x

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөх ёслол болон хүндэтгэлийн бусад үйл ажиллагаанд оролцохоор бямба гаргийн орой Вашингтонд хүрэлцэн иржээ.

Тэрбээр Флорида муж улсын Уэст-Палм-Бич хотоос цэргийн нисэх онгоцоор гэргий Меланиа Трамп, хүү Бэррон нарын хамтаар “Special Air Mission 47” гэх тусгай нислэгээр иржээ. Мөн Д.Трампын охин Иванка болон түүний нөхөр Жаред Кушнер нар дагалдан ирсэн байна. Харин хүү Эрик, түүний эхнэр Лара нарыг "Trump Force One" хувийн нисэх онгоцоор АНУ-ын нийслэлд хүргэсэн гэж "Reuters" агентлаг мэдээлжээ.

"Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай Мар-а-Лагогоос Вашингтоныг зорилоо. Энэ бол манай улсыг амжилтад хүргэх гайхалтай аялал юм!" гэж Трамп-Вэнсийн шилжилтийн багийн төлөөлөгч болох Каролин Левитт  олон нийтийн X сүлжээнд бичсэн байна. 

Эрх мэдлийг шилжүүлэх ёслол Вашингтоноос 30 бээрийн зайд орших Виржиниа муж улсын Стерлинг хот дахь Трампын үндэсний гольфын клубийн нэгэн тансаг клубт тансаг үдэшлэг зохиож, салют буудуулснаар эхэлсэн байна. Үдэшлэгт технологийн компаниудын төлөөлөгчид болон бизнесийн ертөнц дэх Трампын найзууд, хэвлэл мэдээллийн одод оролцжээ.  

Уг үдэшлэгт оролцсон 500 зочинд зориулж Элвисийг дуурайгч Лео Дэйс, өмнө нь Д.Трампын улс төрийн үйл ажиллагаанд оролцож байсан тенор хоолойтой дуучин Кристофер Макио нар ая дуугаа өргөсөн байна. 

Өдгөө 78 настай Д.Трамп тангараг өргөхийн өмнө ням гарагт Вашингтон хотын төвд орших “Capital One Arena" цогцолборт дэмжигчидтэйгээ уулзана. Тэрбээр нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт Зүүн эргийн цагаар 12 цагт тангараг өргөх юм.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, даваа гарагт хүйтрэх төлөвтэй байгаа тул тангараг өргөх ёслолыг Капитолын ордны Дугуй танхимд, Пенсильванийн өргөн чөлөөнд хийх парадыг “Capital One Arena”-д зохион байгуулахаар өөрчилсөн байна. 

“Бид зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Одоо маш тав тухтай байх болно" гэж Д.Трамп "NBC News" телевизэд утсаар ярилцлага өгөхдөө хэлжээ. 

Тангараг өргөх ёслол болон бусад хүндэтгэлийн ёслолтой холбоотой үйл ажиллагаанд кантри хөгжмийн одод болох Кэрри Андервуд, Билли Рэй Сайрус, Жейсон Олдин, “Village People” диско хамтлаг, реп дуучин Нелли, хөгжимчин Кид Рок нар оролцох ажээ. 

Мөн жүжигчин Жон Войт, бөх Халк Хоган нар, Д.Трампыг дэмждэг компаниудын удирдлагууд болох “Tesla”, X компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск, “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, “TikTok”-ийн гүйцэтгэх захирал Шоу Цу Чу нар оролцох төлөвтэй байна.

Трампыг Вашингтонд хүрэлцэн ирэхээс өмнө тангараг өргөхийг нь эсэргүүцэн хэдэн мянган хүн бямба гарагт жагсжээ. Эмэгтэйчүүдийн эрх, шударга ёсны төлөө тэмцэгчид, мөн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэгчид Д.Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулиар олгогдсон тэдний эрх зөрчигдөж болзошгүй бодлогыг эсэргүүцэн жагссан байна.

Д.Трамп тангараг өргөхийг эсэргүүцсэн жагсаал энэ удаад өмнөхөөс өргөн цар хүрээтэй болоогүй байна.  Зохион байгуулагчид жагсаалд 50 000 хүн оролцоно гэж таамаглаж байсан бол 25 000 орчим хүн оролцжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 1 цаг 28 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 1 цаг 35 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 22 цаг 20 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 22 цаг 27 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 22 цаг 36 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 23 цаг 18 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top