x

Бурхан шоо хаяж тоглодог

Үлэг гүрвэлүүд манай дэлхий дээр 150 сая жил амьдарч хувьслын хувьд ч төрөл зүйлийн хувьд ч маш их хөгжсөн байлаа. Тэр үед агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ 25% байсан нь амьтан ургамлын биеийн хэмжээ томроход гол нөлөө үзүүлж байв. Хуурай газар дээр 100 тонн жинтэй амьтан яаж биеэ даан хөлхөж байсан нь гайхалтай. Газрын татах хүчин өнөөгийнхөөс сул байсан юм болов уу? Дэлхийг аварга том оймон модод бараг тэр чигээр нь бүрхэж байлаа. Өнөөгийн мөсөн тив Антарктид битүү оймон ширэнгэ байсан гэдэг. 

Жаран таван сая жилийн өмнө 13 км урттай аварга солир манай гаригийн мөргөжээ. Мексикийн буланд ердөө 10 метр гүнтэй нуурыг ирмэгээрээ мөргөсөн байна. Хэрэв хэдхэн секундийн өмнө байсан бол Атлантын далайд, яльгүй хэдэн секундийн дараа байсан бол Номхон далайд унах байжээ гэдгийг өнөөдөр тогтоосон. Их далайд уг солир унасан бол тэгтлээ аймшигт хохирол учруулахгүй байв. Дэлхийн хуурай газрын нийт амьтан ургамлын 90 хувь нь устаж үгүй болсон. Агаар дахь хүчилтөрөгчөөр баян манай гариг тэр чигээрээ шатаж, асар их хүхэртэй бороо амьтан ургамлыг түлж сүйрүүлж байлаа. Дэлхийг тоос бүрхэн нарны илчийг мянган жил хаан харанхуй ертөнц болоход амьдрал тэр чигээрээ үгүй болох шахсан гэдэг. Дэлхий дээр байгаа хүн тус бүрийн тоогоор Хирошимад хаясан шиг цөмийн бөмбөг дэлбэлсэн ч цаана нь ахиад нэг тэрбум бөмбөг дутах байлаа гэсэн тооцоо хийсэн байдаг. Дээр нь маш их хүхэртэй нуурыг хамгийн эвгүй өнцгөөр мөргөсөн нь Бурханы зориудын хорлол уу?

Гэвч зүйлийн хувьд дөнгөж бий болж байсан өвөг хөхтөн амьтад нүхэнд амьдардаг байсан учир тэд амьд үлдсэн. Жижиг биетэй, үслэг арьстай, халуун цустай, хоол хүнсний уян хатан хэрэглээтэй анхны хөхтөн ердөө хулганын хэртэй бяцхан байжээ. Шинэ нөхцөлд орсон манай гаригийн орчинд тэд амьд үлдсэн төдийгүй байгалийн цаашдын хувьслын урт замд улам дасан зохицсоор 65 сая жил өнгөрөхөд тэдний удмын төлөөлөгч саран дээр алхаж явлаа. 

Хөгжлийн их дээд эрэмбэд хүрч цэцэглэж байсан үлэг гүрвэл хэрэв дээрх солирын мөргөлтөөс болж устаж үгүй болоогүй бол нүхний жижигхэн оготнын цаашдын хувьсал үргэлжилж чадах байсан уу? Нисдэг гүрвэлүүд амьд үлдсэн төдийгүй хувьслын явцад өнөөгийн шувуу болон хувирснаар барахгүй, 40 сая жилийн өмнө дэлхийг эзэгнэж байсан. Харин эрдэмтдийн тооцоолсноор динозаврын эрин цааш үргэлжилсэн бол хөхтөнд боломж тун бага байх байжээ. Нэг үгээр бид өнөөдөр огт байхгүй байх байж. Бурхан хувьслын замыг өөр чиг рүү хандуулах гэж зориуд нааш нь хорлонтой солир илгээв үү? Эсвэл хөхтөн, түүний дотор хүн төрөлхтөн, тэрний төлөөлөл болсон чи ердөө л азаар оршин байгаа юм биш үү?!

Үнэхээр аз юм бол өөр жишээ авъя. Байгаль амьд организмаас олон юм нэхдэггүй, ганц шаарддаг юм нь үржил. Үржлийн үед нь их дэмжинэ, цаг нь болоод үржих чадваргүй болуут нь амьдралаас хөөдөг. Бүх организмын үржил цаг улирлаас хамаарсан өөрийн “ороогоор” зохицуулагддаг. Харин хөхтөн дунд шампанзэ, далайн гахай, хүн гурвыг ороогоор биш дуртай цагтаа үржих эрх өгсөн байдаг. Аз уу, эсвэл Бурханы бэлэг үү? 

Эр, эм учрахуй дор эм талаас ердөө ганцхан ширхэг асар том өндгөн эс хүлээж байдаг. Гэхдээ өндгөн эс ганц сарын настай, бий болох, өсөж бие гүйцэх, үр тогтоогүй бол хуучирч муудан үрэгдэх шат дамжлага туулах ба, үр тогтох үе нь ердөө хэдхэн хоног. Дундаж эмэгтэй хүн бүх насаараа 300 орчим өндгөн эс "төрүүлдэг". Гэтэл эрийн талаас нэг удаагийн үйлдлийн дүнд 6-8 сая бие гүйцсэн эс илгээх чадвартай. Энэ олон сая эс бүгд тус болгондоо генийн хувьд ялгаатай “ирээдүйн бие даасан хүн”. Ойролцоогоор хагас нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй. Бүх эс хүн болж чаддаг юм гэхэд хүйс төдийгүй, бие бялдар, ухаан санаа, зан аашны хувьд ч ялгаатай. Гэвч хүлээж буй өндгөн эс дээр очин үр тогтоох аз завшаан ердөө ганцад нь л бий. Ингэхээр олон сая эсийн хооронд маш хүчтэй өрсөлдөөн үүсэх нь мэдээж.

