийн дэмжлэг, хүмүүнлэгийн тусламж гэж зарцуулжээ. Агентлагийн  санхүүжүүлсэн хөтөлбөрөөс 2004 оны улбар шар хувьсгалчид ба 2014 оны евромайданыхан ашиг унагасан байна.

• USAID олон жилийн турш Перуд  гэр бүл төлөвлөлтийн хөтөлбөрийн ивээн тэтгэгч байв. Гэхдээ ерээд онуудад эмэгтэйчүүдийг  албан хүчээр үрийн сувгийг нь бооход хамруулсанд Андын уулын бүсийн уугуул эмэгтэйчүүд буюу ядуу давхрагынхан орсон байв. Конгресс Перуд мөрдөн шалгаад USAID энд оролцсоныг тогтоосон ба харин АНУ-ын конгресс агентлагийг үүнд хамаагүй гэжээ.

• НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн ротациар орох орнуудад USAID туслахаа илүүд үздэг гэж шүүмжилдэг. Албан ёсны засаг төр үүнийг  үгүйсгэдэг. Харин судалгаа хоёр жилээр гишүүн болсон орнуудын Америкийн тусламж дундажаар 59%-иар өссөнийг тогтоожээ.

• Мөн түүнчлэн USAID нь АНУ-тай санал нийлэхгүй байгаа орнуудад шахалт үзүүлэх хэрэгсэл гэдэг шүүмжлэл бий. Агентлаг 1990 онд Америкийн Иракт цөмөрснийг дэмжээгүй Йемен, 2000-аад оны эхээр Турк хоёрт тусламжаа зогсоосон байв.

USAID Орост юу хийсэн бэ?

• USAID Орост 1992-2012 онуудад ажиллаж байсан ба “эрүүлийг хамгаалах, халдварт өвчинтэй тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, илүү хүчтэй иргэний нийгмийг байгуулахад туслана” гэж агентлаг мэдэгдэж байв. USAID нийтдээ $2,7 тэрбумаар ивээн тэтгэжээ.

• Оросын засаг "гадаадын туршуулын" гэж зарласан засгийн газрын бус байгууллагад USAID тусалж байгаад үйл ажиллагаагаа хумьжээ.

• USAID Оросын Үндсэн хууль дээр мөн Оросын Иргэний, Татварын, Газрын  кодекс дээр ажиллаж байсан мэрргэжилтнүүдийг санхүүжүүлжээ.

• Оросын гадаад хэргийн яам USAID агентлагийн ажил зогссонд тайлбар хийхдээ "Тэд хүмүүнлэгийн биш, улс төрийн  үйл ажиллагаа явуулж байсан" гэсэн байгаа.

М.ЦОГТ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 14 цаг 35 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 16 цаг 35 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 16 цаг 46 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 19 цаг 23 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 20 цаг 56 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 21 цаг 38 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 21 цаг 44 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 21 цаг 52 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 21 цаг 57 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 22 цаг 1 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 22 цаг 9 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 22 цаг 18 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 22 цаг 27 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 23 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top