x

Францад бий болсон хямралын талаар хэвлэлүүд хэрхэн бичив?

Фото: Global Look Press/Telmo Pinto

Францын Үндэсний ассамблей Мишель Барньегийн Засгийн газарт итгэл үзүүлээгүйн улмаас дөнгөж 90 хоног ажилласан Засгийн газар огцорлоо. Депутатууд Ерөнхийлөгч Макронд хандан түүнийг огцруулахыг уриалжээ.

Reuters: Францын засгийн газар  1962 оноос хойш анх удаагаа итгэл хүлээсэнгүй

Баруунтнууд ба зүүнтнүүд Засгийн газрыг нь огцруулахаар санал өгсний дараа Францын Ерөнхий сайд Мишель Барнье өчигдөр /арванхоёрдугаар сарын 5-нд/ огцров. Сүүлийн зургаан сарын дотор Францад улс төрийн хоёр дахь том хямрал үүслээ. Европын холбооны Brexit талаарх хэлэлцээрийг явуулж байсан тэр орчин үеийн Францын түүхэнд Мишель Барнье хамгийн богино хугацааны Ерөнхий сайд болон үлдлээ. 1962 он буюу Жорж Помпидугийн Засгийн газраас хойш Францын нэг ч Засгийн газар  итгэл үзүүлэх эсэх асуудалтай тулгарч байсангүй.

Reuters: Хэт зүүнтэн ба хэт барууныхан нийлээд  удирдлагагүй, хүч тэнцүү парламентаар санал хураалгалгүйгээр  хэл ам гаргасан төсвийг зүтгүүлснийх нь төлөө Барньег шийтгэв. Төсвийн төсөлд  алдагдлыг буулгахаар 60 тэрбум еврог хэмнэх санал оруулсан байв. Барньегийн огцролт нь хөдөлмөрчдийн хувьд хэтэрхий хатуудсан гэж «Үндэсний эв нэгдлийн» дарга Марин Ле Пен хэлсэн, төсвийг тойрсон хурцатмал байдал үүсгэсэн  долоо хоногууд төгслөө.

Итгэл үзүүлээгүй явдал нь өнөөгийн хямралыг (өнгөрсөн зун парламентыг тарааснаар) өдөөсөн Макроны байр суурийг ганхууллаа. Франц төсөвгүйгээр оныг төгсгөх эрсдэлд ирэв. Тэр нь эргээд Европын холбоог сулруулна.

Politico:

Улс төрийн эмх замбараагүй байдал нь олон тооны хууль тогтоогчдын зүгээс Макроныг огцрохы шаардахад хүргэлээ. Энэ нь орчин үеийн Францын түүхэнд гараагүй үзэгдэл болж байна.

Санал хураалтын өмнө хэт барууныхны лидер Марин Ле Пен "Макрон  огцрохгүй бол өөрийн  бардам  зангаараа Францын хувь заяагаар тоглоно" хэмээн сануулжээ. Эммануэль Макрон үндэстний суурийг сүүлийн долоон жилийн турш нураан довтолж ирлээ гэж Ле Пен хэлжээ.

«Сөхрөөгүй Франц» гэх хэт зүүний намын Матильда Пано "санал хураалт нь Макроны бүх бодлогын  ялагдал" гээд түүнийг огцрохыг шаардав. Гэхдээ огцрохоосоо өмнө шинэ Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэхээ сонгох хэрэгтэй гэсэн байна.

The Washington Post: Германы Засгийн газар унасантай зэрэгцэн Францад хямрал гарлаа

Францын парламент итгэл үзүүлээгүй нь Засгийн газрыг нь сүйрүүлж, тус орныг улс төрийн  эмх замбараагүй байдалд оруулж эхлэв. Үүгээр евро бүсийн  хоёр дахь том эдийн  засгийн талаар түгшүүр төрүүлэв. Ерөнхий  сайд хийх, тогтвортой Засгийн газрыг байгуулах хүн алга байгаа нь улам хүндрүүлж байна. Улс төрийн динамикийг өөрчлөх хууль тогтоох байгууллагын шинэ сонгууль ирэх зун хүртэл явагдахгүй учир тэр талын зам хаалттай.

The Washington Post:

Германы  Засгийн  газар хямарч эхэлснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа Францад  эхлэлсэн бужигнаан нь Европын хоёр хүчирхэг орныг удирлагагүй болгох аюулыг агуулж байна. АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны дайныг эхлүүлбэл, эсвэл Украинд туслах тусламжийг буулгахаар болбол тэр цохилтод бэлтгэлтэй байхыг Европын эрхтэнгүүд сануулж байна.

Францын улс төрийн хямрал нь санхүүгийн хямрал болох аюултай. Учир нь ДНБ-ний 6%-иас даваад байгаа төсвийн алдагдлыг буулгах зарим арга хэмжээнүүдэд хөрөнгө оруулагчид түгшиж байна. Алдагдлын хэмжээ нь Европын Холбооны  тогтоосон 3% гэх баримжаанаас хамаагүй их байна.

