x

78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа

Бүгд Найрамдах Франц улсын Канн хотноо жил бүр зохион байгуулагддаг Каннын Олон Улсын кино наадам 2025 оны 5-р сарын 13-23-ны өдрүүдэд 78 дахь удаагаа зохион байгуулагдана. Уг наадамд дараах төрлүүдэд бүтээл хүлээн авах болсныг зарлажээ:

Шалгаруулалтын төрлүүд болон хугацаа

  1. Бүрэн хэмжээний уран сайхны кино – 2025 оны 3-р сарын 14 хүртэл.
  2. Богино хэмжээний кино – 2025 оны 3-р сарын 3 хүртэл.
  3. La Cinef (Кино урлагийн сургуулийн бүтээл) – 2025 оны 2-р сарын 25 хүртэл.
  4. Cannes Classic – cannesclassics@festival-cannes.fr хаягаар холбоо барина.

Тавигдах үндсэн шаардлагууд

Бүрэн хэмжээний кино:

  • Наадмаас өмнөх 12 сарын дотор бүтээгдсэн байх.
  • Олон улсын наадмуудад оролцоогүй, цацагдаагүй байх.
  • Үргэлжлэх хугацаа 60 минутаас дээш байх.
  • Франц эсвэл Англи хэлний хадмал орчуулгатай байх шаардлагатай.

Богино хэмжээний кино:

  • Үргэлжлэх хугацаа 15 минутаас хэтрэхгүй.
  • Олон улсын наадмуудад оролцоогүй, цахим орчинд цацагдаагүй байх.
  • DVD, BluRay зэрэг хэлбэрээр илгээсэн бүтээлийг хүлээн авахгүй.
  • Франц эсвэл Англи хэлний хадмал орчуулгатай байх шаардлагатай.

La Cinef (Оюутны бүтээл):

  • Кино урлагийн сургуулийн оюутны сургалтын хөтөлбөрийн хүрээнд найруулсан бүтээл байх.
  • Үргэлжлэх хугацаа 60 минутаас хэтрэхгүй.
  • Баримтат кино хүлээн авахгүй.
  • Олон улсын томоохон кино наадмуудад оролцоогүй байх.

Бүртгэлийн хураамж

  • Цахим хэлбэр: 60€
  • DVD/BluRay: 50€
  • DCP өргөтгөл: 300€

Дэлгэрэнгүй мэдээлэл

Наадамд оролцох бүтээлээ илгээх эсвэл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор хандана уу:
Каннын кино наадмын албан ёсны вэбсайт

Эх сурвалж: Кино урлагийн зөвлөлийн ажлын алба.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 5 цаг 25 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 5 цаг 35 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 7 цаг 13 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 7 цаг 29 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 7 цаг 40 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 7 цаг 50 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 7 цаг 55 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 8 цаг 3 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 8 цаг 9 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 23 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө Өчигдөр 17 цаг 00 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 12 цаг 23 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна Өчигдөр 12 цаг 10 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна Өчигдөр 11 цаг 57 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Өчигдөр 09 цаг 31 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Өчигдөр 09 цаг 22 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Өчигдөр 08 цаг 43 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 32 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ Өчигдөр 08 цаг 13 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 06 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ 7 хоногт Монгол Улсад Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top