x

"Интермед" эмнэлгийн 9 серверийн файл барьцаалагдсаныг сэргээсэн

Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Засгийн газрын өнөөдрийн /2024.11.13/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Ц.Баатархүү:

-Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр Монгол Улсын Кибер аюулгүй байдлыг хамгаалах, кибер зөрчилтэй тэмцэх чиглэлээр томоохон шийдвэр гарлаа.  Улсын хэмжээний онц чухал мэдээлэлтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтолцоо бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгаа.

Монгол Улс НҮБ-ын Кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103-т орж байгаа. Индексийг таван үндсэн үзүүлэлтээр гаргадаг. Техник технологийн ур чадвар, гадаад хамтын ажиллагаагаар Монгол Улс хамгийн муу үзүүлэлт авч байна. Олон улсын байгууллагатай хамтраад кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг тогтоох ажлыг Оксфордын их сургуультай хамтраад эхлүүлсэн. Онц чухал мэдээлэл хадгалдаг, онц чухал мэдээлэлтэй харьцдаг байгууллага нь кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Улсын төсвийг төлөвлөхдөө мэдээлэл технологийн зардал гэдэг ерөнхий заалтаар биш, кибер аюулгүй байдлын зардал гэдэг тусгай заалттай болж, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглаж байгаа технологи, шинэчлэн хэрэглэж байгаа технологи нь албан ёсны лицензтэй байх шийдвэрийг гаргалаа.

Өнөөдөр "Интермед" эмнэлгийн асуудлыг бүгдээрээ ярьж байна. Энэ төв дээр нийтийн төвийн дөрвөн мэргэжилтэн ажиллаж, барьцаалагдсан есөн серверийг  нөхөн сэргээх, нээх ажлыг хийж байна. Есөн серверийг барьцаалсан баг Европын олон эмнэлгийн мэдээллийг барьцаалж байсан юм билээ. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэнд, боловсрол, хувийн эмзэг мэдээллийг хадгалдаг дамжуулдаг бүх байгууллагад сургалт зохион байгуулсан.  2022 оны Засгийн газрын 207 дугаар тогтоолд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт гаргахдаа 200 гаруй байгууллагыг гаргасан. Энэ жагсаалтыг илүү нэмэгдүүлэх шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан.

Кибер халдлагыг давтуулахгүйн тулд маш олон байгууллага ажиллаж байна. Мэдээлэл хариуцагч байгууллагын удирдлага нь кибер халдлагыг Монголоос хол зүйл гэж боддог нь алдаанд хүргэж байна. IT чиглэлийн хүн бус, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн ажиллуулах шаардлага тулгарч байна. Мөн мэдээлэл хариуцагч байгууллага дээрх тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Кибер аюулгүй байдлын ажилтныг зайлшгүй авч ажиллуулах шаардлага тулгарч байна.

Кибер залилан гэмт хэрэг дэлхий даяар нэмэгдэж байгаа учраас бид илүү сайн ажиллах шаардлага байна. Үүний тулд байгууллага бүр кибер аюулгүй байдлаас хамгаалах эрсдэлийн үнэлгээг жил бүр хийлгэж байх шаардлагатай. Энэ чиглэлээр ажилладаг 33 байгууллага Монголд байна.

-"Интермед" эмнэлэг рүү халдсан халдлагын баг үйлчлүүлэгчээс 50 мянган ам.доллар нэхсэн асуудал байгаа? Энэ үнэн үү?

-Интермед эмнэлгийн есөн серверийн файл барьцаалагдсан, файл сэргээгдээд эхэлсэн. Одоохондоо ийм хүмүүсийн мэдээлэл алдагдсан байна гэдэг дүгнэлт хийх болоогүй, ирэх долоо хоногт дүгнэлт эцэслэж гарна. Энэ бол хувь хүний эмзэг мэдээлэл. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн болсон. Халдлагын баг 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа. Би энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 11 цаг 40 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 11 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top