x

Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс ДЦС-III-ын өргөтгөл, шинэчлэлийн талаар тодрууллаа.


-дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн асуудал УИХ-аар орж, дэмжигдлээ. Гэвч 1.3 тэрбум еврогийн өртөгтэй байгаа нь хэт өндөр үнэтэй гэсэн шүүмжлэл явж байна. Үүн дээр тайлбар өгнө үү?

-Энэ чинь 1.3 тэрбум еврогийн асуудал биш л дээ. Зүгээр санаатайгаар, эсвэл санамсаргүй байдлаар сенсаци дэгдээгээд байгаа юм.

-Тэгвэл нийт төсөвт өртөг нь хэд юм бэ?

-Төсөвт өртөг нь 2022 оны есдүгээр сард ирсэн ТЭЗҮ-ээрээ 1.3 тэрбум евротой тэнцэх хэмжээтэй рублийн санал ирүүлсэн юм. Тэр үед нэг евро 60 орчим рубльтэй тэнцэж байсан. Түүнээс хойш цаг хугацаа өөрчлөгдөөд 100 гаруй рубльтэй тэнцчихээд байна. Энэ ханшаар хөрвүүлэх юм бол тэрбум, эсвэл 900 ч юм уу нэг тоо гарна. Гэхдээ энэ асуудлыг бид 810 сая орчим ам.доллараас дээшээ гэрээ хийж чадахгүй гэдэг саналаа ОХУ-ын талд олон удаа тавиад байгаа.

Тэгэхээр оросууд ажлын болон нарийвчилсан зураггүй байж ТЭЗҮ-ээсээ зөрөөд янз бүрийн асуудал үүсч магадгүй гэхээр тэгвэл зургаа хийчихье. Дараа нь төсвөө хийе. Ингээд бүх зүйл тодорхой болсны дараа үнээ дахиж ярилцъя. Санхүүжилт, бусад асуудлуудыг цааш нь хөгжүүлэх тухай ярья гэдэг утгатай гэрээг Засгийн газар оруулж ирсэн. Харин санаатай, санамсаргүй улстөржүүлээд айхтар өндөр үнэтэй шахаа хийж байна гэсэн хардлагууд явах шиг боллоо. Ийм зүйл байхгүй гэдгээ УИХ-ын танхимд илэрхийлсэн.

-Төсөвт өртөг дээрээ нэгэнт л тохирохгүй байгаа юм бол заавал ОХУ-аар хийлгэх шаардлага байгаа юм уу?

-Засаг залгамж чанартай. Түрүүчийн Засгийн газрын үед ОХУ-аар хийлгэе гэдэг шийдвэр гаргаад ОХУ-ын талтай олон улсын гэрээний асуудал хөндөгдөөд явчихсан. Тэгэхээр энэ сэдвийг нэг талдаа гаргах хэрэгтэй болж таарна даа. Хийлгэх юм уу, үгүй юу гэдэг яриагаа цэглээд ажил хиймээр байна.

-Энэ өргөтгөл нь эдийн засгийн үр өгөөжгүй. Тийм болохоор энэ мөнгөөрөө шинэ станц барих хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг зарим гишүүд илэрхийлж байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Буруу ойлголт яваад байгаа юм. Энэ чинь нэмэлтээр ТЭЦ-3-ын хашаан дотор хоёр шинэ станц барих юм шүү дээ. Шинэ станц барих гэж байгаа нь үнэн. Гэхдээ эдийн засгийн үр ашиггүй бол мэдээж зогсоож таарна биз дээ. Үр ашигтай гэсэн нөхцөл хангагдсан тохиолдолд энэ төслийг цаашаа хөгжүүлэх тухай ярина.

-Энэ төсөл хэрэгжсэнээр манайд ямар ашигтай байх вэ?

-ТЭЦ-3 маань өнөөдөр 198 мегаватт цахилгаан үйлдвэрлэж байгаа. Гэвч тоног төхөөрөмжийнх нь дийлэнхийн хугацаа нь дуусчихсан. Шинэ барих станц нь 300 мегаватт хүчин чадалтай байна. Хоёрдугаарт, дулаан үйлдвэрлэлийг нь нэг дахин нэмэгдүүлэх төсөл юм. Улаанбаатар хот маань цахилгаан болон дулааны хомсдолд орчихсон. Ачааллаа дийлэхгүй байгаа учраас тулгамдсан асуудал болчихоод байна.

-Хүмүүсийн яриад байгаа шиг ОХУ-аас энэ төслийг явуул гэсэн тулгалт, шахалт үнэхээр ирээд байгаа юм уу?

-Монгол Улс бол ардчилсан улс. Хүмүүс янз бүрийн үзэл бодлоо илэрхийлэх нь зөв гэж бодож байгаа. хардах ч эрхтэй. Харин гүтгэх бол хуулийн зохицуулалттай. Тэгэхээр ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй. Манай талаас экспортын зээлээр санхүүжүүлье гэдэг хүсэлтийг 2019, 2020, 2021 онуудад төрийн өндөр дээд түвшний уулзалтууд, Засгийн газрын хуралдааны үеэр тавьж байсан асуудал.

-Экспортын зээлийг өөр улсаас аваад энэ төслийг хийх бололцоо байхгүй юу?

-За даа, 2015 онд Парисын хэлэлцээр байгуулагдсан. Ингээд барууны улсуудын санхүүгийн байгууллагууд ерөнхийдөө нүүрсний төслийг санхүүжүүлэхээ зогсоочихсон. Мөн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компаниуд ч гэсэн нүүрсний төслийг үйлдвэрлэхээ больчихсон байгаа.

Үүний дараа 2021 онд НҮБ-ын чуулган дээр БНХАУ-ын дарга Хятадын газар нутгаас гадна нүүрсний цахилгаан станцыг Хятад улс санхүүжүүлэхгүй гэдэг амлалт аваад, энэ нь Хятадын төрийн бүх холбогдох шийдвэрүүд болоод гарчихсан. Тэгэхээр 2015 оноос өмнөх үетэй харьцуулахад өнөөдөр нүүрсний төсөл дээр санхүүжилт босгох бололцоо шулуухан хэлэхэд 90 гаруй хувиар буурчихсан. Парисын хэлэлцээрт ороогүй цөөхөн улсын нэг нь ОХУ учраас л тухайн үеийн Засгийн газар ийм шийдвэр гаргасан юм байна лээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.87)
    Засаг өөрөө мөнгө байхгүй хүн зээлээр хийгээд өгье гэхээр элдвээр гоочлох хэрэггүй . Ёстой нөгөа гуймхай байж голомхой гэдэг…
    2025 оны 01 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 2 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 16 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 26 мин Фэйсбүүк хаяг ашиглан иргэдийг залилсан хэргийг илрүүлжээ 28 мин Азийн 3.3 бүсээс Дэлхийн цомд оролцох шатарчид тодорлоо 29 мин Испанийн домогт хөгжөөн дэмжигч Маноло 77 насандаа таалал төгслөө 31 мин Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ 43 мин М.Уолцыг халж, өөр албан тушаалд томилжээ 52 мин Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ 1 цаг 1 мин Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 1 цаг 4 мин Хүннү хотын тээвэр логистикийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа 1 цаг 32 мин Душанбегийн “Их дуулга”-д манай улсаас 17 жүдоч оролцоно 1 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан, хур тунадас орохгүй 2 цаг 15 мин Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 15 цаг 14 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 15 цаг 21 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 15 цаг 28 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 15 цаг 37 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 16 цаг 52 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 18 цаг 40 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 18 цаг 41 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху...
Top