Bloomberg: Францын Ерөнхий сайд болох нэр дэвшигч алга

Макрон 2025 оны төсвийг ихээхэн зөрчилдөөнтэй парламентаар оруулж чадах шинэ Ерөнхий сайдыг олох хэрэгтэй. Гэсэн ч ямар ч шинэ Ерөнхий сайд Мишель Барньегийн  танхимыг унагасан нөгөө л нэг санхүүгийн хүндрэлтэй тулгарах болно. Сайд нар үүрэг гүйцэтгэгчээр ажиллах ба Барнье татвар цуглуулах, мөн зарлагын доод төвшний баталгааг өгсөн онцгой байдлын хуулиар ажиллах болно.

Bloomberg:

Францын Ерөнхийлөгч шинэ Ерөнхий сайдыг томилох онцгой үүрэг, хариуцлагыг үүрдэг ч шийдвэр гаргах цаг хугацааны хууль эрх зүйн хязгаарлалт үгүй. Боломжит нэр дэвшигч ч алга байна. Барньегийн томилгоон дээр жишээ нь Макрон хоёр сарыг зарцуулсан. Томилогдсоны дараа шинэ Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчийн  томилсон Засгийн газрыг санал болгоно. Дараа нь 2025 оны төсвийн төслийг  парламентаар оруулна.

Ле Пен мэдэгдэхдээ, өөрийн намтай нь төсвийн төсөл дээр ажиллавал тэр бусад Засгийн газартай ажиллахад бэлэн гэжээ. Макроны холбоотнууд  өөрсдийн талд «Шинэ ардын фронт» ба социалистуудыг татан дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар тохиролцох шинэ "тэмдэг" харагдаж эхэлжээ.

BBC News: Францын хямрал хурдан шийдэгдэхгүй

Францын улс төрийн  анхдагч шалтгаан нь хэвээрээ байна. Шалтгаан нь Үндэсний ассамблейг ойролцоогоор тэнцүү гурван блокт хуваасанд байгаа ба тэдний аль нэг нь бусадтайгаа зөвшилцөн ажиллахад бэлэн биш байна. Үр дүнд нь сөрөг хүчин болж байгаа хоёр блок нь Засгийн газрыг байгуулсан блокыг  унагахад ямагт бэлэн. Энэ хямрал нь олон хүний хувьд дэглэмийнх  юм шиг байвч тав дахь бүгд найрамдах улсын улс төрийн  бүтцийн  ирээдүйд аюул авчирч байгаа юм.

BBC News:

Олон тооны тоймчид байсан ч хаант засгийн зуршилтай, засгийн босоо үзэл баримтлалтай Францад зөвшилцлийн соёл огт байхгүй явж иржээ. Макроны өнгөрөгч зургаадугаар сард тараасан парламентад сонгогчдын бий болгож өгсөн гурван блок эмхлэн захирах чадваргүй нь эндээс харагдаж байна.

Зарим нэг нь энэ "буцлалтаас" эдийн засгийн бодит байдал болон улсын зарлагын байнгын өсөлтийг Франц улс олон жилээр олж харалгүй ирсний гайг олж харав. Зөвхөн хасалтаар шийдэж болох хомсдол үүссэнийг аль ч Засгийн газар нь шийдэж чадалгүй ирэв. Эдийн засгийн ийм "ангал"-тай тулгарсан үед л шийдэх ёстой хүнд шийдвэрийг Франц улс гаргах  шаардлагатай боллоо.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. MANIPAL (102.89.83.203)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00 Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Марагад гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө MANIPAL улсын эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан түүхээсээ хуваалцах гэсэн юм. Олон жил ядууралтай тэмцэж, бөөрөө зарах найдвартай эмнэлэг хайж явлаа. Эцэст нь би нэг найзтайгаа уулзаж, намайг MANIPAL эмнэлэгтэй танилцуулсан. Бид үнээ тохиролцсон бөгөөд тэд миний бөөрөнд 780 мянган доллар төлөхөөр болсон. Хагалгаанд орохын өмнө төлбөрийн хагасыг нь авсан. Хагалгааны дараа үлдэгдэл мөнгийг надад өгсөн. Ядуурал дарамт болж, мөнгө нь аюулгүй байдлаа хангадаг болохоор би одоо эрүүл саруул, амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хэрэв та бөөрөө зарж, эрүүл мэндээ хамгаалах гэж байгаа бол MANIPAL эмнэлэгтэй [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар холбогдож болно. Заримдаа та хэрэгтэй зүйлээ олж авахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд эрүүл хэвээр байж чадна гэдгийг санаарай. Ядуурал бол зовлон боловч мөнгө нь хамгаалалт болдог. Өнөөдөр [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.
    2024 оны 12 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Туркийн Анталья хотод COP31 эхэллээ
Top