x

Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно

Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп АНУ-ын түүхэнд анх удаагаа гадаадын орнуудын удирдагчдыг эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх ёслолд урьж, хүлээн авах гэж байна. 

Д.Трампын тангараг өргөх ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони зэрэг дэлхийн удирдагчдыг урьсан байна. Ши Жиньпин уг ёслолд Хятад улсын дэд даргыг илгээжээ.

Өмнө нь гадаад улсын төрийн тэргүүн нар тангараг өргөх ёслолд оролцохоор АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаагүй юм. Энэ удаагийн ёслолд оролцох Х.Милей, Парагвайн Ерөнхийлөгч Сантьяго Пенья нар бямба гаргийн орой болсон эрх мэдлийг шилжүүлэх ёслолд тусгай зочдын хувиар оролцсон бөгөөд Д.Трампын Засгийн газрын гол албан тушаалд нэр дэвшсэн хэд хэдэн хүн мөн оролцжээ. Тэдний дунд Төрийн департаментыг удирдах сенатч Марко Рубио, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон бага Роберт Кеннеди нар байлаа.

Ингээд “Америкийн дуу хоолой” агентлаг 60 дахь удаагийн тангараг өргөх ёслолд оролцохоор Вашингтонд ирж буй гадаадын удирдагчдыг тоймлон танилцуулсныг хүргэе.

Хятад

Өнгөрсөн 12 дугаар сард Тангараг өргөх ёслолд уригдсан анхны гадаад улсын төрийн тэргүүн бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин юм. Тэрбээр ёслолд оролцохгүй хэдий ч дэд дарга Хань Жэнийг оролцуулахаар илгээж байгаа ажээ.

Д.Трампын үед АНУ, Хятадын өрсөлдөөн ширүүсэж магадгүй байгаа үед энэ үйл явдал болж байна. Д.Трампын засгийн газрын гишүүдийн зарим нь Хятадын эсрэг хатуу байр суурь баримталдаг бөгөөд тэр дундаа М.Рубио "Хятад бол манай үндэстний хамгийн хүчтэй, аюултай дайсан” гэж хэлж байсан удаатай.

Д.Трамп Хятадын бараанд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн юм. Гэхдээ хоёр удирдагч баасан гарагт утсаар ярьж, худалдаа, фентанил, “TikTok” зэрэг асуудлыг хэлэлцжээ. Д.Трамп утсаар ярьснаа “маш үр дүнтэй” болсон хэмээн тодорхойлсон байна.

Аргентин

Х.Милей бол 11 дүгээр сарын 5-ны сонгуулийн дараа Д.Трамптай уулзсан анхны гадаадын орны удирдагч байсан юм. Тэрбээр Буэнос-Айресаас Мар-а-Лаго эдлэн газарт очиж түүнтэй уулзсан байна.

Өмнөд Америкийн улсад эдийн засгийн зоримог шинэчлэлийг хэрэгжүүлж буй тэрбээр өөрийгөө “анархо-капиталист” гэж нэрлэсэн бөгөөд бямба гаргийн орой тайзнаа үг хэлэхийн өмнө Д.Трампын ойрын хүмүүсийн нэг Вивек Рамасвами түүнийг тэврэн угтжээ.

В.Рамасвами түүнийг “урам зориг” хэмээн нэрлэсэн байна. Х.Милей төрийн албан хаагчдыг цомхотгож, дэд бүтцийн төслүүдийг царцааж, цалин, тэтгэврийн хэмжээг инфляциас доогуур түвшинд барьсан зэрэг хэд хэдэн хэмнэлтийн арга хэмжээ хэрэгжүүлснийхээ төлөө тэрбумтан Илон Маскаас байнга магтаал сайшаал хүртдэг байна.  

И.Маск, В.Рамасвами нар холбооны засгийн газрын зардлыг танах төрийн бус байгууллагыг удирдах юм. Х.Милейгийн хувьд, АНУ-тай сайн харилцаатай байх нь Олон улсын валютын сантай шинэ хэлэлцээр хийхэд тусална гэдэгт найдаж байна.

Итали

Ж.Мелони бол саяхан Мар-а-Лагод очсон өөр нэг удирдагч юм. Түүний энэ долоо хоногийн төлөвлөгөөнд тангараг өргөх ёслолд оролцоно гэж дурджээ.

