x

Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугацааны ногоон зээлийн санхүүжилт татлаа

Голомт банк Сингапур улсын “Saison Investment Management Private Limited” буюу SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугацаат ногоон зээлийн санхүүжилтийг хоёр дахь удаагаа амжилттай татан төвлөрүүллээ.

Тус ногоон зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэхэд зориулахаас гадна Монгол Улсын Ногоон Таксономын дагуу сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга гэх мэт олон төрлийн ногоон зээлийн санаачилгыг дэмжих зорилготой. 

SIMPL нь 2021 онд байгуулагдсан, Япон улсад зээлийн үйл ажиллагаагаар тэргүүлэгч Credit Saison Company Limited байгууллагын Олон улсад чиглэсэн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хариуцдаг “Saison International Pte. Ltd.”-н охин компани юм. 

Голомт банк тус байгууллагаас санхүүгийн хүртээмжтэй байдлыг бий болгох, нэмэгдүүлэх үндсэн зорилгын хүрээнд 2024 онд анхны зээлийн санхүүжилтийг татсан ба тус санхүүжилтээр дамжуулан цэвэр ус, ус цэвэршүүлэх үйлдвэр, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлүүдийг олгосон. 

Бид 2015 онд “Тогтвортой Санхүүжилтийн Бодлого батлан зээлдэгчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ”г зээлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн салбарт тэргүүлэх байр суурь эзлэн ажиллаж байна.

Түүнчлэн Голомт банк санхүүжилтийн ногоон зээлийн багцаа 2030 он гэхэд 2023 оны суурь түвшинтэй харьцуулахад 5 хувь, 2050 он гэхэд 10 хувь болгон тус тус нэмэгдүүлэх дунд болон урт хугацааны зорилгуудыг тавин, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Сайн сайхныг санхүүжүүлнэ
 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 15 цаг 12 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 15 цаг 25 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 15 цаг 32 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 15 цаг 38 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 16 цаг 24 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 16 цаг 30 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 16 цаг 45 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 17 цаг 0 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 18 цаг 13 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20 Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 2026-11-20 Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 2026-11-20 Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 2026-11-20 ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2026-11-20 Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 2026-11-20 С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top