x

“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна

Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хо ирэх сард Германы нийслэл Берлин хотноо “Mickey 17” гэдэг нэртэй шинэ уран бүтээлээ толилуулахаар болсон тухай тус хотын нэрэмжит кино наадмыг зохион байгуулагчид пүрэв гарагт зарлажээ. 

Зургаан жилийн өмнө Бон Жун Хо “Parasite” киногоороо Каннын кино наадмын дээд шагналыг хүртэж, “Оскар”-ын наадмын “Шилдэг кино” төрөлд шалгарч байсан юм. Ингэснээр Академийн шагнал гардуулах ёслолоос уг шагналыг хүртсэн анхны гадаад хэлээрх кино болж байв.

“Mickey 17” хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт, эмгэнэлт инээдмийн кинонд Английн жүжигчин Роберт Паттинсон Миккигийн дүрд тогложээ. Микки бол “үхэх нь хэвийн зүйл болсон” цаг үед хүнийг хувилан олшруулснаар олон удаа амьдрах боломжийг олгодог хөтөлбөрт сайн дураараа оролцож буй нэгний дүр юм.

Берлинале гэгддэг Берлиний кино наадам бол энэ онд болох Европын эхний томоохон кино наадам юм. Энэ удаагийн наадмын үеэр Британийн жүжигчин Тильда Свинтонд кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгодог хүндэт шагналыг гардуулах ажээ. Тэрбээр өмнө нь мөн Бон Жун Хотой хамтран ажиллаж байсан юм.

75 дахь удаагийн Берлинале наадам ирэх хоёрдугаар сарын 13-23-ны хооронд болно. Наадмын хөтөлбөр болон “Алтан баавгай” шагналд нэр дэвшсэн бүтээлүүдийг нэгдүгээр сарын 21-нд зарлана. Өнгөрсөн жил Франц-Сенегалын найруулагч Мати Диоп “Dahomey” баримтат киногоороо энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 17 цаг 26 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 17 цаг 33 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 17 цаг 42 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 18 цаг 24 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 20 цаг 54 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 21 цаг 15 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 21 цаг 36 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 21 цаг 43 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 21 цаг 53 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 22 цаг 2 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 22 цаг 7 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 22 цаг 8 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top