x

СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав

УИХ-ын энэ сарын 16-ны өдрийн чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, УИХ-ын холбогдох тогтоолуудыг баталсан юм.

Шинээр томилогдсон албан тушаалтнууд ажлаа хүлээн авч, УИХ-ын тогтоолыг танилцуулах үйл ажиллагаа Санхүүгийн зохицуулах хорооны хүндэтгэлийн танхимд боллоо.  УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-аас батлан гаргаж буй хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хуультай болох асуудлыг тусгасны дагуу 2020 онд УИХ-аас Хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Мөн өнгөрсөн оны долоодугаар сарын нэгнээс Хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн юм. Энэ хүрээнд 126 гишүүнтэй парламентын анхны гэж хэлж болох, Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд зохион байгуулсан томилгоог өнөөдөр хийлээ. Тодруулбал Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг Хяналт шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулж, томилсон хэмээн онцоллоо. 
УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул тус хорооны даргын үүрэгт ажлаас Д.Баярсайханыг чөлөөлөв. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Б.Саруул, Ш.Хандсүрэн нарыг томилсон. Тиймээс бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул тус хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас Б.Батхишиг, Б.Баярдаваа, Н.Мандуул нарыг тус тус чөлөөллөө. 

Түүнчлэн уг хорооны Хяналтын зөвлөлийн даргаар М.Буяндэлгэрийг, Хяналтын зөвлөлийн гишүүнээр О.Оч, Ч.Сайханбилэг, С.Халиунаа, Б.Энхбаяр нарыг тус тус томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Р.Ринчинбазарыг, Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас Б.Амарсанаа, Д.Цэрэнбадам, Ж.Эрдэнэбилэг нарыг тус тус чөлөөлөв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 20 цаг 5 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 21 цаг 28 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 21 цаг 54 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Өчигдөр 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Өчигдөр 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Өчигдөр 13 цаг 38 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр 09 цаг 58 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ Өчигдөр 09 цаг 45 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа Өчигдөр 09 цаг 37 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна Өчигдөр 09 цаг 07 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ Өчигдөр 08 цаг 53 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Өчигдөр 08 цаг 42 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр 07 цаг 40 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ Өчигдөр 07 цаг 22 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо Өчигдөр 07 цаг 10 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав Өчигдөр 07 цаг 02 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Уржигдар 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Петр Ян аварга цолоо хамгааллаа Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэд...
Top