x

Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

Хаяа хотуудтайгаа нийлээд 13 сая хүн амтай Америкийн хоёр дахь том хот болох Лос-Анжелес энэ сарын 7-ны өдрөөс хойш аймшигт түймэрт автаад байна. Түүхэнд үзэгдээгүй их гамшгийн улмаас хэд хэдэн хороолол шатан сүйрч, түймрийн дөл Холливүүдийн толгодод хүрснээр Hollywood тэмдэг, Сансет өргөн чөлөө, Алдрын гудамж аюулд өртөхөд ойрхон болжээ. 

Тус хотын Пасифик-Палисейдс дүүрэгт хамгийн том түймэр газар авсаар одоо 96 хав.дөр.км талбайг хамраад байна. Цаг уурын ажиглалтын AccuWeather албаны тооцоолсноор, түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ 150 тэрбум долларт хүрчээ.

Лос-Анжелесын тойргийн цагдаагийн газрын дарга Роберт Луна-гийн ярьснаар, түймрийг өдөөсөн, маш хурдан тархсан бүхий л шалтгаануудыг нягтлан шалгаж байна. Тухайлбал, аянга буусны улмаас түймэр дэгдэх нь АНУ-д түгээмэл үзэгдэл боловч энэ нь Палисейдс ба Итан дүүргүүдэд гарсан түймрийн шалтгаан биш гэдэг тодорхой болжээ.

Хүмүүс санаатайгаар гал тавьсан, мөн цахилгаан дамжуулах шугамнаас оч үсэрснээс гал гарсан гэх таамаглалуудыг дэвшүүлж байгаа боловч албан ёсоор нотлогдоогүй байна.

Шүүмжлэлд балбуулсан хотын дарга

Үүнтэй зэрэгцээд түймэртэй тэмцэх үүргээ огоорсон хотын дарга Карен Басс гэдэг эмэгтэй хамгийн түрүүнд ширүүн шүүмжлэлийн бай болж байна. Түймэр ид дүрэлзэж байх үед Гана улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор явж байсан тэрбээр түймэр газар авсан тухай онгоцон дотор байхдаа мэдсэн нь олны дургүйцлийг төрүүлэв. Түймэртэй холбоотой нөхцөл байдал хүндэрнэ гэдгийг хотын цаг уурын албанаас анхааруулсаар байтал гадаадад аялж явсан түүнийг огцруулахыг шаардаж Лос-Анжелесын 100 мянга гаруй оршин суугчид өргөх бичиг барьжээ.

 

Daily Mail сонинд бичсэнээр, түймэр дэгдэхээс долоо хоногийн өмнө хотын дарга гал түймэртэй тэмцэх албаны төсвийг 49 сая доллароор танасны улмаас 16 галын станцыг хаахаас аргагүйд хүрсэн байна. Гэтэл зарим эх сурвалжийн мэдээгээр, нөөц сангаас нэмэлт санхүүжилт хийснээр 2025 оны төсөв урьд оныхоос 53 саяар нэмэгдсэн байна. Ямартай ч энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй нь илт байлаа.

 

Учир нь, тус албаны дарга Кристин Кроули гал түймэртэй тэмцэх усан хангамжийн систем, дэд бүтэц хуучирч элэгдсэн тухай илтгэлийг сүүлийн хэдэн сарын турш хотын даргад илгээж байжээ. Галын станцуудын материал-техникийн хангамжийн байдал 1960-аад оныхоос бараг дээрдээгүй атал Лос-Анжелесын хүн амын тоо саяар нэмэгдэж, галын дуудлага 5 дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, гал сөнөөгчдөд хөрөнгө мөнгө төдийгүй дэд бүтцийг шинэчлэх цаг хугацаа хэрэгтэй байлаа.  Жишээ нь, түймэр дэгдэх үед гал сөнөөх албаны усны шугам хоолойнууд усгүй хуурай байсан гэх яриа газар авч, улстөржсөн ширүүн маргаан өрнөж байна. Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом хэлэхдээ, түймэр дэгдэх үед Лос-Анжелесын “Санта-Инес” усан сан засварт ороод, усгүй хоосон байсан шалтгааныг тогтоохын тулд хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг уриалсан байна.

Ган гачиг

Нэгдүгээр сар бол Калифорнийн хувьд борооны улирал, гэтэл 2024 оны хавраас хойш энд бороо бараг орсонгүй. Сүүлийн хэдэн жилийн турш Калифорнид ган болж, харин 2022 ба 2023 онуудад гэнэт их хэмжээний бороо оржээ. Үүнээс шалтгаалан өвс ногоо, бут сөөг, модод эрчимтэй ургасан байна.

