x

Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байна

Эдийн засагч Ц.Лут-Очиртой ярилцлаа.

-Хүндээ нийцүүлж хотоо төлөвлөх үү, хотдоо тааруулж амьдралаа зохион байгуулах уу гэдэг нийслэлчүүд бидний тулгамдсан асуудал байсаар ирлээ. Бид хот төлөвлөлтөө сайн хийж чадаж байна уу гэдэг асуултаас эхлэн ярилцъя?

-Хот төлөвлөх нь байтугай хэн нэг дарга дураараа, хүмүүсийн амралтын өдрөөр, маргааш машин явах, явахгүйг, сургууль цэцэрлэг орох, орохгүйг шийддэг болсон. Ямар юмных нь төлөвлөлт, байхгүй шүү дээ. Юу шийдэж байна вэ гэхээр, хэн нэг дарга ямар ч тооцоо, судалгаагүй “Ингэх нь зөв юм байна” гээд шийдвэр гаргаж байна. Ноднин хотын нийтийн тээврийг бүхэлд нь будилуулсан, энэ шийдвэрээ буцаасан. Дугаарын хязгаарлалт хийсэн. Хамгийн сүүлийн жишээ бол төрийн ордон руу автобус явуулах шийдвэрээ буцаалаа. Энэ бүх буруу шийдвэрийн ард хүмүүсийн амьдрал хохирч, зардал их

гарч байна. түүнийг буруу шийдвэр гаргасан хүмүүсээр төлүүлдэг байх хэрэгтэй.

-Хотын иргэд бид хотын төсөв хэдэн төгрөгөөр батлагдаж байна, тэлж байна уу, нэмэгдэж байна уу гэдэгт төдийлөн анхаарал хандуулдаггүй. Ер нь хот төсвөө ямар байдлаар баталж байна гэж хэлэх вэ?

-Хотын төсөв маш дампуу байна. Хамгийн их үрэлгэн. Өр зээл тавьдаг, ууж иддэг айл ямар байдаг вэ, яг тийм байдалтай л байна гэсэн үг. Хот өөрөө гарч байгаа зардлаа санхүүжүүлэх мөнгөгүй мөртлөө 500 тэрбумын зээл тавиад, түүнээсээ 300 тэрбумыг хувийн хэвшлийн хэрэгжүүлж байгаа төсөлд зээлчихсэн, 150 тэрбумыг нь зам, дэд бүтцийн засвар луу оруулсан. Гэхдээ энэ нь оны эхэнд шийдэгдээгүй, өнгөрсөн дөрөвдүгээр сард гэнэт шийдээд, зургадугаар сард мөнгөө босгоод, тендер зарласаар яваад, наймдугаар сараас өнөөдрийг хүртэл бродюр солихоос эхлээд ажил нь дуусаагүй, зуун задгай өвөлжих гэж байна. Энэ бол ямар ч төлөвлөлтгүй байгаагийн нэг жишээ.

-Хотын эдийн засаг ямар байх ёстой вэ. Бусад оронтой харьцуулбал Улаанбаатар хотын эдийн засаг ямар түвшинд байна вэ?

-Улаанбаатар хот 1.8 сая хүнтэй. Олон улсын жишгээр дундаж хотын л хэмжээ. Асуудал бол тэгтлээ том биш. Монгол Улс маань өөрөө маш сонин бүтэцтэй. Маш том газар нутагтай, тархан суурьшсан мөртлөө Улаанбаатар хот Хонконг, Сингапурын жижгэсгэсэн хувилбар болчихоод байна. Хүмүүс нь дандаа хөдөө гадаа явдаг. Унаа тэрэгтэй байх шаардлагатай. Энэ нөхцөлийг ерөөсөө ойлгохгүй, дандаа халуун дулаан орны, тухайлбал Сингапурын шийдлийг авчраад, бүгдийг нь нийтийн тээвэр лүү шахаж байна гэдэг нь асуудлыг шийдэхгүй. Мухраар зүтгэж буй, мунхаг шийдвэрийг л харуулж байгаа юм. Энэ хүмүүс судалгаа хийхгүй байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн 20 хувь байнга хөдөө орон нутаг руу явж, ирж, шилжих хөдөлгөөн хийдэг. Амьдарч буй хүмүүсийн талаас илүү нь хөдөө орон нутагт ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь байна. Энэ хүмүүс маань заавал хувийн машинтай байхгүй бол болохгүй. Бид хот улс биш шүү дээ. Улаанбаатар хот маань жижиг боловч Монгол Улс маань том учраас унаатай байх шаардлагатай.

