x

М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, судлаач М.Чимэддоржтой ярилцлаа.


-Сүүлийн үеийн жагсаалуудыг та улс төрийн өнцгөөс нь судлаач хүний хувьд хэрхэн ажиглаж байна вэ. Яг органик жаг саал болж чадаж байна уу?

-Жагсаал цуглаан хийх нь хүний улс төрийн чухал эрх. Сүүлийн жилүүдэд жагсаал цуглаанд оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрх ихээхэн хумигдсан. Элдэв зохион байгуулалттай бүлэг лэлүүд улс төрийн эрхийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлж буй жагсаал цуглааны зорилгыг өөрчлөх, жагсаал цуглаанд оролцогчдод халдах, заналхийлэх явдал газар авлаа. Харамсалтай нь Засгийн газар тайван жагсаал цуглаан зохион байгуулж байгаа иргэдийг хамгаалах анхаарахгүйн улмаас илт гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоохгүй байна. Энэ сарын 11-нд болсон улс төрийн жагсаал бол иргэдийн дуу хоолойгоо илэрхийлсэн, Засгийн газрыг огцрохыг шаардсан өөрөө үүссэн хөдөлгөөн байлаа. Харамсалтай нь дээр хэлсэнчлэн элдэв зохион байгуулалттай бүлэглэлүүд тайван жагсаал үймүүлэхийг оролдсон. Энэ жагсаалаас хойших өдрүүдэд дээрх бүлэглэлүүдийн оролцоо илт нэмэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй иргэдийг саармагжуулах, айдаст автуулах гэсэн оролдлого идэвхтэй явуулж байна.

Эдгээр нөхдийг ердийн нэг гудамжны бүлэглэл гэхээсээ илүү эрх баригчдын захиас даалгавраар хийж байх магадлал илүү гэж харж байгаа. Улс төр улам муухай болж байна.

-Улс төр яагаад муухай болж байна гэж. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-Ер нь олон нийтийн дэмжлэггүй болчихсон Засгийн газар огцрохгүйн тулд бүхнийг хийдэг болж хувирдаг. Энэ нь улс орны хөгжил дэвшилтэй холбоотой шийдвэрт ч, нийгэмд ч муугаар нөлөөлдөг. Сүүлийн үед Засгийн газрын гишүүдийн оролцож бүтээсэн суртал ухуулгын нэвтрүүлэг, улстөрчдийн хэлж байгаа үгийг шинжвэл Монгол Улсын хөгжил дэвшлийн асуудалд биш, өөрсдийнхөө өмнөх алдаагаа хаацайлахыг санаархаж байна. Мөн бизнес эрхлэгчид олон жилийн өмнө ажлаа өгөөд явсан зарим улстөрчдийг үндэсний дайснаар зарлаж, нийгэм, олон нийтийг хагаралдуулах үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол харамсалтай зүйл. Бид өнөөдөр авилгад улам бүр идэгдэж, авлига өдөр тутмын амьдралын ердийн хэм хэмжээ боллоо. Гэтэл авлигын үндэс болсон нам, улстөрчид авлигатай тэмцэж байгаа дүр эсгэхээс хэтрэхгүй байна. Эцэс сүүлдээ авлигыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглааныг хэн нэг хүн, эсвэл зарим компаниуд зохион байгуулж, санхүүжүүлж байна гэж илт мэдэгддэг боллоо.

-Тэгэхээр иргэдийн тэмцэх зоригийг мохоож байна уу?

-Үнэн хэрэгтээ тийм. Үзэл бодлоо илэрхийлэх гэж талбайд очсон иргэдийг хэн нэгний захиалгатай мэтээр харагдуулахаас гадна биед нь халдах, үг хэлээр доромжлох үйлдлийг таслан зогсоохгүй байна. Энэ бол системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийн эсрэг үйлдэл гэхээс өөрөөр тайлбарлах арга үгүй.

-Энэ байдал удаан үргэлжилбэл цаашид улс орныг юунд хүргэх вэ?

-Ард түмний эсэргүүцлийг тодорхой хугацаанд татвар төлөгчдийн мөнгөөр саармагжуулаад байж болох биз. Гэхдээ удаан тэсэх арга үгүй. Авлига буурч, амьдрал сайжраагүй цагт ард түмэн тэмцлээ зогсоохгүй. Ер нь эрх баригчид үндсэн хуульд халдаж, Монголын улс төрийн системийг сүйтгэсний үр дагавар нь өнөөгийн засаглалын хямралын үндэс. Ард түмнээс алслагдсан, улс төрийн намуудыг сүйрүүлж, хуйвалдааны сонгууль хийж төрийн эрхийг авсан хүмүүс ард түмний дэмжлэгийг олж авна гэхэд хэцүү. Тиймээс иргэд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх, эсвэл дарангуйлал ирэхийг хүлээн суух гэсэн хоёрхон сонголтын өмнө ирчихээд байна.

-Иргэд улс төрийг жигшиж, зэвүүцдэг боллоо гэж байна. Энэ нь хэнд ашигтай вэ?

