x

“Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ

1990 онд дэлгэцнээ гарсан “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 сая ам.доллароор худалдсан тухай TMZ цахим хуудсанд мэдээлжээ. 

Иллинойс муж улсын Чикаго хотын захад орших уг байшинг өнгөрсөн оны тавдугаар сард дуудлага худалдаанд тавьсан бөгөөд тухайн үед 5.25 сая ам.долларын үнэтэй байв. Унтлагын тав, угаалгын зургаан өрөөтэй, кино театртай, гаднаа дээвэр бүхий спортын талбайтай уг байшинг өмнөх эзэд нь 2012 онд 1.585 сая ам.доллароор худалдан авч байжээ. 

Байшингийн дотор тал нь зураг авалтын багийнханд хэтэрхий давчуу байсан тул уг кинонд зөвхөн гадна талыг нь харуулжээ. Харин Макаллистерийнхны байшин доторх үзэгдлүүдийг авахын тулд кино бүтээгчид ойролцоох ашиглахаа больсон сургууль дотор хоёр давхар зураг авалтын талбай хийсэн байна. 

"Гэртээ ганцаараа" киноны нэгдүгээр анги 1990 оны 11 дүгээр сарын 10-нд кинотеатруудын дэлгэцнээ гарчээ. Дараа нь тус киноны дахин дөрвөн ангийг бүтээсэн боловч эхний ангид тоглосон жүжигчид зөвхөн хоёрдугаар ангид нь оролцсон байна. 

Тухайн үед бизнес эрхлэгч байсан, харин одоо АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп уг киноны хоёрдугаар ангид жижиг дүрд тоглосон билээ. 2016 онд сонгуульд ялсных нь дараа түүний тоглосон хэсгийг "YouTube"-ээр олон сая хүн үзэж байжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 9 цаг 37 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 9 цаг 43 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 9 цаг 48 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 10 цаг 32 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 10 цаг 45 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 17 цаг 2 мин Мэдээж “Ар нь түүз!” 17 цаг 14 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 17 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 17 цаг 39 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 17 цаг 42 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 17 цаг 47 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 17 цаг 52 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 17 цаг 57 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Уржигдар 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Уржигдар 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Уржигдар 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Уржигдар 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Уржигдар 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Уржигдар 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Юун Ялта, юун дэлхийг хуваах! Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна
Top