x

МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК хамтран бизнес эмэгтэйчүүдийг дэмжих цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ

Голомт банк болон МҮХАҮТ хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах зорилгоор “Women Owned” тохирлын тэмдгийг 2023 оноос хэрэглээнд нэвтрүүлсэн. Одоогоор эмэгтэй удирдлагатай 50 гаруй аж ахуйн нэгж энэхүү тэмдгийг авсан бөгөөд  бараа, бүтээгдэхүүний шошгондоо байршуулаад байна.

“Women Owned” тохирлын тэмдэг хэрэглэгч байгууллагууд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Магнайбаатар, Скайхайпермаркет ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Бадамханд, Голомт банкны Байгууллага хөгжлийн газрын захирал Ц.Байгалмаа нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны хүрээнд Скайхайпермаркет ХХК буюу Имарт сүлжээ дэлгүүрээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг “Women owned” тохирлын тэмдэгт бүхий бизнес эрхлэгчдийг дэмжих хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд: 

-Голомт банк он гарангуут үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойтой золгоно. Энэ хугацаанд Монголын хувийн хэвшлийн банкнуудыг түүчээлж, бизнесийг дэмждэг, ялангуяа шинээр, тогтвортой үр дүн бий болгож байгаа жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр тогтвортой ажиллаж, манлайлагч банк болсон. Сүүлийн жилүүдэд манай банкны зорилтын нэн чухал хэсгийг тогтвортой хөгжил, ногоон бизнесийг хөгжүүлэхээс гадна эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт рүү чиглэх болсон. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил МҮХАҮТ-тай хамтран “Women owned” тохирлын тэмдгийг хамтарч гаргасан. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Банкны хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн тогтвортой бодлого явуулж ажиллаж байна. Цаашид ч энэ бодлогоо барьж ажиллах болно.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 11 цаг 14 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 11 цаг 21 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top