x

Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ

Гадаад валютын улсын нөөц (ГВУН) нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 4,960.2 сая ам.долларт хүрч, оны эхнээс 38.8 сая ам.доллароор буюу 0.8 хувиар өсөж, тогтвортой хадгалагдлаа. Энэ нь манай орны валютын төлбөртэй импортын хэрэгцээний 5.1 сарын хэрэгцээг хангах түвшинд буюу Олон улсад түгээмэл ашиглагддаг нөөцийн хүрэлцээт байдлын 3 сарын импортын хэрэгцээний үзүүлэлтээс өндөр байна.

ГВУН-ийн түвшин ийнхүү тогтвортой хадгалагдахад экспортын орлогын өсөлт, Улаанбаатар хотын гадаад зах зээл дээр гаргасан 500 сая ам.долларын бондын эх үүсвэрийн орлого орж ирсэн нь шууд байдлаар эерэг нөлөө үзүүлсэн бол Монгол Улсын Засгийн газраас гадаад өрийн менежментийг хэрэгжүүлэх замаар эргэн төлөлтийн хуваарийг 2026 он хүртэл хойшлуулсан нь гадаад валютын нөөцөд үзүүлэх өрийн дарамтыг бууруулсан. 

Өнгөрсөн 3 дугаар сард гадаад валютын улсын нөөц 5,250 сая ам.долларт буюу түүхэн дээд түвшинд хүрснээс хойших хугацаанд макро эдийн засаг, гадаад секторын нөхцөл байдалтай уялдуулан Монголбанк болон Засгийн газар нь гадаад өрийн үлдэгдлийг шат дараатайгаар бууруулсны дараа ч нөөцийн хүрэлцээт байдал хангалттай түвшинд хадгалагдсан хэвээр байна. 

Гадаад валютын улсын нөөц нэмэгдсэнээр Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Fitch, S&P болон Moody's агентлагуудаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг 1 шат ахиулсан. Цаашид гадаад секторын нөхцөл байдал, түүхий эдийн гадаад эрэлттэй уялдан гадаад валютын улсын нөөц үргэлжлэн тогтвортой өсөх боломжтой гэж үзэж байна гэж Монгол банкнаас мэдээллээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top