x

УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Капитал” банкдаа ЖДҮХС-гаас 2,3 тэрбумын зээл авчээ

М.Энхболдыг огцруулбал “ЖДҮ”-г уучлах юм уу? Ийм асуулт соошлаар их явж байна. Хариулт алга. Угаасаа манай төрийнхний “тэмээ” гэхээр “ямаа” ярьдгийн нэг тод жишээ сүүлийн нэг сард өрнөж байгаа ЖДҮ-ийн зээл тойрсон маргаан. Эхэндээ ЖДҮХС-гаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан нэн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай өрнөж байсан яриа замаасаа хазайж 60 тэрбумын бичлэг, М.Энхболдын даргын газрын наймаа, хотын даргыг огцруулах асуудал луу хальтирлаа. Мартсанаас маргааш НИТХ хуралдаж, Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах эсэхийг шийднэ.

Сайн мэдээ гэвэл ЖДҮХС-гээс зээл авсан нөхөд зээлээ буцаан төлж эхэлсэн гэнэ. Сайн ч гэж дээ, хулгай нь баригдаад буцааж өгөхөөр хулгайч биш болчихгүй. Хэрвээ тэгдэг байсан гурван саяулаа хулгай хийе. Хууль дүрмээр ч яах юм.

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” компани 950 сая төгрөгийн зээлээ хүүгийн хамт буцаан төлж, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Ред стар” компани 732 сая төгрөг (үндсэн зээл 700 сая), Б.Солтан гишүүний “Монгол шаазан” компани 951 сая төгрөгийг (үндсэн зээл 950 сая) зээл болон хүүгийн төлбөрт төлсөн байна. Харин МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн “Тайшир өргөө” ХХК 291,8 сая, А.Сүхбат гишүүний дүүгийн “Түгээмэл түмэн хишиг” компани 140 сая төгрөгийг зээлийн хүүд төлжээ. Д.Амарбаясгалан 2015, 2017, 2018 онд “Тайшир өргөө”, “Агро технологи шижирт” компаниар дамжуулан тэрбум 650 сая төгрөгийн зээл авсан байна.

ЖДҮХС-нд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 6-ны хооронд буюу долоо хоногийн дотор УИХ-ын гишүүн М.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банк (тус банкны дүрмийн сангийн 99,9 хувийг “Бишрэлт холдинг” компани, 0,1 хувийн “Таван эрдэнэ” ХХК эзэмшдэг) нийт найман удаагийн гүйлгээгээр 872 сая төгрөгийг зээл болон хүүгийн төлбөрт төлжээ. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн 100 хувь эзэмшдэг “Доктор МЭИК” компани 2017 онд ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан тухай мэдээлж байсан. Гэтэл үүнээс өмнө 2015 онд “Капитал” банк гурван удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум 336 сая төгрөгийн зээл авсан байна. Зээлийн хугацаа таван жил, хүү нь гурван хувь. Гэтэл арилжааны банкуудын иргэдэд өгч байгаа зээлийн хүү хэд билээ? Б.Ундармаа гишүүн дундаас нь хэдэн хувийн ашиг хийсэн байх вэ?

ЖДҮХС-гийн мөнгө банк бус руу ороод байна гэсэн нь бас л дутуу бодсон хэрэг байж. Банкууд ч бас ЖДҮХС-гаас санхүүждэг юм байна. Тодруулбал, 2015 онд буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ЖДҮХС-гаас 12 тэрбум 540 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг найман банкинд хувааж өгсөн байна. Харин иргэдийн гарт буюу ЖДҮ эрхлэгчдэд очсон зээлийн хэмжээ “0”.

Уг нь бид өнөөдөр энэ тухай л ярих ёстой байв. Төсвөөс (тодруулбал татвар төлөгчдийн мөнгөөр) санхүүждэг төрийн мэдлийн сангуудаа яах вэ? гэж. Олонхийнхоо боломжийг цөөнх нь хулгайлсаар байх уу? гэж. Гэтэл Ерөнхий сайдын “шударга ёсны сэлэм” ганц сайдын сахлын үзүүрт хүрээд нугарлаа. Сайдын суудлаас огцруулаад өнгөрсөн нь Б.Батзоригт бараг л шагнал болов. Ядаж л зээл авсан сайд нарынхаа асуудлыг оруулаад ирэх болов уу гэсэн чинь 60 тэрбумын бичлэг, М.Энхболдын газрын наймаа, хотын даргыг огцруулах юм болоод далийчихлаа. Хажуудаа авсан сайд нарынхаа шуналыг хазаарлаж чадахгүй байж хэзээ хийсэн газрын наймаа вэ, Ерөнхий сайд аа?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Budjargal (202.126.89.226)
    Minii medhiin neg emegtei 10000 tugrug hulgailsanaasaa bolood 10 jil avch baisan naad turd suusan hulgaichnaraa 10 baitgai jil horij ed hurungiin huraa
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Татвар төлөгч (139.5.218.192)
    МАН - ЫН МАФИЖСАН ЛУЙВАРЧИД ТӨРД ГАРААД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР БҮРДСЭН ТӨРИЙН САНГУУДААС ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ ЦУСАЛЦГААСАН !!! ЭНЭ ИХ МӨНГӨНИЙ ТОДОРХОЙ % МАН - ЫН САНХҮҮЖИЛТЭНД ШИЛЖСЭН БАЙХЫГ Ч ҮГҮЙСГЭХГҮЙ !!!!
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шударга (112.72.11.122)
    Луйварчдын хөрөнгийг хураагаад шийтгэх хэрэгтэй
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Монгол иргэн (103.212.119.196)
    Ккк... МАН-ын БУЗАРУУД БУЛХАЙГАА НУУХ, БУРУУГАА БУСАД РУУ ЧИХЭХ ҮНДСЭН АРГА НЬ БОЛОХООР МИ... ОВОГТОО ӨМӨӨРӨХ ГЭЖ ТЭСЭЖ ЯДАЖ БАЙХ ШИВ ДЭЭ... БУГЛАА ЧИНЬ УДАХГҮЙ ЗАД ҮСЭРЧ, МИ... ЦИАНИТ ХАЧНТАЙГАА ХАМТ... 461- д МОРИЛОХ БОЛНО...ККК
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Г.Ганболд (202.9.43.77)
    Хүүк багаа ЖДҮ-ийн зээлээр бүрдүүлээгүй бол зээл авсан хүмүүсдээ хариуцлага тооцох ёстой шүү дээ. Шудрага байж чадахгүй бол ард түмнийг битгий хошгоруулаад бай.
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
"Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 8 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 17 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 22 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 24 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top