x

Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая

1.

Монголчууд бидний өнөөдрийн зовлонг монголчууд бид л тарьсан. Өөр хэн ч биш. Нялх балчир үрсээ хорт утаагаар угаартуулан, цаг бусаар бяцхан зүрхийг нь зогсоон, бурхны тэвэр лүү арга тасран илгээж буй энэ өдрүүдийн зовлонгоо бид цагаан сар өнгөрөөгөөд л мартана. Цагаан сараас хойш өр зээл тавин барин баярладаг, өнөөх хөгийн баярууд нь үргэлжилсээр зуны найр наадмуудтайгаа золгоно. Юу үнэн, энэ үнэн. Зун намрын зургаан сар найрлан манарцгаана. Хотоос бүгдээрээ гарч давхицгаана. Хөдөөний хэд дээрээ очно. Хонь ямааг нь боолгож иднэ. Хог новшоор байгаль орчныг нь булаад буцна. Өвс хадлангаа ч авахгүй. Өвөл болохоор төрөөс орилоод нэхчихнэ. Төр нь халамжийн бодлогоор сонгогчдоо барьдаг болохоор нөөцийн өвс тэжээлээс тараана. Дундаас нь төрийн түшмэдүүд хусна. Хажуугаар нь сайн нэр зүүхийн тулд гишүүд нь машин машинаар ачиж өөрөө өгч байгаа юм шиг тараана. Бөөн буянтнууд үнэгэн лоовууз духдуулан хоймор заларна. Гашуун боловч бидний үнэн энэ. 

Нийтлэлч Д.Баярхүүтэй би санал нэг байна. Тэрбээр шинэхэн нийтлэлдээ ийнхүү бичжээ. 

“Бүх тамын 90 хувь нийслэлд бугшсан. Нийслэлдээ ирж шавчихаад, бүх гай зовлонг өөрсдөө өөрсдөдөө зориулан бий болгочихоод, тэр зовлонтойгоо тэмцэн ядаж байгаа МОНГОЛ ХҮН л энэ их тамыг бүтээсэн. Тэгэхээр өөрсдөө л шийдэх ёстой. Ер нь нийслэлийнхээ хүн амыг тал хувиар, эсвэл гуравны хоёроор хорогдуулж багасгахгүй бол энэ нийслэл ойрын арав, хорь, гучин жилдээ өөдлөхгүй нь харагдаж байна. Иймд нийслэлд бүгсэн иргэдийн ихэнхийг төрөлх аймаг сум руугаа нүү, эсвэл бүсийн хөгжлийн төвүүдийг бараад гэж албадаж явуулъя. Гомдох уу гомдоно, гомдолтой юу гомдолтой. Гэхдээ өөр арга алга. Бүх арга мухардсан” хэмээн тэрбээр бичжээ. Одоо мэдээж манай хараалчид “муу новш ганцаараа хотод тарвалзах юм гэнэ, хуцваа” гээд л зүхэцгээж байгаа биз. 

Түүний энэ үгс арга мухардсан хүний хашгираан. Мэдээж үндсэн хуулийн үндсэн заалтуудын нэг болох “ Монгол хүн монгол нутгийнхаа хаана ч амьдрах эрхтэй” гэсэн алтан агуулгыг гишгэх боломжгүй. Энэ ойлгомжтой. Үүнийг бид бүгдээрээ мэдэж байгаа. 

Одоогоос хорин таван жилийн өмнө манай Өдрийн сонин дотоодын цагаачдаа бид яах вэ. Хотын хаалгаа хаалтай нь биш. Гэхдээ хотын даацаа яаралтай харахгүй бол болохоо байлаа шүү гэж... Замбараагүй газар олголт, төлөвлөлт муутай барилгажилт, үүнийг нь даган цэцэглэж байгаа далд эдийн засаг, авлига хээл хахууль гээд бүх буруу эхлэлийн талаар тасралтгүй сануулж байсан. Цагаан дээр хар бэхээр бичээстэй түүх үлдсэн. Өнөөдрийн цэцэн сошилчид өмнөх үеийн хэвлэл мэдээллийнхэн юу хийж байсан юм бэ гэлцэн хөөс сахруулж, гучны турш сануулсан, тэмцэж ирсэн түүхийг нулимах нь утгагүй зүйл юм. Бид төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, утаат хотын зовлонг хөнгөлөх олон санаачилгууд гаргаж ирсэн. Өдрийн сонины уншигчид манай “Ногоон бүс” уриалгыгсанаж л байгаа. 

