x

ЭЗБХ: Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ. Төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн зарчмын зөрүүтэй 2 санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин зарчмын зөрүүтэй 1 санал гаргаж, тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Ж.Ганбаатар гишүүн төсөл дэх татвартай холбоотой зохицуулалт, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг журмын дагуу тооцож, төрийн дансанд байршуулах зохицуулалтын талаар тодруулж, хариулт авав. Төслийн хүрээнд 14 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах бөгөөд цаашдаа энэ хувь өсөх тооцооллыг ажлын хэсэг тайлбарласан. Уул уурхайн компани болон орон нутгийн харилцааг тодорхой болгож, улмаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хуульд тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг Ж.Ганбаатар гишүүн илэрхийлсэн юм.

Х.Ганхуяг гишүүн, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ийнхүү тодорхой төрлийн ашигт малтмал дээр тусгайлан зохицуулах нь оновчтой эсэхээр тодруулсан. Цацраг идэвхт ашигт малтмал учраас Цөмийн энергийн тухай хуулийн хүрээнд тусгайлан зохицуулах нь оновчтой, бусад тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Үргэлжлүүлэн М.Бадамсүрэн гишүүн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хуваарилалттай холбоотой асуудлаар, Л.Мөнхбаясгалан гишүүн энэхүү төслөөс бүс нутагт үзүүлэх нөлөөлөл, цаашдын үр ашгийн талаар тодруулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын хэсгээс хариулт авав. Энэ зүйлтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал нар асуулт асууж, Ц.Туваан сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан. Дараа нь төслийн мөн зүйлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Үргэлжлүүлэн төслийн 4 дүгээр зүйлийг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн асуулт асууж, Ц.Туваан сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Гишүүд энэ зүйлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй юм. Төслийн 5 дугаар зүйлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасангүй.

Ийнхүү Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 14 цаг 53 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 15 цаг 0 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 15 цаг 9 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 15 цаг 51 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 18 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 18 цаг 43 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 19 цаг 4 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 19 цаг 10 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 19 цаг 20 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 19 цаг 29 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 19 цаг 34 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 19 цаг 36 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top