Ж.Мелони Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдентай сайн харилцаатай байсан боловч Д.Трамптай илүү прагматик харилцаа тогтоох бололтой. Т

Гүрж

Гүржийн Ерөнхийлөгч асан, барууныг баримтлагч Саломе Зурабишвили ёслолын ажиллагаанд АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн Жо Уилсоны зочны хувиар оролцоно. Луйвар явагдсан гэж сөрөг хүчнийхэн мэдэгдэж буй парламентын сонгуулийн дараа тус улсад эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа юм.

Өнгөрсөн сарын эцсээр Михаил Кавелашвили ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа С.Зурабишвили Гүржийн хууль ёсны удирдагч хэвээр байна гэж мэдэгдсэн байна. Шүүмжлэгчид М.Кавелашвилигийн намыг улам бүр авторитар болж, Москва руу хэлбийж байна гэж буруутгаж байгаа юм. Харин М.Кавелашвилигийн эрх баригч нам үүнийг няцаасан байна.

С.Зурабишвили Fox News-т ярилцлага өгөхдөө “Орос үргэлж ноёрхохыг хичээдэг” тул Гүрж бүс нутагтаа “Америкийн хувьд том амжилт эсвэл том асуудал” болж магадгүй гэжээ.

Франц

Өнгөрсөн сард Парист Эх дагинын сүмийг нээх үеэр Д.Трамптай уулзсан Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тангараг өргөх ёслолд оролцохгүй. Харин тус улсын хэт барууны үзэлтнүүд уг ёслолд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.

Ярилцлагын шоуны хөтлөгчөөс консерватив улстөрч болсон Эрик Земмур болон түүний хамтрагч, Европын парламентын гишүүн Сара Кнафо нар оролцохоо мэдэгджээ. Э.Земмур арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, шашны үзэн ядах үзлийг дэвэргэсэн гэх хэргээр олон удаа ял сонсож байжээ.

Хэт барууны үзэлт улстөрч Марион Марешаль ч мөн ёслолд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр Европын парламентын гишүүн бөгөөд 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж буй Францын консерватив удирдагчийн зээ охин юм.

Өөр хэн хэн оролцох вэ?

Тангараг өргөх ёслолд уригдан оролцохоор төлөвлөж байгаагаа Эквадорын Ерөнхийлөгч Даниел Нобоа, Парагвайн Ерөнхийлөгч Сантьяго Пенья нарын ажлын албанаас мэдэгджээ.

Консерватив эдийн засагчаас улстөрч болсон С.Пенья Д.Трампын мөрийн хөтөлбөрийг магтан сайшааж, АНУ болон Латин Америкийн хоорондын харилцааг гүнзгийрүүлнэ гэж найдаж байгаагаа бямба гаргийн орой илэрхийлсэн байна.

Тайваниас Д.Трампын тангараг өргөх ёслолд хууль тогтоох байгууллагын дарга Хан Куо Юй болон өөр долоон хүнийг Вашингтон руу илгээсэн боловч цаг агаар хүйтэрсний улмаас ёслолыг танхимд зохион байгуулахаар болсон тул төлөөлөгчид ёслолд оролцохгүй гэж Тайванийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Тайванийн албан ёсны төв мэдээллийн агентлаг Тайванийн Гадаад хэргийн яамнаас эш татан мэдээлснээр, төлөөлөгчид Тайвань-АНУ-ын харилцааг бэхжүүлэх асуудлаар Америкийн улстөрчид, судалгааны төвийн эрдэмтэдтэй уулзах ажээ. Тэд Д.Трамптай уулзах эсэх нь тодорхойгүй байна.

Д.Трамп хагас дамжуулагчийн зарим үйлдвэрээ АНУ-аас татаж байна гэж Тайванийг шүүмжилж ирсэн боловч түүний эхний бүрэн эрхийн хугацаанд АНУ-Тайванийн харилцаа мэдэгдэхүйц сайжирсан юм. 

Баасан гарагт Д.Трамп, Ши Жиньпин нар утсаар ярих үеэр, Хятадын дарга АНУ-ын удирдагчийг Тайваний асуудалд болгоомжтой хандахыг уриалаад, энэ нь Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотойг онцолсон байна. Бээжин тус арлыг Хятадын нутаг дэвсгэр хэмээн үзэж, шаардлагатай бол хүчээр өөртөө нэгтгэнэ гэж мэдэгдсээр иржээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод саяхан Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 2 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 6 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 46 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 48 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 49 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 51 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 55 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 56 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 58 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 21 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 29 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 30 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 33 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 35 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 40 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 41 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 43 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top