Гучин жилийн турш буруу өрөгдсөн энэ системийг одоо засаглаж байгаа “алтан жаал”-ууд л илрүүлж байгаа ч юм биш. Гэхдээ зориглон хага ярж, идээ бээрээ шахах гэж ноцолдож, үүнийгээ дотроо ч, гадаа жагсаж байгаа иргэддээ ч ойлгуулж чадахгүй , дундуур нь алдаж асган зогсож байгаа нь бол тэдний туулж байгаа ҮНЭН. 

Нийтлэлч Д.Баярхүү “Нийслэлийн хэт төвлөрлийг задлах анхны алхмууд хийгдэж байгаад Төр ташуур өгч нэгдсэн бодлогоор дэмжье. Дархан-Сэлэнгэ бэлээхэн дэргэд чинь, төмөр замын дагуу хөгжлийн шинэ төв хаалгаа нээж байна. Сэлэнгэ аймгийг тэр чигт нь фермерийн аймаг болгоод газар тариалан–мал аж ахуй хослуулчихна гэхэд лав нэг сая хүнээ шингээх орон зай байна. Бэлэн дэргэд чинь байна. Тэр их халамжийн мөнгө, халамжийн бодлогоо аймгуудад шилжүүлээд төвлөрүүлчих. Нийслэлд шингээдэг халамжийн бодлогоо өөр болгоё. Хийсэн бүтээсэн, эх орноо хөгжүүлсэн, монгол хүнээ хөгжүүлсэн, оюун тархиа дайчилсан, нийгмийг урагш ахиулахад хувь нэмрээ оруулсан, ядаж зөв амьдарсан (сахилга бат) хэмээн өндөр босго, шалгуур тавьчихъя. Босго давж чадахгүй нь гомдог, хохь нь. Нутгаа бараадтал нь гомдоочих!” гэж уриалжээ. 

Үнэндээ Улаанбаатар ажилгүй, элдэв төрлийн халамж аваад, ундааны саваа түлээд хэвтэж байдаг эмзэг бүлгийнхнээр дүүрлээ. Хэрүүл тэмцэлд булагдсан, хутган үймүүлэлт, хэл амаа гозолзуулсан хулхи эх орончдодоо нүдүүлсэн, гунигийн заваан хот болж дуусах нь. 

Өөрсдөө сайн дураараа сонгосон төлөөллийн засаглалаа бүрэлдэж дуусангуут, УИХ-ын гишүүдээ тангараг өргөхтэй нь зэрэгцээд л пүү паа , юу вэ...гээд орилж эхэлдэг тулхгүй нийгэмтэй. Тийм ээ, бид өөрсдөө өөрсдийгөө эвдсэн. Өөрсдөө л үүнээсээ сална. 

2.

Алтны үнэ дэлхийн зах зээл дээр унахад л элгээрээ хэвтдэг эдийн засагтай хэчнээн ч жил бэдрэв дээ, бид. За, тэгээд нүүрсний үе эхэллээ. Шинэ баян цээж өвчтэйн үлгэрээр толгой дээр заларсан түшмэдүүд маань баахан зоолж мөн хэдэн ч оныг үдэв. Одооны засаг бол харин ч азтай шүү. Алт, нүүрс хоёрын үнэ өссөн. Харьцангуй тогтвортой байгаа нь бурханы аврал гэлтэй. Гэтэл яав, өлөн түшмэдүүд нь баруун солгойгүй идэж уун, баригдаж хоригдож, балаг тасрахгүй хөглөж сууна. Айрагны өргөө барина л гэлээ, бяслагны үйлдвэр байгуулна л гэлээ. Жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэж баахан хөнгөлттэй зээл гаргалаа. Улстөрчид нь өөрсдөө өнөөхөө туулаа. 