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд машины тоог механикаар хязгаарлах шийдвэр гаргасан нь зөв үү?

-Энэ бол муйхар шийдвэр бөгөөд цаанаа авлигыг л хөгжүүлнэ. Өөр үр дүн гарахгүй. Хүмүүс машинаа тавиад, автобусаар явахгүй. Нйтийн тээврийн асуудлаа шийдэж чадаагүй мөртлөө “Та нар машинаа тавь” гэхээр яах юм бэ. Явган явах зам байхгүй, нийтийн тээвэр нь хүрэлцээгүй. Хүйтэн, даарч байна. Гэр хорооллын зарим замаар нийтийн тээвэр ч явах боломж бололцоо байхгүй байна. Гэтэл тэр хүмүүсийг яаж “машинаасаа буу” гэж хэлэх юм бэ. Боломжгүй байхгүй юу.

-Хотоос иргэдээ “хөөлөө” гээд эдийн засгийн хөгжил авчрахгүй болов уу. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Хотын эдийн засгийн байдлыг тэтгэх, яавал зөв байх вэ гэдгийг бодож байгаа нэг ч хүн байхгүй байна. Хот бол амьд механизм. Дотроо бичил эдийн засгууд явж байдаг. Энийгээ тэтгэх ёстой. Гэтэл одоо гаргаж байгаа шийдвэрүүд нь зөвхөн ойрын харааны, сарын, хоёр сарын харааны л байна. Эдийн засгаа унагаад ч хамаагүй түгжрэлийг шийдэх гэж оролдож, муйхар шийдвэр гаргаж байна. Энэ хэрээр эдийн засгийг боож байна, хоёрдугаарт зардал хэт өсгөж байна. Бид хотоо хөгжүүлэхийн тулд бизнесийг дэмжих ёстой. Гэтэл машины дугаарыг нь хязгаарлана, түгээлтийн машиныг тав хоногийн нэг өдөр явуулахгүй гэдэг. Цаанаа зардалтай, машин парклалтыг дахин 20 хувиар нэмэгдүүлж байгааг тооцоолох ёстой. Бизнесийн орчныг дэмжих, зардлыг бууруулах, бодит амьдралд нийцсэн шийдвэрүүд л гаргах ёстой.

-Гадны орнууд хот төлөвлөлтөө ямар арга замаар хийж, асуудлуудаа шийдвэрлэж байна вэ?

-Бид хотод төвлөрөл их байна, хөдөө орон нутаг эзгүйрлээ гэж айдас төртөл ярьдаг. Хот руу ирээд, утаан дээрээ бүгд төвлөрөөд байна гэдэг. Үгүй. Яг 90 оны дүнг харвал, хөдөө өмнө нь нэг сая хүн амьдарч байсан бол одоо тэндээ амьдарч л байгаа. Тэр тоо өөрчлөгдөөгүй. Харин хүн амын өсөлт нь Улаанбаатар хот руугаа шилжсэн байна. Улаанбаатарт амьдардаг байсан 200гаад мянган хүн гадаад улс руу явчихжээ. Хөдөөнөөс хотоор дамжаад, гадаад явсан хүмүүс бас байна. Хот руу хүмүүс нүүж ирж байгаа нь жам ёсны процесс. Хотжилтын түвшнээ бодвол ерөөсөө 50 хувь гэдэг нь барууны хөгжилтэй орны жишгээс бага. Тэнд хотжилтын түвшин 7080 хувь, зарим улсад 90 хувь, тэнд хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс нь хотынхоо хүн амыг хүнсээр, тариа будаагаар хангаад, амьдраад болоод байгаа юм. Гэтэл Монгол Улс яагаад болохгүй байна вэ гэхээр бидний бүтээмж муу байгаагаас л шалтгаалж байгаа юм.