Лос-Анжелест 12 дугаар сард дунджаар +14,2 хэм нэгдүгээр сард +14,4 хэм дулаан байдаг.  Энэ онд арай сэрүүвтэр байсан бол хур тунадас бараг орсонгүй. Хамгийн сүүлд 2024 оны 4 дүгээр сард бороо орсон бол 11 дүгээр сард дөнгөж 0,3 мм чийг /ердийн үед 57 мм/унажээ. Ингээд дахиад л ган болсон тул эрчимтэй ургаж байсан өвс ургамал, бут сөөгнүүд хуурай салхины нөлөөгөөр чийгээ алдаж, хэт хатсанаар түймрийг тэтгэж, улам өдөөсөн байна. Хүчтэй салхиар дамжих галын цог ургамлан бүрхэвчинд хүрэлцэх төдийд бензинтэй саванд чүдэнз зураад хаясан мэт дүрэлзэнэ.  

Салхины нөлөө

Энэ сард Санта-Ана гэдэг нэртэй салхи дэгдэв. Үүнийг уналтын салхи гэж нэрлэдэг бөгөөд эх газрын гүн дэх өндөрлөг газраас тал хөндийд орших хотуудыг чиглэн шуурдаг энэхүү салхи хуурай халуун агаар ба цөлийн элс шороог тээж авчирдаг.

12 дугаар сар ба нэгдүгээр сард Санта-Ана салхины улмаас түймэр дэгдэх нь ховор үзэгдэл биш ажээ. Гэтэл энэ жил салхины хурд 45 м/с-д хүрсэн нь АНУ-ын Хар салхийг судлах үндэсний төвөөс гаргадаг хар салхины 5 шатны ангиллын 2 дугаарт орохоор хүчтэй байлаа. Одоо ч гэсэн салхины хүч буурахгүй байгаа нь түймрийг унтраах ажиллагааг хүндрүүлж байна.

Галын цог

Зарим тохиолдолд хэт хүчтэй салхи нь эрчим хүчний шугамын шон, кабелийг газарт унагаснаар хэт хатсан өвс ургамлууд шатаж эхэлдэг. Энэ үед Санта-Ана салхи галын дөлийг өдөөж, ноцож буй цогийг хол зайд хийсгэсний улмаас олон мянган байшин шатсан байна.

Цогноос болж нэг байшин шатаж байгаа бол гал сөнөөгчид түүнийг дор нь унтрааж чадна. Гэтэл хэдэн арван байшин нэгэн зэрэг шатаж, байшин бүрээс дахиад цог үсэрснээр түймэр улам даамжирч, унтраах ямар ч боломжгүйд хүрчээ.  

Дов толгод, хавцлууд

Дов толгод ихтэй бүс нутагт ойн түймэр дэгдэх магадлал өндөр байдаг. Түймэр уулын энгэр даган маш түргэн тархдаг бөгөөд гуу хавцлаар дамжсан түймрийг унтраахад маш хэцүү, зарим тохиолдолд ямар ч боломжгүй байдаг.

Газрын гадаргуугийн өвөрмөц байрлал нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл учруулдаг. Палисейдсийн районы толгодын дундуур тавьсан нарийхан замууд иргэдийг нүүлгэхэд багагүй саад учрууллаа.  

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө  

Уур амьсгалын өөрчлөлт нь ой хээрийн түймэр дэгдэхэд хэр зэрэг нөлөөлсөн бэ гэдэг талаар дүгнэлт хийхэд арай эрт байна. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түймэр дэгдэх эрсдэлтэй өдрүүдийн тоо нэмэгдэж, үүнд уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа нь илт байна. Дэлхий даяар халж байгаагийн зэрэгцээ цаг агаарын ноцтой үзэгдлүүдийн хамрах хүрээ тэлсээр.

Ойр ойрхон хэт халж, салхины хүч ширүүсэж байгаагийн зэрэгцээ их хэмжээний бороо орсноор өвс ургамал эрчимтэй ургаж байна. Ингэснээр халалт ба хуурайшилт нь чийглэг агаар, салхитай ээлжлэн солигдох болсон нь чухамдаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үзэгдэл бөгөөд ирээдүйд учрах эрсдэлүүдийн шалтгаан мөн гэсэн дүгнэлтийг АНУ-ын Далай, агаар мандлын судалгааны Үндэсний төв хийжээ.  Цаг улирлын байдал ийнхүү огцом өөрчлөгдөж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар гэдгийг Америкийн цаг уур судлаачид Nature сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ дурдсан байна. 

Ерөнхийдөө өмнөд Калифорнид 5 дугаар сараас 10 дугаар сарыг гал түймрийн улирал гэж үздэг бол тус муж улсын захирагчийн ярьснаар, өнөө цагт ойн түймэр байнга дэгдэх болсноор түймрийн улирал гэсэн ойлголт үгүй болж, “түймрийн жил”-ийн тухай ярих болжээ.  

 

Эх сурвалж: ВВС   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 1 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 3 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 43 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 45 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 46 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 48 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 52 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 54 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 55 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 18 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 26 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 27 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 30 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 32 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 38 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 39 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 40 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 39 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 40 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top