-Ерөөс эрх чөлөө гэдэг зүйл иргэдийн өөрсдийнх нь улс төрийн идэвхтэй оролцоонд хадгалагдаж байдаг юм. Дарангуй дэглэм тогтоохыг санаархагчид иргэдийн өөрийнхөө эрхийг, эрх чөлөөг хамгаалахыг тэвчиж чаддаггүй жамтай. иргэдийн эрх чөлөөний төлөөх тэмцэл үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан зохион байгуулах арга замаар амьдралд хэрэгждэг. Дарангуйлагчид юун түрүүнд эдгээр эрхүүдийг хязгаарлаж эхэлдэг. үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг эхлээд гутаан доромжилдог, худалдаж авахыг оролддог. Үгэнд орохгүй бол айлган сүрдүүлдэг, дарамталдаг. Дараа нь мөрдөж мөшгөдөг, цагддаг. Эцэст нь шоронд хийдэг. Энэ бол дарангуйлагдах зам. Дарангуйлагч нэг өдөр төрдөггүй, шүүмжлэлээс айсан улстөрч мөнгөөр хэвлэл мэдээллийин амыг барих чинь хожим дарангуйлагч болох замаа эхэлж байгаа хэрэг юм.

-Тэмцэгчид, жагсагчид олон дүрд хувирдаг. Вакцин эсэргүүцэж байсан эмэгтэй сүүлд нь хэн нэгэн нөлөө бүхий улстөрчийг дэмжээд зогсож байх жишээтэй. Элдэв сенсаци шуугиан иргэдийн тэмцэх сэтгэл зүйг үгүй хийж байна уу?

-Монголын нийгэмд иргэний нийгэм төлөвшиж амжсангүй, чөлөөт хэвлэл ч хөгжих аргагүй болсон. Улс төрийн намууд дампуурч үгүй боллоо. Энэ уруудах үйл явц эхэлсэн он цагийг мөшгөвөл 2000-аад оны дунд үе, эрдэс баялийн үнийн өсөлттэй яг давхацдаг юм. Газрын хөрсөн доорх эрдэс баялгийн үнэ өсөхөөр түүний төлөөх өрсөлдөөн эхэлж, төрийн эрх мэдлийг авахын төлөө улайрцгааж эхэлсэн. Энэ тэмцэл сүүлдээ төрийг сульдааж, эрх мэдлийг худалдаж авахад хүрсэн. Эцэс сүүлд нь улс төрд гүн шигдсэн эрх ашиг, эрх мэдлийн бүлэглэл Монголын төрийг бүхэлд нь эзэлчихлээ. Тэд үндсэн хуульд халдаж өөрсдөө сонгуульд ялдаг, хуйвалдаж оршдог систем бүтээчихлээ. энэ системийг бүтээсэн бүлэглэл улс төрийн намуудыг залгичихлаа, чөлөөт хэвлэлийг боомилчихлоо. Одоо энэ систем өөрийн эзэмшлийн хуурмаг иргэний нийгэм, хөлсний тэмцэгчидтэй болсон.

Өнөөдөр иргэдэд үлдсэн цор ганц зүйл гарт нь байгаа ухаалаг утас, түүгээрээ үзэл бодлоо хуваалцах. Нүүрсний ашгийг хуваах эрх мэдлийг эрхшээхийн төлөө нэгдсэн энэ хуйвалдааны бүлэглэл улс төрийн, иргэний нийгмийн, хэвлэл мэдээллийн гээд Монголын нийгмийн бүх чөлөөт институциудийг устгаж байна. энэ хэвээрээ үргэлжилбэл тун удахгүй Монгол Улс нүүрсний бүгд найрамдах улс болж хувирна. Асуултад хариулахад харах нүднээ илт энэ үйл явц эрх баригчдын сүрдүүлэг, захиалгат заналхийлэгчдээрээ иргэдийг айлгах болов уу, эсвэл эрх чөлөөнийхөө төлөөх тэмцлийг нь улам хурцлах биз.

М.Мөнхцэцэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Eenjii (66.181.185.186)
    Umhii lalar iljirsen avilgach mini chi yugaa hutsaad baigaan deeguuree nam niilj sem negdcheed gudmand garch ogtsor zail gej hutsaad baigaag chini yu gej oilgoh ve AN gej iim bugs tolgoi ni medegdehgui hen haana hudal hulgai hiin hun amitan tur zasgiig muulj bna ter bugdiig galzuu soliotoi uvchtei t1 mangar hamaagui l nandaa avch baidag neg yosnii galzuugiin emneleg eruuljuuleh shoron boltsiimuu haashaa yum hamag darga boss ni hudal hulgaid holbogdood gadagshaa durveed gartsan ene namd itgeh eruul saruul hun dhoo bolsiin bishuu tegeel yu hanaagui namdaa avaad baigaan bishuu
    2025 оны 01 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 12 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 16 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 31 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 40 мин Фэйсбүүк хаяг ашиглан иргэдийг залилсан хэргийг илрүүлжээ 43 мин Азийн 3.3 бүсээс Дэлхийн цомд оролцох шатарчид тодорлоо 44 мин Испанийн домогт хөгжөөн дэмжигч Маноло 77 насандаа таалал төгслөө 46 мин Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ 58 мин М.Уолцыг халж, өөр албан тушаалд томилжээ 1 цаг 6 мин Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ 1 цаг 15 мин Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 1 цаг 19 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 1 цаг 32 мин Хүннү хотын тээвэр логистикийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа 1 цаг 47 мин Душанбегийн “Их дуулга”-д манай улсаас 17 жүдоч оролцоно 2 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан, хур тунадас орохгүй 2 цаг 30 мин Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 15 цаг 29 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 15 цаг 36 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 15 цаг 43 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 15 цаг 52 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 17 цаг 7 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху...
Top