x

У.Хүрэлсүхэд өгөх зөвлөгөө

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоод УИХ-ын дарга М.Энхболд нарын өнгөрөгч баасан гаригт хийсэн, ар араасаа цуварсан мэдэгдлүүд амралтын гурав хоногт олон нийтийг бүтэн талцуулж, бараг мухардалд оруулж орхилоо. Энэ янзаараа Засгийн газар ч хариуцлага хүлээхгүй, УИХ-ын дарга ч суудлаасаа буухгүй юм байна. Харин бид л азгүйгээрээ тэдний шидсэн “ясан дээр” зодолдоод үлдэх шив дээ.

Эхлээд У.Хүрэлсүх нь М.Энхболдыгоо “газрын наймаачин” гэж хэлэв. 2007 онд түүнийг МАХН-ын даргаас буулгахдаа ч гэсэн намынхан нь тэгж нэрлэсэн. Тэгсэн ч удалгүй түүнийгээ мартаж орхиод, бүр намынхаа толгойд дахин залаад явсан л даа. Гэтэл одоо юун газрын наймаачин бэ? Нэг голын усанд хоёр удаа орж болдоггүй гэдэг.

Харин 60 тэрбумын асуудал бол өөр. Хуулийн байгууллага энэ хэргийг нотолж чадаагүй ч (эсвэл хүсээгүй) ЖДҮ-ийн зээлийн асуудал бол баримтаар нотлогдсон зүйл. У.Хүрэлсүх өөрөө хэлсэн шүү дээ. Бичлэг үнэн, хэрэгжүүлсэн эсэхийг хуулийн байгууллага нотолно гэж. Гэтэл хэрэгжүүлсэн гэдгийг нотлох баримт нь ЖДҮ-ийн зээл байхад Ерөнхий сайд яагаад үүний араас явахгүй, өөр туулай хөөгөөд байна вэ?

Яг үнэндээ М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх бол Ерөнхий сайдын биш, УИХ-ын асуудал. Яагаад гэвэл МАН энэ хүнийг томилоогүй, УИХ томилсон. Тийм болохоор У.Хүрэлсүх гэдэг хүн МАН-ын даргын хувьд УИХ дахь гишүүдээ базаж чадахгүй бол М.Энхболдтой улаан гараараа барилдаад нэмэргүй. Учир нь М.Энхболдын талд 32 кноп хэзээд байгаа. Ядаж л У.Хүрэлсүх биш, М.Энхболд энэ хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлсэн шүү дээ. Магадгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-аа тараах эрх мэдэл бүхий хүчтэй Ерөнхий сайдтай болсон цагт бол өөр хэрэг.

Гэвч өнөөдөртөө тийм боломж байхгүй учраас, нөгөөдүүл нь ч гэсэн угийн муу юмандаа гаршсан юм болохоороо “сөрсөн базаа” хийгээд, өөрийнх нь мэхийг өөрт нь хэрэглээд эхэллээ л дээ. Өмнө нь жагсаалын эсрэг жагсаж, өлсгөлөнгийн эсрэг өлсдөг байсан нам өнөөдөр УИХ-ыг “тараахын эсрэг тарах” гарын үсэг цуглуулж байх жишээтэй.

Тиймээс У.Хүрэлсүх өөрийнх нь хэлсэнчлэн шударга ёсны төлөө “найзыгаа биш, улсаа бодохоор” шийдсэн бол нэг л зам байна. Эхлээд ЖДҮ-ээс зээл авсан сайд нараа чөлөөл. Ичээд байвал “Тэр сайд нь тэрний шахаа шүү” гэдгээ зарлаж байгаад зайлуул л даа. Тэгж байж засгаа авч үлд. Дараа нь зээл авсан УИХ-ын гишүүдтэйгээ хариуцлага тооц. Гэхдээ “Зээлээ төлөхгүй бол нэр дэвшүүлэхгүй” гэдэг чинь худлаа шүү. Тийм хариуцлага гэж дэлхийд байдаггүй юм.

Хэрэв хуулийн байгууллага нь ажлаа хийдэггүй, УИХ нь шалгуулдаггүй юм бол ядаж л “Намын даргын хувьд би ЖДҮ-ийн зээл авсан энэ энэ хүмүүст улс төрийн хариуцлага тооцож ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Шоронд орохгүй гэвэл зээлээ хурдан төлөөрэй” гээд зарлачих л даа. (Төлөөгүйг нь тэртэй тэргүй сонгуулийн дараа бариад хийчихэж болно) Тэгвэл ядаж ирэх хоёр жилд дахиж хулгай хийх хүн гарахгүй. Дараачийн сонгуульд нэр дэвших хүмүүс нь ч гэсэн “Хулгай хийх гэж төр лүү зүтгээгүй шүү” гэдэг сэтгэл зүйн бэлтгэлтэй орж ирэх хэрэгтэй биз дээ.

Одоогийн нөхцөл байдалд энэ л У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын ч, МАН-ын даргын хувьд хийж чадах ганц зүйл. Тэрнийхээ төлөө харин аминаасаа салдаггүй юм гэхэд албан тушаалаа хаяж чадах зоригтой байх хэрэгтэй л дээ. Үүний дэргэд “Ард түмэн минь дэмжээрэй, сэтгүүлчид минь хамгаалаарай” энэ тэр бол хоосон үг шүү. Ард түмэн, сэтгүүлчид ямар нохойд барьдаг мод юм уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Чадахгүй (66.181.190.76)
    Наадах чинь чадахгүй ээ Янгугийн Содбаатарыгаа авч үлдээд бусад сайд нараа АТГ өгчихсөн байна. Содбааатараас айж байгаа
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.212.119.196)
    ҮНЭН ШҮҮ У.ХҮРЭЛСҮХ САЙД АА... ТА ОДОО УЛС ОРНОО, АРД ТҮМНЭЭ, НАМАА, ӨӨРИЙГӨӨ БОДОХ ЦАГ ШҮҮ. БҮҮ УХАР.... ТЭГЭХГҮЙ БОЛ "МИ... ОВОГТ болон ЦИАНИТ ХАЯН-ЯРВАА" ТЭРГҮҮТЭЙ ОФФШОРЧИД, ЖДҮ-чид таныг ургхш нь нэг ч гишгүүлэхгүй... ХҮНИЙ ӨӨРИЙН БҮХ БУЗАРААСАА САЛ...
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Иргэг (182.160.34.14)
    Ерөнхий сайдаасаа эхлээд М.Энхболдыг газрын наймаачин гэж өргөмжлөад байдаг.Хотын дарга Улаанбаатар хотод газар зарж хотын төсөвт нэмэр оруулах үүрэгтэй.Өөрөөр хэлвэл хууль заасан эрх,түүний ажлын хүрээнд багтааж газрыг ил тод дуудаж зарах нь зөв.Энхболд бол газрын наймаачин бус газрын луйварчин мөнөөс мөн.Батүүл шиг эвдэрхий балгасыг 23 тэрбум болгож зарсан наймаачин биш хатуу хамгаалалтан байсан цэвэр усны бүсэд дураар дайран орж 90 га газрыг үнэгүй өгсөн.Үүнийг Наранхүүтэй хамтарсан.Уулын амыг Барсболдтой нийлж дампууруулсан.Хотын төвийг Бадамжунай,Сандуй,Галсанпунцаг,Цэлмэг ,Батбаяр,нартай нийлж луйвардаж түүний балгийг бид өдөр бүр амсаж бүр зовож байна.
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 7 цаг 37 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 7 цаг 44 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top