x

Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү?

Ардчиллын замаар замнасан өнгөрсөн гуч гаруй жилийн түүхээс “МАН(МАХН) засаг авахаараа намаа бэхжүүлдэг, АН засаг авахаараа намаа тараадаг” гэсэн нэг хэлц үг үлдсэн байдаг юм. Худлаа гэж маргах хүн лав гарахгүй. Хэдийгээр энэ удаад АН сонгуульд ялалт байгуулж эрх бариагүй ч гэлээ дээр хэлсэн зүй тогтол үргэлжилж байна. Үүнийг өнгөрөгч сард болсон орон нутгийн сонгуулийн дүн бэлхнээ харуулна.

АН-ын хувьд өмнөх хоёр удаагийн сонгуульд “үсгүй” шахуу ялагдаж, найман жил лааз өшиглөсний дараа парламентын 30 хувь, 42 суудал авна гэдэг чамлахааргүй амжилт. Үнэмлэхүй сөрөг хүчин парламентад бий болохоор байлаа. Гэвч энэ л шалтгаанаар эрх баригч намын дарга АН-ыг засагт урьж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэвч бас энэ шалтгаанаар АН орон нутгийн сонгуульд ялагдсан билээ. Өөрөөр хэлбэл, парламентад дутагдаж байсан сөрөг хүчний үүргээ умартаж, сонгогчийн өгсөн итгэлийг үл тоож, эрх баригч намтай хамтарсан нь итгэл алдсан үйлдэл болсон юм.

Хоёрдугаарт, нэгэнт Засгийн газарт хамтарсан учраас орон нутгийн сонгуульд АН төдийлөн хүч тавьж оролцоогүй гэдэг шүүмжлэлийг ажиглагчид хэлж байгаа. Ялангуяа нийслэлийн сонгуульд хүлээсэн ялагдал, НИТХ-ын 45 суудлаас дөнгөж тавыг нь авсан нь өмнө тохиолдож байгаагүй том ялагдал болсон юм. Тиймээс сонгуулийн дараа Нийслэлийн АН-ын дарга Д.Батцогтыг хариуцлагаа хүлээж, намын даргаас огцрохыг шаардсан боловч одоо хэр нь суудалдаа суусаар байгаа.

Д.Батцогтын хувьд ганцаараа хариуцлага хүлээхгүй, АН-ын дарга Л.Гантөмөр, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал нартай хамт унана гэдгээ ч хэвлэлээр ил шулаан хэлсэн. Үүнээс хойших сарын хугацаанд Нийслэлийн АН-ын даргын халаа сэлгээний тухай асуудал хаагдав.

Магадгүй, АН-ын даргын хувьд УИХ дээр ирэх оны төсвийн төсөл орж ирсэн тул төсвийн хэлэлцүүлэгтэй давхцаж нам дотроо бужигнаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байж болох. Харин өнгөрөгч долоо хоногт УИХ төсвийн хуулиа баталсан учраас одоо АН дотор орон нутгийн сонгуулийн үр дүнг хэлэлцэж, ял хариуцлагаа ярихад саадгүй болоод байна. 

Нэг зүйлийг тодруулахад УИХ-ын сонгуулийн дараа АН-ын ҮБХ хуралдаж, сонгуулийн үр дүнг хэлэлцээд “УИХ дахь суудлаа ахиулсан” (магадгүй авч болох дээд хэмжээгээр) гэдэг үндэслэлээр намын дарга Л.Гантөмөрийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон. АН засагт хамтрах шийдвэрийг ч гэсэн ҮБХ олонхиороо гаргасан.

Хоёрдугаарт орон нутгийн сонгуулиар АН 21 аймгаас найман аймагт ялалт байгуулсан. Ганц нийслэлд урьд хожид байгаагүй том ялагдал хүлээсэн. Тиймээс орон нутгийн сонгуулийн үр дүнг намын удирдлагатай биш, тухайн сонгуулийг удирдсан намын дарга нартай ярих ёстой байх. Тодруулбал, сонгуулийн нэр дэвшүүлэлт гарсан цагаас эхлэн нам дотор маргаан, шүүмжлэл гарсан. “Женко” хочит Х.Баттулга нийслэлийн намыг авахын тулд өөрийн командыг нийслэлын нам рүү чихсэн, нэр дэвшүүлсэн, бусад фракциудаа шахсан гэх мэтчилэн. Нам дотор гарсан энэ маргаан эсрэг намынханд олз болж, сонгуулийн үр дүнд нөлөөлснийг ч үгүйсгэх боломжгүй.

Нийслэлийн сонгуулийг тавиад туучихна гэдэг нийт сонгогчийнхоо тавин хувийг алдсан гэсэн үг. Энэ утгаараа сонгууль удирдсан менежер зайлшгүй хариуцлага хүлээх ёстой. Тиймээс энэ чигээр нь үлдээвэл Д.Батцогтын оронд Л.Гантөмөр өөрөө намын даргаа өгөх нөхцөл байдал ч үүсч магадгүй. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 10 цаг 10 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 10 цаг 17 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 10 цаг 26 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 11 цаг 8 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 13 цаг 38 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 14 цаг 0 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 14 цаг 21 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 14 цаг 27 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 14 цаг 37 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 14 цаг 46 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 14 цаг 51 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 14 цаг 53 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top