x

Ж.Золжаргал: “Интермед”-ийн асуудал бол нийтэд ил болсон ганц л жишээ

“Интермед” эмнэлгийн цахим бүртгэл, мэдээллийн санд “Space bear” хакерын бүлэглэл халдаж, 230 мянга гаруй үйлчлүүлэгчийн мэдээллийг авсан гэдгээ мэдэгдсэн. Улмаар 50 мянган ам.доллар нэхэмжилсэн гэх мэдээлэл ил болоод буй юм. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай ярилцлаа.

-“Интермед” эмнэлгийн мэдээллийн санд хакерууд халдсан гэх мэдээлэл ил болсон. Танд энэ талаар ямар мэдээлэл байна. Үүнийг та ер нь юу гэж харж байна вэ?

-“Интермед” эмнэлэг бол олон үйлчлүүлэгчтэй газар. Тэр хэрээрээ олон хүний мэдээлэл нэг дор алдагдаад хүмүүс анхаарал хандуулж байна. Гэвч энэ бол олон нийтэд ил болсон ганц л жишээ. Түүнээс биш ил, далд маш их халдлага манай улсад өдөр бүр явагдаж байгаа.

Монгол Улсын иргэдийн маш их мэдээлэл интернэтийн хар зах дээр зарагдаж байна гэдэг мэдээллийг өмнө нь сонсож л байсан байх. Энэ бол бодитой зүйл. Тийм болохоор кибер мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйл улам чухал болж байна. Манай улсад цахимжилт сүүлийн хэдэн жил эрчимтэй явагдсан.

Энэ нь ч тодорхой амжилтад хүрсэн. Гэхдээ энэ хэрээрээ эмзэг байдал нь нэмэгдэж байна. Тийм болохоор аюулгүй байдлаа хангахын тулд олон улсын жишгээр манай улсад Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу гурван төв байгуулагдсан. Үндэсний, Зэвсэгт хүчний, Нийтийн төв гээд газрууд бий. Үндэсний төв бол төрийн байгууллагуудын аюулгүй байдлыг хангадаг. Тагнуулын ерөнхий газар дээр байрладаг. Зэвсэгт хүчний төв бол батлан хамгаалах салбарын аюулгүй байдлыг хангана. Харин Нийтийн төв нь арилжааны компаниудын аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй. Мэдээж хүний өмнөөс бүх цахим халдлагаас хамгаалах үүрэг хүлээнэ гэсэн үг биш. Тогтолцооны хувьд л хамгаалах учиртай. Манай улсын банкны систем бол харьцангуй сайн, туршлагатай. Бусад нь төдийлөн кибер аюулгүй байдлыг хамгаалдаг соёл суугаагүй байна л даа. Нийтийн төв дээр бидэнд хангалттай хэмжээний тоног төхөөрөмж, техникийн боломж байхгүй байна. Энэ нь сайжирч байж хууль хэрэгжинэ. Тиймээс Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос гишүүд тэйгээ хамт кибер аюулгүй байдлын гурван төвд ажиллаж, нөхцөл байдалтай нь танилцсан. Нийтийн төвийг сайжруулах шаардлага байгаа.

-Монголчуудын мэдээлэл интернэтийн хар зах дээр зарагддаг гэж та хэллээ. Тэгвэл худалдан авагчид нь ямар хүмүүс байдаг юм бэ. Ямар үр ашигтай байдаг хэрэг вэ?

-Хамгийн наад зах нь арилжааны сонирхолтой байж болно. Орлогын түвшин гайгүй хүмүүс нь эрүүл мэндийн талаар ямар асуудалтай байна. Түүнд нь тохирсон бү тээгдэхүүн борлуулах зэргээр ашигладаг байхыг үгүйсгэхгүй. Цаашилбал хувь хүний болон компанийн нууц мэдээлэл байна. Түүгээр дамжуулан дарамтлах, шантаажлах гээд ямар ч байдлаар ашиглаж болзошгүй.

-“Интермед” эмнэлэгт “Space bear” хакерын бүлэглэл халдсан гэдгээ хүлээж, 50 мянган ам.доллар нэхсэн гэсэн. Яг ийм тохиолдол анхных байх. Тэгэхээр энэ тал дээр манай улс ямар ажлууд хийвэл зохих вэ?

-Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байгаа. Тэд маань өөрсдийн ажлаа хийж байгаа. Энэ тохиолдлыг анхных гэж би бодохгүй байна. Олон нийтэд мэдэгдсэн нь л энэ. Тийм болохоор бид кибер аюулгүй байдалдаа маш сайн анхаарах ёстой болчихсон. Өнгөрсөн долоо хоногт бид ирэх жилийн төсвөө баталлаа. Үүнд мэдээллийн технологи гэдэг ерөнхий нэртэй төсвийг баталсан. Гэхдээ аюулгүй байдлыг тусад нь гаргаж тавих, ангиллыг нь тусдаа болгох хэрэгтэй юм байна гэдгийг ярьж байгаа.

-Манайх шиг улс орнууд кибер аюулгүй байдалдаа хэдий хэр хэмжээний хөрөнгө зарцуулдаг юм бэ. Манай улсад энэ талын төсөв хангалттай байж чадаж байгаа юу?

-Энэ бол нэг их том төсөвтэй зүйл биш. Ер нь бол кибер аюулгүй байдлын хамгийн гол асуудалтай зүйл чинь хүмүүсийн хэрэглээний соёл юм. Энгийн зүйлээр буюу ганц мессэж явуулаад дарж орохоор нь нэг юм суулгачихдаг. Түүгээрээ дамжуулан мэдээллүүдийг нь сордог. Энэ мэт жижиг юм шиг зүйлээр дамжуулан халдлага гардаг. Түүнээс биш сүлжээ рүү нэвтэрч ороод л мэдээллийг нь хакерддаг зүйл ховор. Мэдээж тусгай байгууллагууд маань ажлаа хийж байгаа. Түүнд санаа зовохгүй байж болно. Харин нийтийн хэрэглээн дундуур нэвтэрсэн хортой кодууд жижиг вирусийн программ шиг харагдаж байгаа боловч цаагуураа их хэмжээний мэдээлэл цуглуулаад анализ хийгээд үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй дүн шинжилгээг гаргаж болно. Тийм болохоор тусгай байгууллагуудаас гадна Нийтийн төв өөрөө чамбай байх ёстой. Олон нийт, компаниудад энэ чиглэлийн сургалтыг маш сайн явуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, хувийн хэвшил кибер аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо манайд уг нь бий. Гэхдээ үүнийг бодлогоор илүү сайн дэмжих шаардлагатай. Түүнээс биш Нийтийн төвөөс бүгдийг нь хамгаална гэж байхгүй. Энэ төв чинь өнгөрсөн жил л байгуулагдсан.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 15 цаг 55 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 18 цаг 43 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 18 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 18 цаг 58 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ Уржигдар 20 цаг 13 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй Уржигдар 20 цаг 00 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Уржигдар 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Уржигдар 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Уржигдар 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Уржигдар 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Уржигдар 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Уржигдар 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Уржигдар 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Уржигдар 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Уржигдар 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Уржигдар 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Уржигдар 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Уржигдар 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Уржигдар 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ
Top