x

Украинд нэн даруй гал зогсоохыг Д.Трамп уриаллаа

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Парис хотноо дэлхийн улс орнуудын удирдагчидтай уулзсаныхаа дараа Украинд нэн даруй гал зогсоохыг ням гаригт уриалжээ.

“Нэн даруй гал зогсоож, хэлэлцээг эхлүүлэх ёстой” гэж Д.Трамп нийгмийн сүлжээний хуудсандаа бичээд, Орос, Украины дайныг “хэзээ ч эхлэх ёсгүй байсан, үүрд үргэлжилж болзошгүй дайн” хэмээн тодорхойлсон байна.

Дональд Трамп бямба гаригт Эх дагинын сүмийн нээлтэд оролцохоор Парист хүрэлцэн ирсэн бөгөөд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон зэрэг дэлхийн удирдагчидтай уулзсан. Энэ нь Трамп 11 дүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялснаасаа хойш Украины Ерөнхийлөгчтэй анх удаа биечлэн хийсэн уулзалт болов.

Трамп Цагаан ордонд буцаж ирсэн даруйдаа Орос, Украины дайныг зогсооно гэж удаа дараа амлаж, хэрэв өөрийг нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу довтлох шийдвэрийг хэзээ ч гаргахгүй байсан гэж мэдэгджээ. Дайныг хэрхэн дуусгах талаараа тодорхой мэдээлэл өгөхгүй байсаар ирсэн Трамп ням гаригт “Би Владимирыг сайн мэднэ, түүний хөдөлж эхлэх цаг нь болсон” гэсэн байна.

Зеленскийн хувьд Д.Трамптай “сайхан уулзалт хийсэн” гээд, “Оросуудын өнгөрсөн хугацаанд удаа дараа үйлдсэн шиг хэдхэн жилийн дараа нурааж чадахааргүй шударга бөгөөд бат бөх энх тайван Украинд хэрэгтэй байна” гэв. 

Украины Ерөнхийлөгч нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, “хуудас цаас, хэдэн гарын үсэг зурснаар дайн дуусахгүй” гэж хэлээд, баталгаа өгөөгүй гал зогсоох хэлэлцээрийг хэзээ ч нурааж болно гэдгийг дурджээ. Мөн тэрбээр “Путинийг зогсооход тусална гэдэгт бид Америк болон дэлхий дахинд найдаж байна. Түүний айдаг зүйлс бол бол Америк ба дэлхийн эв нэгдэл юм” гэжээ.

АНУ-аас Украинд 988 сая ам.долларын өртөг бүхий цэргийн тусламж үзүүлэхээр болсныг бямба гаригт зарласан. Нисгэгчгүй онгоц, HIMARS тийрэлтэт системд зориулсан сум хэрэгслүүд, их бууны систем, танк, хуягт тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл багтсан гэж Пентагон мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 6 цаг 38 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 9 цаг 56 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 10 цаг 5 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 10 цаг 9 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 10 цаг 14 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 13 цаг 26 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 13 цаг 30 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 13 цаг 33 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 13 цаг 44 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 15 цаг 16 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 15 цаг 57 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 15 цаг 58 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 16 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 16 цаг 58 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Уржигдар 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 2026-11-06 Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 2026-11-06 Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 2026-11-06 Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 2026-11-06 Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар...
Top