x

450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ

Тээврийн цагдаагийн албанаас автомашины торгуулийн хэмжээ 450.000 төгрөгөөс их байвал эзэмшигчийг нийтэд тустай ажил хийлгэнэ гэж мэдээлсэн. Харин торгуулийн хэмжээ 450.000 төгрөгөөс бага байвал тээврийн хэрэгслийг торгууль төлөх хүртэл журмын хашаанд байрлуулна гэсэн юм. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн авт омашины торгуулийн хэмжээг зохицуулах шинэ журмын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Энгийнээр тайлбарлахад, торгууль 15 хоногийн хугацаанд 50 хувиар буураад байгаа гэдгийг иргэд мэдэж байгаа. Гэхдээ энэ хуульд торгууль 15 хоног дотроо 50 хувиар буурна, иргэд сайн дураараа төлөхгүй байгаа тохиолдолд 50 хүртэлх хувиар нэмэгдэнэ гэсэн өөрчлөлт орсон.

Энэхүү хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн хамтарсан тушаалаар “Эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан, шүүх болон эрх бүхий байгууллага, хоорондын үйл ажиллагааг зохицуулах мэдээлэл солилцох журам”, ”Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлал”ыг тус тус баталсан. Үүнтэй холбогдуулаад бэлтгэл ажил болох нэгдсэн санд торгуулийн мэдээллүүдийг хянах, эрх бүхий албан тушаалтнууд зөрчилтэй байгаа жолоочийг зөрчлийн хэмжээг мэдэх зэрэг бэлтгэл ажил явагдаад ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүх сангийн үйл ажиллагаа жигдрээд хяналт шалгалт тавигдаад эхэлсэн гэж ойлгож болно.

-Автомашины торгуулийн хэмжээ 450 мянган төгрөгөөс их болсон тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэнэ гэж мэдээлсэн. Үүнийг хэрхэн зохицуулж ажиллах вэ?

-Журамд заасны дагуу замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийг цагдаагийн алба хаагч зогсоож шалгаад тухайн жолооч хуульд заасан хугацаандаа буюу 15 хоногтоо багтаж торгуулиа төлөөгүй, торгуулийн хэмжээ нь 450 мянгаас бага байвал тухайн жолоочийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийгээд торгуулийг албадан төлүүлэх буюу эрх бүхий байгууллага болох шүүх рүү хүргүүлнэ. Шүүхээс тухайн жолоочийг албадаж торгуулиа төлж дуусгаад машинаа журмын хашаанаас авах нөхцөл байдалд шилжүүлнэ гэсэн үг. Харин цагдаагийн алба хаагч тухайн жолоочийг зогсооход олон торгуультай, цаг хугацаандаа төлөөгүй явж байгаад 450 мянган төгрөгөөс хэтэрсэн тохиолдолд цагдаагийн алба хаагч жолоочийн бичиг баримтыг хурааж аваад машиныг нь журмын хашаанд оруулж, шүүх рүү санал явуулна. Гэхдээ торгох шийтгэлийг нь нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солиулах хүсэлт явуулна. Шүүх хүсэлтийн дагуу тухайн хүний торгуулийг 450 мянган төгрөгөөс давсан байвал хүсэлтийг зөвшөөрч, тухайн иргэнд мөнгийг нь төлүүлэхгүйгээр торгуулийн оронд нийтэд тустай ажил хийлгэнэ гэж хамгийн энгийнээр ойлгож болно. Нийтэд тустай ажил нь хөдөлмөрийн тухай хуулиараа өдөрт 8 цаг ажиллах ёстой. Тухайн хүний хийсэн хөдөлмөр нь өдөрт торгуулиас 15 мянган төгрөг хасагдана гэсэн үг. 450 мянган төгрөгөөс эхэлбэл хамгийн багадаа 30 хоног ажил хийж байж торгуулиа төлж барагдуулна. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ зөрчихгүй, нийтийн дагаж мөрдөж байгаа хууль эрх зүйг зөрчихгүйгээр цагдаад торгуулахгүй хөдөлгөөнд оролцох боломж байгаа. Иргэд маань журам хэрэгжиж эхлэхтэй холбоотой зарим талаар буруу ойлголттой байна.

-Өмнө нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон торгуультай автома шиныг ямар журмаар зохицуулалт хийдэг байсан бэ?

-Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт хийгээд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдолд “Монгол Улсын зөрчлийн тухай хууль”-иар арга хэмжээ тооцдог. Энэ оны гуравдугаар сараас өмнө торгуулийн хуудас гаргаж өгдөг байсан бол оны дунд хэсгээс эхлээд гар утсанд нь мессэжээр очдог болсон. “И-Монголиа” -аар мөн давхар мэдэгдэл очдог болсон. Жишээ нь, хурд хэтрүүлсэн зөрчил дээр хуульд заасны дагуу 50 мянган төгрөгөөр торгох ёстой. Эхний 15 хоногт торгууль нь мессэжээр ирэхдээ 25 мянган төгрөгний мэдэгдэл ирж байгаа. Түүнийг иргэд 50 хувь хөнгөлж байгаа гэдгийг ойлгохгүй, 25 мянгынхаа талыг тушаачихаад “миний торгууль арилахгүй байна” гэдэг буруу ойлголт байдаг. 16 дахь хоногоос эхлээд энэхүү журмаар торгууль нь 10 хувь өсч 50 мянган төгрөгний торгууль 55 мянган төгрөг болж нэмэгдэнэ гэсэн үг. Энэ үед “Зөрчлийн нэгдсэн сан”-аас таньд мессэжээр анхааруулга очно. Дахиад нэг сар болоход 10 хувь нэмэгдээд таны торгууль 60 мянган төгрөг болж харагдана. Ингээд нийт таван сар болоход таны торгууль 50 хувиар өсөөд таны 50 мянган төгрөгний торгууль 75 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Таван сарын хугацаанд торгуулиа сайн дураараа төлөхгүй явж байгаа тохиолдолд цагдаагийн алба хаагч таныг зогсоож шалгахад “торгуулиа төлөх үүргээсээ зайлсхийсэн” гэдэг үндэслэлээр албадан торгууль төлүүлэх, эсхүл торгуулийн хэмжээ өндөр байвал нийтэд тустай ажил хийлгэнэ гэж ойлгож болно.

-Шинэ журам хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Үйл ажиллагаа жигдрээд журам маань ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн хэрэгжээд эхэлчихнэ гэсэн үг. Одоо зохион байгуулалтын арга хэмжээ явагдаж байна, эрх бүхий албан тушаалтнуудад сургалт мэдээллийг прокурорын байгууллагуудтай хамтраад нэгдсэн чиглэл зөвлөмжүүдийг өгсөн.

-Энэхүү журмыг хэрэгжүүлж эхэлснээр замын хөдөлгөөний зөрчил буурна гэж үзэж болох уу?

-Аливаа нэг улс оронд хуульд чангараад эхлэхээр зөрчил гаргаж байгаа иргэдийн тоо буурдаг. Жишээ нь, манай улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд хүлээлгэх хариуцлага өндөр болж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил өмнөх жилийнхээс 40 хувиар буурсан. Үүнтэй адил торгуулиа төлөхгүй буй, замын хөдөлгөөний дүрмийг ноцтойгоор зөрчиж байгаа хүмүүст хүлээлгэх хариуцлага нэмэгдэхээр жолооч нар илүү сахилга баттай, дүрмээ баримтлаад замын хөдөлгөөнд оролцоно гэж найдаж байна.

-Сүүлийн хэдэн сарын доторх торгууль энэхүү журамд хамаарах вэ?

-Шинэ журам батлагдсан өдрөөс эхлэн 2024 оны гуравдугаар сарын 13наас хойших торгуулиуд хамаарна. Журам батлагдахаас өмнө байгаа торгуулиуд яах вэ гэвэл төрийн үйлчилгээ авахад тодорхой зүйлүүд дээр хязгаарласан байдаг. Жишээлбэл, жолооны үнэмлэхээ шинээр авах, ангилал өөрчлөх, тээврийн хэрэгслээ шилжүүлэх зэрэг тохиолдолд өмнөх торгуулиа төлж байж авна гэдэг журмаар зохицуулагдаад явна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.216.131)
    Ямар улсад өдрийн 8 цаг ажиллаад 15 мянган төгрөгний цалин авч байнаа. Боолын хөдөлмөр юм уу эрүүл ухаантай хүн наад шийдвэрийг чинь гаргаад байна уу эсвэл солиотой хүн байна уу?????
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.57.95.12)
    ТЦА гэдэг байгуулага ажлаа хийвэл сайн л байна ! Юу л бол итгэхгүй л байна ?
    2025 оны 12 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ 10 мин М.Уолцыг халж, өөр албан тушаалд томилжээ 18 мин Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ 27 мин Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 30 мин Хүннү хотын тээвэр логистикийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа 58 мин Душанбегийн “Их дуулга”-д манай улсаас 17 жүдоч оролцоно 1 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан, хур тунадас орохгүй 1 цаг 41 мин Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 14 цаг 40 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 14 цаг 47 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 14 цаг 54 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 15 цаг 3 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 16 цаг 18 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 18 цаг 6 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 18 цаг 7 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 18 цаг 8 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 18 цаг 9 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 18 цаг 10 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 18 цаг 11 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 18 цаг 17 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 19 цаг 43 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху...
Top