x

Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллахад Монгол Улс бэлэн гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хурлын хүрээнд болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцов.

Тус уулзалт нь 2017 онд Францын Ерөнхийлөгч Э.Макроны дэвшүүлсэн “Нэг ертөнц” санаачилгын хэсэг бөгөөд энэ удаагийн уулзалтыг Франц Улс, Казахстан Улс, Саудын Арабын Хаант Улс, Дэлхийн банктай хамтран зохион байгууллаа.

Дээд түвшний уулзалтаар 10 орчим улсын төр, засгийн тэргүүн, усны асуудал эрхэлсэн сайд нар, олон улсын болон төрийн бус байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцож байна.

Усны Дээд түвшний уулзалтын нээлтэд Саудын Арабын Угсаа Залгамжлагч Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ажай Банга нар оролцож үг хэллээ. Уулзалтаар хил дамнасан ус, цэнгэг усны экосистемийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагаа, ус ашиглах техникийн шийдэл, байгальд суурилсан шийдэл, инновац, технологи, ус, ариун цэврийн салбар дахь санхүүжилтийн зөрүүтэй байдлыг арилгах боломж зэрэг устай холбоотой өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улс 120 гишүүн улсыг нэгтгэдэг “30х30” санаачилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Байгаль дэлхий, хүн зоноо хамгаалах өндөр түвшний амбицын санаачилга”-д нэгдэн орсон улсын хувьд энэхүү Дээд түвшний уулзалтад оролцож, усны чиглэлээрх дэлхийн томоохон арга хэмжээнд дуу хоолойгоо өргөсөн нь чухал ач холбогдолтой болов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Монгол Улс хариуцлагатай уул уурхай хөгжүүлж, цөлөрхөг ба говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулахаар уул уурхайн түншүүдтэйгээ хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй цөлжилтийн нөлөөллийг бууруулах чиглэлээр үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, “Нэг сум-Нэг нуур” буюу “333 нуур”, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн зэрэг төсөл, арга хэмжээг дурдлаа.

Монгол Улс  2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурлыг “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” уриан дор эх орондоо хүлээн авч зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдээд ус хангамжийн аюулгүй байдал, усны нөөцийг зөв зохицуулах талаар дэлхий даяарх түншүүдтэйгээ улам идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 20 цаг 2 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 22 цаг 2 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 22 цаг 13 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Өчигдөр 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Өчигдөр 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Өчигдөр 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Өчигдөр 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Өчигдөр 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Өчигдөр 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Өчигдөр 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Өчигдөр 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top