x

Шидийг олоод нисэхийг шахав...

Шидийг олоод нисэхийг шахав

Шидэмсээр боолгоод үхэхийг шахав... гэж монгол зүйр үг байдаг билүү. Уг нь хонины үлээсэн гүзээг өрөм том хийхэд зориулж хатаахыг хэлж байгаа юм. Гэвч энэ үгийг хүмүүний зан араншин, хувирамтай байдалд тааруулж хэрэглэх нь олонтоо.

Тухайлбал, өнгөрөгч баасан гаригт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, төсвийн хэлэлцүүлэг яг ийм түвшинд боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оруулж ирсэн төсвөө задгай хаячихаад Шанхайн үзэсгэлэнд тав хоног явж "алга болсон" нь МАН дотор бараг эргэлт гаргахаа шахав. Хэрвээ энэ оны батлагдсан төсвөөс даруй 10 их наядаар өссөн ирэх оны төсөв, төсвийн зардлыг эсэргүүцсэн гишүүдийн тоо 30 биш 35 хүрсэн бол Засгийн газар оруулж ирсэн төсвөө татаж аваад зогсохгүй УИХ тарахад хүрэх байлаа. Төсвийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр энэ сарын 15-ны дотор ирэх оны төсвийн хуулиа баталж чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой. Арванхоёрдугаар сарын 1-нээр хязгаарласан байсныг 15 хоногоор наашлуулсан юм байна.

Заа тэгээд, МАН-аас Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн нар оройлоод АН-ын гишүүд хүч түрээд "төсвийн зардлын хэмнээ барья, арай дэндлээ" гээд явж байсан чинь Шанхайгаас Л.Оюун-Эрдэнэ сайд утасдаад, төсвийн хэлэлцүүлгийг нэг хоногоор ухраад байгаад, пүрэв гаригийн орой Улаанбаатарт ирэнгүүтээ баасан гаригт чуулган хуралдуулаад төсвөө батлуулчихав. 

Ингэхдээ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "төсөв тэлсэн гэдгийг ойлгож байна, хэмнэлт хийхийг зөвшөөрч байна. Гэхдээ төсвөө хугацаанд нь баталж чадахгүй бол УИХ өөрөө тарах аюул нүүрлээд байна. УИХ өөрөө тарахгүйн тулд төсвөө хугацаанд нь батлаад оны өмнө дахин тодотгол хийе" гэж гишүүдийг хулхидаж байгаад төсвөө батлуулчихав. Гэтэл баталсан төсөвт төсвийн жил эхлээгүй байхад тодотгол хийх хууль байхгүй. Тиймээс төсвийн төслийг эсэргүүцэж байсан гишүүдийн хувьд тэмээн хяруул элсэнд толгойгоо шургуулчихаад нуугдчихлаа гэж итгэдэгтэй адилхан зүйл болов. Ядаж гарын үсэг зурсан 30 гишүүн нь эсрэг санал өгсөн бол нэр цэвэр үлдэх байлаа. Төсвөө батлуулж авсан Сангийн сайд Жавхлан ч төслийг эсэргүүцэж байсан гишүүд рүүгээ хариу "гал нээгээд" эхэлчихсэн байна. Хамгийн түрүүнд өмнө нь хоёр удаа сонгогдсон Г.Тэмүүлэн гишүүн Сангийн сайдын хорхойтой араанд зуугдав. Түүнийг "Хуулиар Монгол Улсыг өрийн хязгааргүй болгочихсон байсан хүн бол Г.Тэмүүлэн гишүүн" хэмээн хэвлэлээр зарлажээ.  

Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн гаргасан "ирэх оны төсвийн зардлаас 3,6 их наядыг хасах" шаардлагыг "Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явчихсан учраас хасах боломжгүй" гэж мэдэгдсэн. Харин баасан гаригийн чуулган дээр АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрийн хэлснээр бол энэ асуудлаар өмнөх баасан гаригийн (2024.11.01) чуулганы хуралдаан дээр уг асуудлаар УИХ-аас ажлын хэсэг гаргахаар болоод тарсан юм байна. Гэтэл УИХ-ын дарга энэ ажлаа хийгээгүй гэсэн үг. Анхнаасаа төсвийн төсөлд өөрчлөлт оруулах сонирхол МАН-д байгаагүй.  

Тэгэхээр одоо төсвийн хуулийн үйлчлэлийг зогсоох ганц хүч нь Ерөнхийлөгчийн хориг. Хориг тавих хугацаа нь бас 14-хөн хоног...  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 11 цаг 8 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 11 цаг 15 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 11 цаг 24 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 12 цаг 6 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 14 цаг 36 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 14 цаг 58 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 15 цаг 19 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 15 цаг 25 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 15 цаг 35 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 15 цаг 44 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 15 цаг 49 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 15 цаг 51 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top