Энэ оны төсөв яаж орж ирснийг арайхан мартчихаагүй байлгүй. 

Боловсролын арга хэмжээний зардалд 3 их наяд 824 сая төгрөг, Соёлын арга хэмжээний зардалд 196 тэрбум 944 сая төгрөг гээд л ёстой нэг алтан дээр сандайлсан гуйлгачин араншингаараа л туучихаар төсөвт тусган оруулж ирэв. Ард түмэн тэсэрлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхлээр нь хориг тавьж, парламентын дөрвөн залуу гишүүн нам хамаарахгүй нэгдэн эсэргүүцэж байж, иргэдийн түрлэг өрнөж байж зогсоов. Ерөнхийлөгч ямар үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьсан бэ гэдгийг манайхан нарийвчлан хараагүй л дээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч парламентыг бүрдүүлж буй улс төрийн намуудад сонгуульд орохдоо улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 25 хувь хүртэл болгож бууруулна, Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 40 хувиас доош тогтмол хадгална...” гэж уран донгодон гарч ирсэн амлалтыг нь хатуу сануулсан. 

Яагаад гэвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөл дэх нийт зарлагын хэмжээ 35.8 их наяд төгрөгт , 5.3 их наяд, Засгийн газрын өр зээл 40.5 их наяд төгрөгт хүрч, төсвийн урсгал зардал 3.6 их наяд төгрөгөөр нэмэгдэж, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг болсон учраас бүхэлд нь хориг тавьсан юм.

Улс төрийн манлайлал үзүүлсэн Ерөнхийлөгч тэргүүтэй дээр дурьдсан парламентын залуу гишүүдийн хийсэн акцид би хувьдаа талархаж байгаа. 

2025 оны төсвийн төслийн зарим урсгал зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад зөвхөн албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин өсгөж оруулж ирсэн байлаа. Тавилга, эд хогшил, урсгал зардалд 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин өсгөчихсөн. (2022 он буюу гурван жилийн өмнөх төсвийн гүйцэтгэлтэй харьцуулж байгааг ахин сануулъя)

За, тэгээд нөгөө хэл ам татлуулсан хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах, их засварын зардал 142.9 тэрбум төгрөгөөс 290.7 тэрбумд хүрч 2 дахин өсгөсөн гэх мэтээр төсөвлөсөн байлаа. Бид хүүхэд залуустаа, ирээдүйдээ хайргүйдээ эсэргүүцсэн юм биш. Яг өнөөгийн зовлон дунд хийх ажлаа зөв эрэмбэлье ээ л гэсэн. Татвар төлөгчдийнхөө өмнө хариуцлагатай байя л гэсэн. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээг хууль зөрчин орж ирээд, төсөвт тусгагдчихсан явж байсныг сануулмаар байна. 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэхийг бид дэмжиж байна. Гэвч томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх нэрийн дор урсгал зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлж байгааг эрс эсэргүүцсэн хэрэг. 

Одоо том төслүүдээ явуулъя. Мөнгө барьж үзээгүй өлөн сэтгэхүйгээ орхиё. 

3.

Төсөвт тусгагдсан өдий төдий элий балай илүү зардлуудыг энд тоочвол уншигчдын маань гайхаш барагдах байлаа. Одоо хэрүүл уруулаа больцгооё. Амьсгалах агааргүй болон тэлчилж байгаа нийслэлээ, улсынхаа тал хүн амыг аврах ажил руу тэнэг тэнэг юманд төсөвлөж оруулж ирсэн тэр их мөнгөө оруулъя. Нийслэлийн там бол нийтийн маань там юм. Энэ тамаас улс нийтээрээ, 21 аймаг, Дархан, Эрдэнэт, Ханбогдтойгоо нийлж салах сүүлчийн мөч ирчихээд байна! Магадгүй энэ 2025 он шийдвэрлэх он шүү. 

“Ногоон бүс” гэж дэлхий дахинд яндангүй бүсийг томьёолдог болсон байна. Манай сонин яндангүй бүстэй болъё гэж олон жил бичиж байгаа. Нэг газрыг тэг цэг гэж үзээд тэр цэгээ яндангүй суурин буюу “ногоон бүс” болгох тухай санаачилга юм.

