x

Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой дижитал үйлчилгээг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн. Голомт банк дижитал үйлчилгээгээ аппликэйшн, портал сайт зэрэг төрөл бүрийн сувгуудаар дамжуулан хүргэдгийн нэг нь өөртөө үйлчлэх банк буюу ATM төхөөрөмж юм.

Харилцагчид өмнө нь ATM төхөөрөмжөөс зөвхөн банкны үйлчилгээ авдаг байсан бол төрийн байгууллагын үйлчилгээг хамт авах боломжийг бүрдүүлсэн Smart KIOSK төхөөрөмжийг Голомт банк Монгол Улсад анхлан нэвтрүүлээд байна. Энэхүү KIOSK төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлснээр харилцагчид Голомт банк болон доор дурдсан төрийн байгууллагын үйлчилгээг орон нутаг, Улаанбаатар хотод байрлах 330 гаруй шинэчлэгдсэн ATM төхөөрөмжийг ашиглан өөрт ойроос авах таатай нөхцөл бүрдэж байна.

Харилцагч та Smart KIOSK төхөөрөмжийн үндсэн 4 цэсээс сонгон өөрт хэрэгтэй үйлчилгээг аваарай.

“КИОСК” цэс 

Харилцагчдын хэрэгцээг хангасан нийт 29 төрлийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой.

1. Гүйлгээ хийх

  •  Өөрийн данс хооронд
  • Банк дотор
  • Банк хооронд

2. Харилцах данс

  • Данс нээх
  • Данс хаах
  • Дансны хуулга харах
  • Дансны дэлгэрэнгүй харах
  • Дансны хуулга файлаар авах

3. Хадгаламж

  • Хадгаламж нээх
  • Хадгаламж сунгах
  • Хадгаламж хаах
  • Дансны дэлгэрэнгүй харах
  • Дансны хуулга харах, файлаар авах

4. Карт

  • Пин код авах
  • Пин код солих
  • Картын статус өөрчлөх
  • Картын жагсаалт
  • Карт захиалах, нөхөн авах, сунгах

5. Зээл

  • Цалингийн зээл
  • Зээлийн төлөлт
  • Зээлийн дансны дэлгэрэнгүй
  • Тэтгэврийн зээл

6. Бусад үйлчилгээ

  • Хувийн мэдээлэл шинэчлэх
  • Шилжүүлгийн гүйлгээний баримт авах
  • Тодорхойлолт мэйлээр авах
  • Солонгос ЭСЯ-ны хураангуй хуулга авах

“Тоон гарын үсэг” цэс

“GSign Mongolia” аппликэйшн болон иргэний үнэмлэх дээрээ тоон гарын үсэг авч,
үүнийгээ ашиглан “E-Mongolia” цэсээс төрийн байгууллагын лавлагаа, тодорхойлолтыг
хурдан шуурхай авах боломжтой.

“E-Mongolia” цэс

Дараах байгууллагуудаас үзүүлдэг 40 орчим төрлийн төрийн үйлчилгээний лавлагаа,
тодорхойлолтыг имэйлээр хүлээн авах боломжтой.

  • Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Эрүүл мэндийн яам
  • Гаалийн ерөнхий газар
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
  • Авто тээврийн үндэсний төв
  • Цагдаагийн ерөнхий газар

“SocialPay” цэс

Та SocialPay аппликэйшний хэрэглэгч бол карт ашиглахгүйгээр бэлэн мөнгөний зарлага гаргах боломжтой.

Голомт банкны Smart KIOSK нь банкны төдийгүй төрийн байгууллагуудаас олгодог лавлагаа, тодорхойлолтыг харилцагч өөрт ойроос, хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлж, тэр дундаа тоон гарын үсгийг олгодог анхны төхөөрөмж болж буйгаараа онцлогтой. Энэхүү өөртөө үйлчлэх төхөөрөмж нь үйлчилгээний байгууллага, худалдааны төв, эмнэлэг, сургууль зэрэг иргэдийн хамгийн хэрэгцээтэй газруудад нээлттэй байршсан тул харилцагч та хүссэн цагтаа, хүссэн газраасаа банкны болон төрийн үйлчилгээг тав тухтай аваарай.

Нэмж дурдахад Голомт банк, Төрийн банк, Худалдаа, хөгжлийн банкны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд SmartKIOSK төхөөрөмжөөс Төрийн банк болон Худалдаа, хөгжлийн банкны картаар бэлэн зарлага гаргасан тохиолдолд гүйлгээний шимтгэл 100₮ байна.

Үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлана уу.

#SmartKIOSK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г...
Top