x

Сүүдэр шийнээс ургасан бүүдгэр хайрын түүх буюу Касабланка

Касабланка кино

1942 оны энэ кино Оскарын шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэсэн хамгийн чухал гурван шагналыг авчээ. Рик Илса хоёрын хайр дурлалын тухай кино гэж үзэж болно, гэвч улс төр, дайн гэх мэт сэдвүүдийг бас хөнджээ. Маш товчдоо бол Рик нь Илсад хайртай боловч хайртынхаа төлөө өөрийн сайн сайхныг золиосолж буй өгүүлэмж. Үйл явдал Марокко улсын нийслэл Касабланка хотод өрнөх бөгөөд Рик тэнд нэг кафе ажиллуулдаг, тэр кафе киноны бүх адал явдлыг зангидах цэг болж өгнө. 

As time goes by

1931 онд зохиосон энэ дуу 1942 онд Касабланка кинонд дуулагдсанаасаа хойш алдаршжээ. Бидний тайлбарлан өгүүлэх гэж буй дууны хамгийн чухал үгс болох Kiss is still a kiss… without your sigh… as time goes by… хэмээх үгс нь энэхүү дуунаас шууд авсан эшлэл учраас энэ дууг юуны өмнө мэдэж байх хэрэгтэй. Ялангуяа Касабланка кинон дээр Илса кафены хөгжимчнийг шалсаар байж энэ дууг дуулуулдаг, Рик ирээд Илсаг хардаг хэсэг бол кино урлагийн түүхэнд ч, энэхүү дууг тайлбарлахад ч маш чухал хэсэг юм.

Бертие Хиггинсийн дуу

1982 онд бичүүлсэн энэ дуу бол Касабланка хэмээх киног үзэж, тэр киноны дууг сонсож байгаад дурлалцсан хосын тухай, бүтэлгүй хайрын тухай дуу билээ. 

I fell in love with you watching Casablanca
Back row of the drive-in show in the flickering light

Америкад машинтайгаа эгнэн зогсож байгаад кино үздэг газрууд байдаг, тийм нэг газар, арын эгнээнээс Касабланка киног үзэж байгаад бүсгүйдээ дурлажээ.

Popcorn and cokes beneath the stars
Became champagne and caviar
Making love on a long hot summer's night

Кинон дээр попкорн, кока колахан л хүртэн суугаа, гэтэл тэр нь гадаа үздэг кино, оддын доор болохоор яг л оргилуун дарс, тансаг түрс шиг болчхож байна. Урт бас халуухан тэр шөнө янаг амрагийн явдалдаа умбах ажээ, залуу хос. 

I thought you fell in love with me watching Casablanca
Holding hands 'neath the paddle fans in Rick's candle lit café

Касабланкаг үзэж байхдаа бүсгүйгээ бас өөртөө дурлачихлаа гэж бодож. Киноны гол дүр Рикийн ажиллуулдаг кафе таазнаасаа унжсан том сэнстэй, лаа асаасан романтик орчин, тэнд хоёулаа гараа атгалцаад .. гэх нь очсон гэхээсээ илүү кинондоо бүр орчхоод буй хэрэг.

Hiding in the shadows from the spies
Moroccan moonlight in your eyes
Making magic at the movies in my old Chevrolet

Олны нүднээс нуугдан сүүдэрт машинаа тавьсан, хайртынх нь нүднээс Мароккогийн саран гэрэлтэж байж. Киноны бүх үйл явдал Рикийн кафед болоод байгаа шиг мань хоёрын бүх явдал Шэвролэ гэж машин дотор л болоод буй. Тэр машүин дотроосоо кино үзэж байгаад ид шидийг бүтээж гэнэ шүү. Ямар шидийг гүйцэлдүүлсэн болохыг уншигч таны төсөөлөлд найдан орхиё. 

Ooh, a kiss is still a kiss in Casablanca
But a kiss is not a kiss without your sigh

Энд нөгөө өмнөх дууны үгс явж буй. Касабланкад үнсэлт бол чухам үнсэлт л юм. Харин амьсгаа нь (санаа алдах нь ч гэж болно) чинийх биш бол тэр үнсэлт биш ээ.

Please come back to me in Casablanca
I love you more and more each day as time goes by

Касабланкад эргээд наддаа ирээч, цаг хугацаа явах тусам чамд би улам илүү дурласаар л байна. 

I guess there are many broken hearts in Casablanca
You know I've never really been there, so I don't know

Касабланкад шархалж үлдсэн зүрх гэж зөндөө байдаг биз ээ. Гэвч би өөрөө яг үнэхээр очиж үзээгүй болохоор бас мэдэхгүй юм. 

Энд киногоор дамжин Касабланкад оччихоод байгаа болохоос залуу хос бол үнэндээ Америкад л байгаа нь тодорхой болж ирнэ.

I guess our love story will never be seen
On the big wide silver screen
But it hurt just as bad when I had to watch you go

Бид хоёрын хайрын түүхийг энэ сайхан кино шиг ингээд том өргөн дэлгэцэн дээр гаргахгүй нь лавтай. Гэхдээ чамайг ингээд явчихаар яг нөгөө Илзаг явахад Рик шархалсан шиг, би ч бас энэлэх л юм байна шүү дээ.

Уран сайхны орчуулга

Рикийн кафе, попкорн, кока кола, Шэвролэ гэх мэт гадаад үгсийг монгол шүлэгт оруулах хэцүү юм, гэвч бас оролдоод л үзлээ, өршөөгөөрэй. 

Дуунд хамгийн чухал, өргөлтөт үг нь бол IN Casablanca. Үүнийг хадгалах үүднээс монголоор ЭНЭ Касабланкад болгон буулгаад, дууны үгний яг тэр байранд нь хадаж өгөв. (Ер нь монгол хэлээр дуулж бол болно, гэхдээ яг дуулах дээрээ тулбал үе хасах нэмэх асуудал гарна, сонирхвол холбогдоорой)

Нэг бадаг нь таван мөртэй, эхний дөрвөн мөрийг хос хосоор нь тэгшитгэх амар байсан бол сондгой гарсан сүүлийн мөрийг харин мөр дотор нь хэсэглэн (халуун ... хайрандаа, ихээ .. ид шидийг) толгой холбох маягаар шийдлээ. 

https://www.youtube.com/watch?v=JNL337qKC5s&t=5s

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2 цаг 26 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2 цаг 47 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 3 цаг 9 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 3 цаг 15 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 3 цаг 25 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 3 цаг 34 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 3 цаг 39 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 3 цаг 41 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top