x

Д.Дашпүрэв: П.Трампын ялалт Орос Украины дайны хамрах хүрээг багасгана

Олон улс судлаач, философийн шинжлэх ухааны доктор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.

-АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль сая болж дууслаа. Сонгуулийн үр дүнг судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Америкийн ерөнхийлөгчийн сонгууль бол дэлхийн цаг үеийн амьдрал, уур амьсгалд маш их нөлөөтэй. Тэр утгаараа энэ сонгуулийг анхаарахгүй байх аргагүй. Үр дүнг нь дэлхий нийтээрээ чих тавин хүлээж суулаа. Америкийн ерөнхийлөгчөөр Д.Трамп тодорсон нь маш чухал үйл явдал боллоо.

Энэ хүний үзэл бодол цаашдаа практик дээр тодорхой болно л доо. АНУ бол дэлхийн ардчиллын үлгэр жишээ орон учраас Америкийн улс төрийн том бие хүн тодорч гарч байгаа нь тун нарийн үйл явц юм. Тэр тодорч байгаа хүн нь ч өөрөө олон саад бэрхшээлийг туулахдаа сүрхий ухаан зарж амжилттай даван гардаг юм байна гэж харагдлаа. Дональд Трамп дэлхийн улс төрийн амьдралд их нөлөөтэй. Цаашдаа практик үйл ажиллагаа явагдах нь тодорхой. Тиймээс их өөдрөгөөр харж байгаа. Монгол бол АНУ-тай ямагт сайн харилцаатай байдаг. Америкийн улс төрийн амьдралд дандаа сайн сайхныг хүсэж, өөдрөг үзэл бодлоор хандсаар ирсэн.

-Дональд Трамп “Би ялбал Орос, Украины дайныг нэг өдрийн дотор дуусгана” гэж мэдэгдэж байсан. Энэ амлалт хэдий хугацаанд хэрэгжих боломжтой юм бол. Эсвэл улс төрийн шоу байв уу?

-П.Трампын ялалт Орос, Украины дайны дэлхийг хамрах хүрээг багасгах байх гэж бодож байна. АНУ бол ардчилал, шинэчлэл, шинэ улс төрийн бодлогыг дэмждэг улс. Тийм болохоор мэдээж Украиныг дэмжиж байгаа гэж бид бодож байна. Монголчуудын ихэнх нь ч тэгж боддог байх. В.Путины бодлого орчин цагт арай зохицохгүй. Хуучин ЗХУ-ын гегемоны бодлогыг бариад байгаа улс төрийн бүлэг. Цаашдын ирээдүй нь саруул сайхан байна гэж бодохгүй байна. Энэ бол маш аюултай бодлого юм.

Д.Трампын геополитикийн нөлөөлөл дэлхий дахинд ямар бол?

-Сайн талаас нь харж байна. Дональд Трамп бол энэ байр сууриндаа хүрэх гэж олон янзын улс төрийн үйл ажиллагаа явуулсан л даа. Тэр бүхнээр нь дүгнэх аргагүй. Одоо ирэх хугацаанд түүний жинхэнэ нүүр царай тов тодорхой харагдана гэж улс төр, олон улсын харилцааг сонирхдог хүний хувьд бодож байна.

Улс төрийн амьдрал бол тэр чигтээ хүчний харьцаа. Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай гэдэг шиг л харагддаг. Тэгэхээр Америкийн тал бол шинэчлэлт, өөрчлөлт, нийгмийн дэвшлийн төлөө байдаг. Тиймээс бид энэ талд байх нь зөв гэж судлаачийн хувьд үзэж байна. Орос, Хятад хоёр манай мөнхийн хөрш учраас мэдээж хүндэтгэж харьцана. Гэхдээ тэдний бодлогын алдааг давтаж болохгүй. Үүнд нарийн дипломат ухаан хэрэгтэй.

-Д.Трамп Америк орныг цаашид хэрхэн удирдах бол. Дэлхийн эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ?

-Тэр бол Америкийн улс төрийн уламжлалт бодлогыг эрс өөрчлөн, хэтэрхий зүүн рүү хазайх хүн биш. Тиймээс Америкийг сайн удирдана гэсэн төсөөлөлтэй байна. Долларын ханш бол цаг үеийн улс төрийн бодлогоос гадна эдийн засгийн харилцаанаас хамаардаг болохоор өөрчлөгдөх нь гайгүй. Долларын үнэ цэнэ унана гэж байхгүй. Тийм учраас түр зуурын ханшны өөрчлөлт байж болно. Тухайн орон Америктай ямар харилцаатай байхаас хамаарна. Ер нь өөдрөг үзэлтэй байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 14 цаг 55 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 15 цаг 2 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 15 цаг 11 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 15 цаг 53 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 18 цаг 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 18 цаг 45 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 19 цаг 6 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 19 цаг 12 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 19 цаг 22 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 19 цаг 31 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 19 цаг 36 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 19 цаг 38 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top