-Хүмүүс ахуй амьдралаа дээшлүүлэх юмсан гэж хотод ирцгээж байгааг хотын удирдлагууд ойлгохгүй байна уу?

-Хүн бүр л сайн сайхан амьдарч, илүү орлого олох юмсан гэж бодож, тухтай амьдрал хөөж хотод орж ирж байгаа шүү дээ. Тэр процессыг ойлгохгүйгээр, хийх юмаа олж ядаад, хотын түгжрэл нэмэх гэж орж ирсэн юм шиг ярьдгаа болих ёстой. Хот гэдэг өөрөө төвлөрөл. Энд ажлын байр байна. Орлого нь илүү байна. Мөн хүмүүсийн үзэж хардаг үзвэр үйлчилгээ, хүсч буй шинэ зүйлс нь байна. Залуучууд маань хот руу тэмүүлж байна. “Та нар хот руу ирж битгий түгжрэл нэмээд бай, хөдөөнөө сууж бай” гэж хэлж болохгүй. Хүмүүсийн соёл яриад байдаг. Хөдөө кино үзүүлээд соёлжуулчихгүй, хот руу орж ирж байж хотын хүн амын бодит амьдралтай нийцэж, соёл гэдгийг өөрөө мэдэрч сурдаг байхгүй юу. Киноноос харж сурдаг юм биш.

-Засгийн газраас гэнэт Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэх шийдвэр гаргаж, ерөнхийдөө шилжилт хөдөлгөөн хийгдээд дуусч байна. Түгжрэлийг бууруулах нэрийн дор гаргасан энэ шийдвэр зөв үү?

-Хамгийн тэнэг шийдвэрүүдийн нэг жишээ. Угаасаа улсын нийслэлийнхээ төвд Засгийн газар нь төвлөрч байдаг. Байнга уулзаж, хуралдаж, шийдвэрүүд гарч байдаг. Мөн хүмүүс яам руу асуудлуудаа шийдвэрлүүлэхээр очиж байгаа. Тэр хүмүүс яах юм бэ, Дархан явах юм уу. Ийм шийдвэр хөдөлгөөн хоорондын зорчилтыг улам нэмдэг. Зарим хүмүүс нийслэлийн засаг захиргааны байгууллагуудыг хотоос гаргачихъя гэж ярьдаг. Ингэж шийдэхийг оролдсон хүмүүс байдаг. Төрийн байгууллагуудыг хотын нэг дүүрэг болгож тусад нь гаргаад, эсвэл өөр жижиг хотод төвлөрүүлье гэдэг. Ийм тохиолдолд хот үхмэл хот болдог. Өглөө хүмүүс ажилдаа цуглаад, орой буцаад хот руугаа явдаг. Бүх үзвэр үйлчигээ, найз нөхөд, амьдрал нь тэнд байна. Тэгэхээр түгжрэлийг бууруулах гэж оролдох биш, харин хөдөлгөөнийг нь бүр нэмэгдүүлдэг жишээ ч байна. Ажлаа тараад, жижиг хотоосоо том хот руугаа “нүүх”ээр харин ч хөдөлгөөн нэмэгддэг. Бид бусад орнуудын алдаан дээрээс суралцах хэрэгтэй. Хэн нэг хүн муйхраар шийдээд, судалгаагүй нэг дарга өөрөө бодож байгаад л шийдвэр гаргаад байгаад гол алдаа бий.

-Орон нутгийн иргэд хотыг муухай харагдуулж байна гэсэн ойлголт бий. Тэд маань соёлжиж чадаж байна уу?