Утаа бол арилшгүй там биш. Утаанд нь ингэтэл нэрмүүлж байгаа нь төр засгийн буруу. Утаанд манарсан зовлон дээр татвар төлөгчдийн мөнгийг элдэв буруу гараар урсгах нь шууд утгаараа эх орноо тонон дээрэмдсэн явдал юм. Хот эхлээд ногоон бүсээр гандангийн дэнж, зурагтын дэнж, гуравдугаар хорооллын арын хэсгийг зарлаж байгаа. Энэ бол тусдаа сэдэв. 

Өөр нэг арга байна. Тэр бол шинэ хот байгуулах. Үнэндээ бид олон жил шинэ хот мөрөөслөө. Цаасан дээр хэд хэдэн мөрөөдлийн хот байгууллаа. Майдар хот гэх мэт мөрөөдлийн хотуудын талаар өчнөөн жил л ярилаа. Одоо хөдлөх цаг болсон. Өөр хугацаа байхгүй.

Ханбогдод хот байгуулах талаар ер нь яагаад зориглож болдоггүй юм. Яг тохирсон бүс бус уу. Тэнд маш сайхан амралт зугаалгын хот байгуулъя. Хүүхэд хөгшдөө өвөлжүүлдэг, юм юмтай гэгээн хот босгоё. Нэгэнт халуун орноос арал худалдаад авч чадахгүйгээс хойш өөрсдийн юм өргүй биш үү. Энэ аймшигт хорт утаанаас, энэ ханиад томуу дүүрэн тэсгим хүйтнээс тэгж л хүмүүсээ авч гарч байя. Цаашаа хятадын хотууд руу зугаалчихна. Усыг нь шийдээд өгвөл өвөл машин хучих хэрэггүй л газар шүү дээ. Ийм сайхан Ханбогд гэж газар бэлээхэн байна. Үнэхээр тэндээ бүр бодлогоор бүх юмыг нь хийсэн сайхан хоттой болчихдог бол сайхан аа. Нүсэр том хотын тухай яриа огт биш юм шүү. Өвөл амрах, хүүхэд хөгшдөө дулаан өвөлжүүлдэг, зугаа цэнгэлийн хот. Бүх талаар тэдэнд зориулагдсан тийм хот. 

Та юу гэж бодож байна. 

Ерөөсөө зүгээр суумааргүй байна. Зүгээр суусан, зүхлээр бие биенээ булсан, болж бүтэж байгаа юм байсан ч байгаагүй болгодог, олсон орлогоо дэмий цацдаг, дээгүүрээ хусдаг, ямар ч мөрөөдөлгүй, харанхуйн туйл болсон хар хотод хараалаар гулгин амьдарсаар бид дуусах нь ээ...

Эх сурвалж: Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
“Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил гүтгэлэг” биш шүү, Хууль зүйн сайд аа!  16 цаг 27 мин МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрүүл тарьжээ... 22 цаг 21 мин Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлж байна 23 цаг 18 мин “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг цахимаар хэлэлцлээ 23 цаг 22 мин Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээр барилдана 23 цаг 27 мин Арменийн баг анх удаа Европын лигийн үндсэн шатанд шалгарлаа 23 цаг 33 мин Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Өчигдөр 13 цаг 44 мин 2026 оны эхний хагаст Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа Өчигдөр 13 цаг 37 мин Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Өчигдөр 13 цаг 32 мин COP17 өндөрлөж байна Өчигдөр 13 цаг 28 мин Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоог байгууллаа Өчигдөр 13 цаг 23 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Өчигдөр 12 цаг 53 мин Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 37 мин СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монголд иржээ Өчигдөр 12 цаг 00 мин Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод байна Өчигдөр 10 цаг 21 мин “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага Уржигдар 12 цаг 16 мин “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Уржигдар 11 цаг 17 мин Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ Уржигдар 10 цаг 53 мин Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо Уржигдар 10 цаг 47 мин Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ Уржигдар 10 цаг 40 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б...
Top