Эр эс болгоны дотроо агуулж буй эрчим хүч ч янз бүр. Илүү эрчим хүч агуулсан бол илүү хурдан шаламгай. Харин эдгээр хэт шаламгайнууд азгүй, учир нь өндгөн эс гадуураа хальстай, шаламгайнуудад тэр хальсыг цоолж хаалга нээх үүрэг л бий. Бүх эрчмээ тэнд зарцуулаад үхнэ.Эрчим хүч муутай сүрэг эр эс ч азгүй, учир нь тэд бүх хэрэг нэгэнт болоод өнгөрсний дараа зорилтод цэгт хүрнэ. Ингэхээр дундуур яваа хэдэн сая эсийн хооронд жинхэнэ өрсөлдөөн болно. Хэн нь онгорхой хаалгаар түрүүлж нэвтрээд байгаа зөв онохыг тооцоолох бололцоогүй. Атга шар будаа цацахад ердөө ганцхан нь зүүний үзүүр дээр тогтоно гэж энийг л зүйрлүүлсэн юм болов уу!

Аугаа сартваахь Эйнштейн квант онолыг зөвшөөрдөггүй байж. "Бурхан шоо хаяж тоглодоггүй" гэсэн түүний алдартай үг квантынханд хандсан тохуурхал. Гэвч Бурхан хааяа шоо хаяж тоглодог юм биш үү! Дэлхийд амьдрал бүрэн сүйрч алга болохын даваан дээр хөөрхий нүхэнд хоргодож үлдсэн бяцхан оготныг пуужингаар нисгэж саран дээр аваачин “Энэ бол хүний хувьд өчүүхэн ганц алхам, харин хүн төрөлхтний хувьд аугаа үсрэлт” гэж хэлүүлсэн байна шүү дээ. Атга шар будаанаас зүүний үзүүр дээр тогтсон цор ганц нь чи! Чиний орноос царайлаг гоо охин, суут ухаантан нэгэн, эсвэл хромосомын юм уу гений өөрчлөлттэй өрөвдөм хөөрхий нэгэн төрж болох л байсан. Бурханы хаясан шоо л чам дээр туссан болохоос тэдэнд ч аз нь таарсан бол өөр нэг хүн мэндлэх байлаа. Чи бол бараг бололцоогүй мянган хувилбараас аз нь шовойж хүн болсон нэгэн.

За ингээд чи хүн болоод төрчихлөө! Манай гариг дээр амьдрал бий болсноос хойшх 3.8 тэрбум жилийн хугацаанд бактериас чамайг хүртэлх цагт чиний дээд өвгийн хаана нь ч удам тасраагүй нь бас чиний аз. Ийм урт хугацаанд хаа нэгэнтээ дээд өвгийн чинь удам нэг газар тасарсан бол чи өнөөдөр энд байхгүй байх байлаа. Үүнд Бурханы оролцоо байсан эсэхийг бүү мэд, дан азан дундуур гүйсэн ч юм бил үү? Одоо нэгэнт хүн болсон чи цаашид Бурханы шоонд найдаад хэрэггүй. Нэгэнт оюунт хүн болсон чиний хувьд Амьдрал үүссэн 3.8 тэрбум, Хөхтөн бий болсон 70 сая, Хомо сапиэнс бий болсон 100 мянган жилтэй харьцуулахад ердөө 70-80 жилийн тун богино хугацаа чамд өгсөн. Энэ хугацаанд Бурхан чамд зориулж шоо хаяхгүй. Тэр завгүй. Энэ амьдралыг яаж өнгөрөөх нь чиний өөрийн чинь сонголт. Өмнө чинь чамд өөрөө сонголт хийх үй түмэн гарц байна. Сонголт алхам тутамд чинь бий. Амьдарлаа там болгосон ч чиний л сонголт. Амьдралаа баяр баясгалан болгосон ч чиний л мэргэн ухаанаас хамаарна. 

Б.Баабар 2024.11.11

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Уржигдар 15 цаг 54 мин 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ Уржигдар 15 цаг 50 мин Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа Уржигдар 15 цаг 42 мин Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа Уржигдар 15 цаг 38 мин Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Уржигдар 15 цаг 22 мин Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ Уржигдар 15 цаг 15 мин Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална Уржигдар 15 цаг 00 мин Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв Уржигдар 11 цаг 58 мин iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ Уржигдар 11 цаг 53 мин Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа Уржигдар 11 цаг 48 мин Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш Уржигдар 11 цаг 41 мин М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Уржигдар 10 цаг 28 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Уржигдар 10 цаг 06 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Уржигдар 09 цаг 55 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв Уржигдар 09 цаг 51 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал Уржигдар 09 цаг 40 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Уржигдар 09 цаг 30 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв Уржигдар 08 цаг 55 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно Уржигдар 08 цаг 36 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна Уржигдар 08 цаг 28 мин
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ
Top