-Хотын соёлд хотод удаан амьдарсан хүн л суралцана. Хотод төрж өссөн, хотын дүрэм журам, дэг жаяг ямар байдаг, бусдыг хүндлэх, бусдад төвөг болохгүй амьдарна гэдгийг багаасаа мэдэрч, хэвшил болгосон хүн жинхэнэ хотын соёлтой болно. Улаанбаатарчуудын хоёр дахь үе л хотод төрж өсөж байна. Тийм учраас хотын соёл сайн төлөвшөөгүй байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн тал нь хөдөө төрж өсөөд, 90 оноос хойш хотод ирсэн хүмүүс. Тэгэхээр хотын соёл үе үеэр төлөвшөөд явна. Урт хугацаны процесс.

-Нийслэлийн тогтолцооны, засаглалын реформ утгаараа хэрэгжих боломжтой юу?

-Тэнэг реформ хийгээд яваад байна. Үндсэн хуулиа зөрчиж, нийслэлээ 14 хотод хуваана гээд яриад байгаа нь маш буруу. Засаг захиргааны нэгж хуваагаад, маш их зардал болно. Хүнд суртлын зардал учирна. Түүнийг ярихаа больё гэхэд ард нь ямар ч эдийн засгийн утга байхгүй. 14 жижиг хот бие даан өөрийгөө санхүүжүүлээд, гарах зардлаа хийгээд, хүмүүсийн хаясан хогийг тээвэрлээд, ус, дулаан, цахилгааныг нь шийдээд, замыг нь тавиад, бүх асуудлыг нь шийднэ гэж байхгүй. Хүн ам хамгийн их төвлөрсөн Баянгол, ХанУул дүүргийн зарим орлоготой хорооллууд асуудлаа бие даагаад шийдэж болно. Гэтэл Толгойт, Баянхошуу, Шархад яах юм бэ. Хүн амын хамгийн орлого багатай хэсгээ ялгаварлан гадуурхаж, нийгэмшүүлэхгүй хаях болчихоод байна. Шийдвэрээс нь ийм үр дүн гарах гээд байна. Францын “13 дугаар хороолол” гэж кино байдаг. Ядуусын хорооллыг ялгаад, тэр дунд нь хүмүүсийг гаргахгүй хориод, тэр нь ямар их зэвүүцэл, хорсол, баячуудыг үзэн ядах үзлийг дэвэргэж, нийгмийг хагалж, хуваадаг вэ гэдгийг харуулсан кино.

-20 минутын хот гэсэн концепц яриад байгаа талаар та ямар бодолтой байна вэ?

-Хүмүүсийг дүүрэг дотроо амьдар, 20 минутын дотор үзвэр үйлчилгээ, төрийн үйлчилгээ ав аа, тэндээсээ битгий гар аа гэж хэлж байгаа нь нийгмийн ялгаварлал үүсгэнэ. Энэ нь яваандаа нийгэм дотор баян, ядуу, чи хотын захын дүүргийнх, би хотын төвийнх гэдэг хуваагдлыг үүсгэх эрсдэлтэй тул буруу. Ингэж болохгүй. 20 минутын хот гэсэн бүтэлгүй санааг хэрэгжүүлэхийн тулд маш их мөнгө зарах болно. 14 жижиг хуваасан тохиолдолд бүгдэд төрийн, нийгмийн үйлчилгээнүүдийг хүргэх дэд бүтцийг хийнэ. Үүний тулд маш их зардал гарна. Энэ зардлаа бид дийлэх үү? Чадахгүй л байхгүй юу.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 13 цаг 37 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 13 цаг 43 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 13 цаг 48 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 14 цаг 33 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 14 цаг 46 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 21 цаг 3 мин Мэдээж “Ар нь түүз!” 21 цаг 14 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 21 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 21 цаг 39 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 21 цаг 43 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 21 цаг 48 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 21 цаг 53 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 21 цаг 58 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Уржигдар 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Уржигдар 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Уржигдар 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Уржигдар 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Уржигдар 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Уржигдар 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Юун Ялта, юун дэлхийг хуваах! Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top